Абстракт урлаг
Абстракт экспресионизм
Дэлхийн II дайны дараа Америкт гарсан урсгал. Тєлєєлєгчид нь Марк Ротко, Жексон Поллок, Виллем де Кунинг нар. Нэгдмэл нэгэн стиль маяг гаргаагvй, ихэвчлэн том хэмжээний зотон дээр ажилладаг байсан онцлогтой.
Анти урлаг
Ар Нуво (Art Nouveau)
Францаар шинэ урлаг гэсэн нэр томъёо. 19-р зууны сvvлч 20-р зууны эхэн vед Европын орнууд болон АНУ-н урлагт ноёрхож байсан стиль маяг. Уг урсгалд долгионтсон зураас, ургамлын хэлбэр дvрсээс төрсөн чимэглэлийн хэлбэр дvрс онцлог байдаг. Ар Нуво стилийн уран зурагт гоёл чимэглэл, хээ угалз их хэмжээгээр хэрэглэгддэг бөгөөд латин "S” vсгийн зєєлєн хэлбэр дvрсийг хэрэглэдэг. Ар Нуво хэлбэрийн уран зурагт долгионтсон урт vстэй эмэгтэйчvvдийг их хэмжээгээр дvрсэлдэг. Энэ урсгалын гол тєлєєлєгчдийн нэг нь Густав Климт. Английн зураачдаас Обри Бёрдсли нь уг урсгалын тєлєєлєгч бєгєєд уран бvтээлд нь эротизм, vхлийн сэдэв ихээхэн хєндєгдсєн байдаг. Мєн английн дизайнер Чарльз Рени Макинтош нь энэ урсгалын тєлєєлєгч ба уран бvтээлдээ геометрийн дvрсийг нэлээд давамгайлан хэрэглэсэн байдаг. Уран барилгачдаас Испанийн Антонио Гауди долгионтсон хэлбэр маягийг уран барилгад оруулсан аж. Ар Нуво урсгал нь Австрид Сецессион, Германд Югенштил хэмээх нэрээр дэлгэрсэн байна.
Ар-информаль
Францын хэлбэргvй гэсэн vгнээс гаралтай. 1950-иад оны зураачид vзэгчдэд ойлгомжтой хэлбэр дvрсээс татгалзаж, аль болохоор хийсвэр хэлбэр дvрсийг хайж олох урлагийн эрэл хайгуулыг эхэлсэн. Энэ урсгал єргєн цар хvрээтэй хvмvvсийг хамруулж байсан бєгєєд абстракт экспрессионизмийг санагдуулахуйц чєлєєт ажиллагаа, зузаан бичилтээр онцлог. Мєн бодит дvрслэл болон хийсвэр урлагаар янз бvрийн арга хэрэгсэлээр ажилладаг уран бvтээлчид энэ урсгалд хамаарагддаг. Энэ хєдєлгєєний тєв нь Парис хотод байсан боловч Европын бусад орнууд тухайлбал Испани, Герман, Итали зэрэг орнуудад бас гарч байсан байна.
Мэргэжлийн хэлээр бол бодит бус дүрслэлийн урлаг. Аливаа ард түмэнд хийсвэр сэтгэлгээний дүрслэл эрт дээр үеэс байсан боловч өнгө дүрсийн, хүнд нөлөөлөх дотоод агуулгыг судалж ухамсартайгаар бодит бус дүрслэлийн арга барилыг хэрэглэн 1911 онд Оросын зураач Василий Васильевич Кандинский анхны абстракт усан будган зургаа зурснаар абстракт буюу хийсвэр урлагийн эхлэл тавигдсан гэж үздэг. Кандинский абстракт урлагийн онолыг "Урлаг дахь дотоод сэтгэлийн тухай" гэсэн номондоо бичиж гаргажээ.
Абстракт урлагийн бас нэгэн хэлбэрийг Голландийн зураач Пийт Мондриан бүтээжээ. Түүний бүтээлд геометрийн дүрслэл голлож, зөвхөн хар цагаан саарал ба 3 өнгөөр /хөх, шар, улаан/ онцлогтой. Мондрианы гаргасан дүрслэл нь конструктивизм, суперматизм хэмээх урсгалууд гарахад нөлөөлсөн байна.
Дэлхийн II дайны дараа Америкт гарсан урсгал. Тєлєєлєгчид нь Марк Ротко, Жексон Поллок, Виллем де Кунинг нар. Нэгдмэл нэгэн стиль маяг гаргаагvй, ихэвчлэн том хэмжээний зотон дээр ажилладаг байсан онцлогтой.
Марк Ротко
Джексон Поллок
Жексон Поллокийн “Number 5, 1948” хэмээх уг бүтээл нь 140 сая ам.долларын үнэд хүрсэн ба 2011 оны хамгийн үнэтэй хоёр дахь уран зураг гэнэ.
