Өнгө

Өнгө
Өнгөний хэмжүүр
Материалын өнгө
Өнгөний харьцаа
Өнгө функцтай холбоотой
Өнгөний илэрхийлэл
Өнгө хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь
Өнгө гэрэл холбоотой болох
1. Өнгө 
Өнгөгүйгээр орчин тойрноо төсөөлөх аргагүй юм.  Анх эртний Грек, Ром, Хятад, Арабчууд өөрсдийн орон гэрт байгалийн будгийг хэрэглэснээр өөрийн үндэстний өнгө аястай интерьерийг бий болгож чаджээ.  
XV-XVII зууны үеийн Барокко, Сонгодог барилга болон сүмийн ханан дээрх зурганд өнгийг маш өндөрт тавьж эхэлсэн. Одоо цагт өнгө нь интерьер, гадаад орчин, эрүүл ахуй, нормативд хүртэл  идэвхтэй үйлчилдэг.
2. Өнгөний хэмжүүр
Өнгийг дотор нь ахромат, хромат гэж хоёр хуваадаг.Өнгөний ялгаралгүй, зөвхөн цагаан, хар болон түүний завсрын өнгүүдийг ахромат /бүрдмэл бус/ өнгө гэнэ. Улаан, шар, хөх гэсэн үндсэн өнгө болон  тэдгээрийн хоорондоос үүсэх бусад өнгүүдийг  хромат /бүрдмэл/ өнгө гэнэ. 
 
Бүрдмэл өнгө нь
-Өнгөний тон /Тон  гэдэг нь өнгө нөгөө өнгөнөөсөө тодорхой өнгөөр ялгарч байх шинж юм. Үндсэн өнгө нэгээс нөгөөд шилжихдээ үүсгэх завсрын өнгөнүүд олон янзын  ялгарал, тоннын хувьслыг хийж байдаг./
-Гэрэлтэлт /Гэрэлтэлт гэдэг нь өнгөнүүд тодрон ойж гэрэлтэх зэрэглэлээрээ харилцан адилгүй байх шинж юм. Физикт абсольют 0с-ээс дээш температурт байгаа бүх бие өөрөөсөө гэрэл цацруулах боломжтой гэж үздэг. Энэ нь янз бүрийн урттай цахилгаан соронзон хэлбэрээр тархдаг бөгөөд 380-760 нанометрийн урттай цацарлын инергийн үлэмж хэсэг нь гэрэл болон хүний нүдэнд харагддаг. Хамгийн их гэрэлтэлтэй өнгө шар, хамгийн бага гэрэлтэлтэй нь хөх ягаан байдаг./  
-Ханалт /Ханалт гэдэг нь аль нэг өнгөний эрчимтэй харагдах шинж юм. аливаа нэг өнгийг өөр өнгөтэй хольсон ч өөрийн өнгөний хувийг хадгалж байгаа байдлаар илэрдэг./ гэсэн гурван онцлог шинжтэй.
Контраст – Энэ нь өнгөний эрс тэс ялгаатай байх шинж юм. Өнгө ямар фонон дээр байгаагаасаа шалтгаалан өөр өөр харагддаг. Жишээ нь:  шар өнгийн хавтгайг хар болон саарал хавтгай дээр тус тусад нь тавьж харахад хар өнгийн хавтгай дээрх нь саарал өнгийн хавтгай дээрхээс илүү гэгээтэй, тод харагддаг. 
 
3. Материалын өнгө
Хамгийн хүчтэй нь байгалийн өнгө байдаг. Ж.нь: цасан цагаан гантиг, алт, төмөр, мод, чулуу. Мөн хүний гараар бүтээгдэж өнгө будганд орсон материалууд: плита, мазайк, мебель, өнгөлгөөний тоосго, боловсруулсан мод, обой гэх мэт. 
Өнгөнүүд нь хэлбэр дүрс, материалын гаднах фактурыг маш тод үзүүлж чадахаас гадна эсвэл тэднийг нуун далдалж чадна. Фактур гэдэг нь гадаргуугийн харагдах байгууламж юм. Фактурын ойлголттой түүний структур салшгүй холбоотой. Структур гэдэг нь байгууламжийн бүтэц. Үүнээс хамаарч өнгө нь нягтралтай, нягтралгүй тунгалаг байдаг. Ж: хагас тунгалаг полисторон эд зүйлс хөнгөн нягтралгүй харагддаг. Өнгөний нягтралаас түүний хүнд хөнгөнийг харж болдог.
4. Өнгөний харьцаа
Интерьерийн ойлголтын хамгийн том ухагдахуун нь өнгөний тоон харьцаа. Үүнийг тодорхойлсноор орон зайн бүтцийг бий болгоно.Интерьерт суурь, зонхилох өнгө сонгох нь чухал байдаг. Ялангуяа жижигхэн өрөөний өнгөний тоог хязгаарлаж, голлох өнгөндөө бусад тавилга чимэглэлүүдээ захируулж, булангийн зөөлөн гэрэлтүүлэг хэрэглэснээр өрөөний хязгаарыг өргөсгөж өрөөг илүү орон зайтай харагдуулдаг. Хэтэрхий эрээн мяраан өнгө нь бага орон зайд зохимжгүй. Үүний эсрэгээр  хэт том орон зайг өөрчлөхийн тулд нэг өнгийн интерьерээс зайлсхийх хэрэгтэй. 
5. Өнгө функцтай холбоотой байх нь

Ямар зориулалтын өрөө вэ? гэдгээс хамаараад интерьерт хоёр ялгаа гарч ирдэг.
Хэрэглээний болон Онцгой хэрэглээний. 
Хэрэглээний гэдэг нь бидний орчин тойрон дахь энгийн интерьерийг хэлдэг бол онцгой 
хэрэглээний гэдэгт музей, үзвэрийн газар, сүм зэрэг олон нийтийн барилгын интерьер 
хамаарна.
Энэ ялгааг харгалзан өнгө гэрлийг сонгох хэрэгтэй. Жишээ нь: музейн үзвэр фоноос 
/ханын өнгөнөөс/ ялгарах.
Олон хүний зориултын холл, вокзал, хүлээх танхимын ханын өнгийг ихэвчлэн ханасан өнгөөр сонгоно. Яагаад гэвэл чиглэл, ухуулах хуудсыг тодорхой харуулахын тулд.
6. Өнгөний илэрхийлэл
Цагаан өнгө:   
öýâýð öýìöãýð áàéäëûã áèëýãääýã, èäýâõèòýé, ãî¸ìñîã õºíãºí öîâîî байдлыг бий болгодог áºãººä ãýðëýýñ øàëòãààëààä õ¿éòýí эсвэл äóëààí õàðàãääàã
Хар өнгө
 óéòãàðтай, õàðàíõóé, айдас зэргийг èëýðõèéëäýã ãýæ õýëæ áîëîõ ч  өөрөө ìàø õ¿÷òýé ºí㺠þì. ̺í õàð ºíãèéã ÿìàð ÷ äèçàéíä äàíãààð íü õýðýãëýâýë óã ç¿éëýý òîäîðõîé ñàéí èëýðõèéëäýã.  
Íîãîîí ºíãº
õ¿ñýë ìºðººäºë, ýð¿¿ë ìýíä, çàëóó íàñ ºñºëò äýâøèëòийг áèëэгддэг. Мөн харааны эрхтэнг бага цуцаадаг. Öàéâàð íîãîîí íü íàìóóí òàéâàí óóð àìüñãàëûã ¿¿ñãýõ ба сэтгэл санааг өргөдөг. Тîä íîãîîí íü õººðºë èäýâõè ç¿òãýë çýðãèéã èëýðõèéëæ, áàðààí íîãîîí íü итгэл найдварыг  òºð¿¿ëнэ.
Øàð ºíãº:  
Сэргээгч өнгөний төрөл бөгөөд нүдэнд сайн тусдаг маш хүятэй өнгө боловч Буруу хэрэглэвэл таагүй байдал үүсгэж болно. Нарны өнгө гэж явдаг.
Óëààí ºíãº: 
бадрангуй, дайчин бөгөөд çàëóó, õºãæèëòýé öîâîî ìýäðýìæ òºð¿¿ëж өөртөө итгэлтэй, сүрлэг байдлыг илэрхийлнэ. ̺í äóëààí ºí㺠áîëîõîîð õîîëëîõ äóð õ¿ñëèéã íýìýãä¿¿ëæ ñýòãýë ñàíààíû áàéäëûã äýýøë¿¿ëäýã
Áîð ºíãº:  
õàâðûã ñàíàãäóóëæ íàìáàëàã òºëºâ òºâøèí, èòãýëòýé áàéäàë, áîäèòîé ýãýë æèðèéí íºõºðñºã, áàéäëûã ãàðãàäàã åðºíõèé ºí㺠þì
Öýíõýð ºíãº:  
òýíãýð áîëîí äàëàéã ñàíàãäóóëäàã ºí㺠áºãººä òóíãàëàã, öýëìýã, íàìóóí òàéâàí, нам гүм, сэрүүн ìýäðýìæ  òºð¿¿ëäýã.
Ñààðàë ºíãº:  
õàòóó òóóøòàé, өөртөө èòãýõ èòãýë, äºë㺺í àìãàëàí áàéäëûã áèé áîëãîäîг áºãººä ºíãºíèé çîõèöëûã ñàéí òîõèðóóëæ õýðýãëýâýë èõýíõè ºíãөн¿¿äòýé сайтар çîõèöдог. ̺í ñààðàë ºí㺠íü 纺ëºн äóëààí áàéäàë, òîãòâîðòîé áàéäàë çýðãèéã èëýðõèéëäýã.
Óëáàð øàð өнгө
алт эрдэнийн өнгө гэгдэх ба дулаан бүлээн, ñýðãýæ àìèëæ áàéãàà сэтгэгдэлийг төрүүлж, сэтгэл санааг оргилуун, итгэлтэй, хөнгөн болгодог.
¯çìýí ÿãààí ºíãº:
óëààí áîëîí öýíõýðèéí íýãäëýýð áèé áîëäîã ба þàíñèéã èëýðõèéëäýã. Èä øèäèéí, 纺ëºí øèíæ ÷àíàðòàé ºí㺠þì
 