Виллем де Кунинг
Эмэгтэй хүн, 1951 /Цаас харандаа пастель/
1910-аад онд Францын зураач Марсел Дюшаны гаргасан vзэл бодол. Гол зорилго нь ямар ч зvйл урлагийн бvтээл байж болох ба хэн ч уран бvтээлч байж болно гэсэнд оршино. Гоо зvйн зарчмуудыг vгvй болгож урлагийн гоо сайхны vvрэг, гоо зvйд шинээр хандахыг уриалжээ. → Ready-made ажлууд нь тvvний анти-урлагийн vзэл бодлыг илэрхийнэ.
Марсель Дюшан
Марсель Дюшаны хамгийн алдартай бүтээл нь энэ Фонтан, 1917 гэх бүтээл бөгөөд үүгээрээ хэн ч урлагийг бий болгож болохыг харуулсан.
Францаар шинэ урлаг гэсэн нэр томъёо. 19-р зууны сvvлч 20-р зууны эхэн vед Европын орнууд болон АНУ-н урлагт ноёрхож байсан стиль маяг. Уг урсгалд долгионтсон зураас, ургамлын хэлбэр дvрсээс төрсөн чимэглэлийн хэлбэр дvрс онцлог байдаг. Ар Нуво стилийн уран зурагт гоёл чимэглэл, хээ угалз их хэмжээгээр хэрэглэгддэг бөгөөд латин "S” vсгийн зєєлєн хэлбэр дvрсийг хэрэглэдэг. Ар Нуво хэлбэрийн уран зурагт долгионтсон урт vстэй эмэгтэйчvvдийг их хэмжээгээр дvрсэлдэг. Энэ урсгалын гол тєлєєлєгчдийн нэг нь Густав Климт. Английн зураачдаас Обри Бёрдсли нь уг урсгалын тєлєєлєгч бєгєєд уран бvтээлд нь эротизм, vхлийн сэдэв ихээхэн хєндєгдсєн байдаг. Мєн английн дизайнер Чарльз Рени Макинтош нь энэ урсгалын тєлєєлєгч ба уран бvтээлдээ геометрийн дvрсийг нэлээд давамгайлан хэрэглэсэн байдаг. Уран барилгачдаас Испанийн Антонио Гауди долгионтсон хэлбэр маягийг уран барилгад оруулсан аж. Ар Нуво урсгал нь Австрид Сецессион, Германд Югенштил хэмээх нэрээр дэлгэрсэн байна.
Густав Климт
Австрийн симболист зураач Густав Климтийн бүтээл “Adele Bloch-bauer I” 2006 онд 135 сая ам.доллараар худалдаалагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн зургийн нэгд зүй ёсоор багтжээ. 1907 онд туурвисан энэхүү ховор бүтээлийг гоо сайхны фирмийн магнат Роналд Лодер худалдаж авсан нь жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Энэхүү бүтээлийг үнэлсэн үнэ төдийгүй олны нүднээс далдуур худалдаалсан нь бүхнийг цочирдуулсан аж. Уг бүтээл нь зураачийн таван цуврал бүтээлийн нэг бөгөөд бусад нь Фердинанд Блох Бауэрын өв залгамжлагчдын хувийн цуглуулгад байдаг гэнэ. Адель Блох Бауэр нь Густав Климтийг санхүүжүүлдэг чинээлэг үйлдвэрийн эзэн Фердинанд Блох Бауэрын эхнэр байсан гэдэг. Дэлхийн II дайны үед зургийг нацистууд хураан авсан аж. Харин дайны дараа 1958 онд Густав Климтийн бүтээлүүдийг Австрийн Үндэсний галлерейд тавьсан юм.
Обри Бёрдсли
Чарльз Рени Макинтош
Антонио Гауди
Францын хэлбэргvй гэсэн vгнээс гаралтай. 1950-иад оны зураачид vзэгчдэд ойлгомжтой хэлбэр дvрсээс татгалзаж, аль болохоор хийсвэр хэлбэр дvрсийг хайж олох урлагийн эрэл хайгуулыг эхэлсэн. Энэ урсгал єргєн цар хvрээтэй хvмvvсийг хамруулж байсан бєгєєд абстракт экспрессионизмийг санагдуулахуйц чєлєєт ажиллагаа, зузаан бичилтээр онцлог. Мєн бодит дvрслэл болон хийсвэр урлагаар янз бvрийн арга хэрэгсэлээр ажилладаг уран бvтээлчид энэ урсгалд хамаарагддаг. Энэ хєдєлгєєний тєв нь Парис хотод байсан боловч Европын бусад орнууд тухайлбал Испани, Герман, Итали зэрэг орнуудад бас гарч байсан байна.
Comments
Post a Comment