  
 
 
7. Өнгө болон гэрэл
Өнгө гэрлийн хослол нь өнгөний тон, контраст, гэрэлтүүлэг, байгалийн гэрэл, гялгар гадаргуу, хүний сэтгэл зүйтэй нягт холбоотой бөгөөд эдгээрийг интерьерт тусгах нь гэрэлтүүлгээс маш их хамаарна.
Гэрлийг үүслээр нь байгалийн ба зохиомол гэж 2 ангилна
Байгалийн гэрэл: Нарны цацраг нь хүний баяр баясгалантай байдлыг илэрхийлнэ. Үүний нэг дутагдал нь тод сүүдэр үүсгэдэг. Хүн  энэ гэрлийн нөлөөнд үргэлж байдаг учир энэ ялгааг тэр бүр анзаардаггүй.Байгалийн гэрэл өөрийн  найрлагаас хамаарч янз бүрийн гэрэлтэй орчинг бий болгоно. Шууд тусгал нь дулаан орчныг бий болгоно. Нар жаргах үед энэ өнгө нь нилээн хүйтэн харагдана. Нар мандах үед шаргал, улбар шар, заримдаа гал улаан харагдана. 
Эдгээрээс хамаараад интерьерийн голлох өнгийг сонгоно.  Ингэхдээ хойд, зүүн хойно, баруун хойшоо чиглэсэн цонхтой үед гэгээлэг өнгөөр будах нь тохиромжтой. Өмнө зүгийн чиглэлтэй бол хүйтэндүү, гэрэл шингээгч өнгийг сонгодог.
Цонхоор туссан байгалийн гэрлийн ойлтоос болоод адилхан өнгөөр будсан биетүүд өөр харагдах тохиолдлууд гардаг. Үүний учир нь нарны тусгал цонхны ойр байсан модон дээр туссанаас ногоолог өнгөний нөлөөг авчирсан байна.
 
Зохиомол гэрэлтүүлэг:
Туяаны өнгөөр:
-цагаан
-өнгийн гэж хоёр ангилна. 
Гэрэл бол өнгө тээгч байж чаддаг.  Мөн материалд өөрийнхөө өнгөөр нөлөөлж чаддаг. Өнгийн гэрэл нь баримал, зураг, музей, кино авалтын газар, жүжгийн тайз, усан оргилуурт их нөлөөтэй. Энэ нөлөө нь интетьерийг хөдөлгөөнтэй, мөн уран сайхны дүрслэлтэй болгож чаддаг. Хэрэв өнгийн гэрлийг буруу сонговол бүтээл үлбэгэр харагдана.
 
Интерьерийн шийдлийг өнгөөр шийдэх ашигтай талууд
          Хямд төсөр
          Хүний сэтгэлзүйн янз бүрийн уур амьсгалыг бүрдүүлэхэд тусалдаг
Гэрэлтүүлэг мөн өрөөний өнгөний зохиомжид нөлөөлдөг. Энд өөр өөр төрлийн гэрэлтүүлгийн интерьерт үзүүлэх ялгааг харуулжээ.
1.       Сэтгэлзүйн байдлыг үүсгэж орон зайн уур амьсгалыг тодорхойлно
Хүйтэн, зарим талаар гунигтай байлгахаар ногоон, саарал, хар өнгө ашигласан уг хооллох өрөө тайван тогтуун уур амьсгалтай харагдаж байна. Энэ чанарыг хурц гэрэлтэй, цонх, хөшигөөр тэнцвэржүүлсэн байна.
2.       Анхаарлыг төвлөрүүлэх, эсвэл сарьниулах
Уг шүүгээний улаан, шар өнгөний айзам нь тараан байрлуулсан биетүүдийг нэгтгэн цуглуулга маягаар харахад тусалж байна. Тавиурын хэлбэр, өнгийг хананы чимэглэлд мөн дуурайн ашигласнаар ханыг сонирхолтой болгосон байна.
3.       Орон зайг илүү том, эсвэл жижиг болгож мэдрүүлэх
Уг дотогш орсон орон зайд илүү цайвар өнгө ашиглаж, дээрээс нь шууд тусгалтайгаар гэрэлтүүлснээр үүнийг илүү зөөлөн, гэгээтэй болгож харуулж байна. Мөн дор нь тухтай суух хэсэг байрлуулсан нь илүү уужим хэмжээст орон зайг үүсгэжээ. Бараан өнгийг шууд тусгалгүй гэрэлтүүлэгтэй хослуулснаар уг орон зайг илүү дотогш хандсан болгосон байна.
4.       Орон зайг салангид болгох, тодорхойлох
Энэ интерьерийн өнгө дээш өргөгдсөн таазын бүтээцийг хэмнэлд оруулсан. Хүйтэн саарал тааз дулаан бор хана, шувуун нурууны эсрэг чамин эрс тэс байдлыг үүсгэжээ.
5.       Орон зайг нэгтгэх
Уг тавилгыг орон зайд биеэ дааж байрласан архитектурын элемент гэдгийг өнгөөр нь тодотгосон.  Өнгөнүүдийн нийт зохиомж бие даасан эдгээр элементүүдийг нэгтгэж чаджээ. Өнгөний эсрэг тэсрэг чанарыг өрөөг хуваах элемент болгож ашигласан нь өрөөг тайз мэт илүү гүн орон зайтай болгож харагдуулжээ. Шүүгээний тавилгын хөвөөн дээрх бүжиглэж буй дүрсүүд нь дээрх театрын шинж чанарыг илэрхийлжээ.
Аливаа интерьерийн төлөвлөлтийн шийдэлд өнгөний зохицолдоог зохимжтой ашиглах Гурван зөвлөмж
Зөвлөмж 1: Илэрхийлэхийг зорьж буй санаанаас шалтгаалан хамгийн хурц өнгийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэх. Ингэхгүй бол хурц өнгө зохиомжийг дарангуйлж орон зайг багасгана.
Зөвлөмж 2: Орон зай хэр том   байна, түүнд ашигласан өнгө хүчтэй  харагдана. Уг ариун цэврийн өрөөний ерөнхий өнгө нь  цагаан, шаргал байна. Учир нь уг цайвар  өнгөнүүд хурц өнгөнөөс илүү их ашиглагдсан тул давамгайлах чанартай харагдаж байна.
Зөвлөмж 3: Зохиомжид нэг өнгөний завсрын төрлүүдийг ашиглах. Өнгүүдийн хоорондын төстэй харагдах Чанарыг харгалазан ашиглавал уг өрөөний зохиомж нэгдмэл нэг болж харагдана. Уг өрөөний буланд ашиглагдсан өнгөнүүд бүгд цайвар ягаан төрлийн өнгө бөгөөд хамгийн тод нь хамгийн бага, бүдэг нь хамгийн их ашиглагдсан байна.

АНХААР: Уг мэдээллийг шууд бие даалтанд ашиглахгүй байхыг анхаарна уу. 
Гүйцэтгэсэн:  Ц.Отгонмөнх
  Б.Цогбадрах
  Б.Ууганбаяр
  А.Энхжаргал
                        О.Содгэрэл

 



Comments