Ш.Цэдэнпүрэв

Манай анхны зочны буланд манай орны чадварлаг архитектор Шаравын Цэдэнпүрэв гуай оролцож байна. Манай хотыг чимдэг барилгын тоонд Зоос банк, Grand Plaza мэдээж орно шүү дээ. Тэгвэл энэхүү гайхалтай хүнтэй хийсэн ярилцлагаа хүргье.

Биднийг очиход Ш.Цэдэнпүрэв гуай уриалгахнаар бидэнтэй ярилцсан. Эхнийх болоод ч тэр үү жаахан бэлтгэлгүй, ярилцлага маань товчхон өрнөсөн.
Marble.ball: Сайн байна уу?
Зочин: Сайн, сайн байна уу? /Инээв/
Marble.ball: Та хаана архитектураар суралцсан бэ?
Зочин: Би 1973 онд Югослав улсын Сараев хотын Архитектурын их сургуулийг төгссөн.
Marble.ball: Та яагаад анх архитектор болохоор шийдсэн бэ?
Зочин: Энэ их хөгжилтэй юм болсон. Тэр үед энэ мэргэжлийн тухай мэдээлэл их ховор байлаа шүү дээ. Тэгээд 17той арван жилээ төгссөн хүү их сургуульд орох болсон чинь Одист Хөргөлтийн инженерийн сургуулийн хуваарь ирдэг юм байна. Тэр үед энэ юу хийдэг ямар учиртай мэргэжил вэ гэдэг төсөөлөл ч байсангүй. Тэгээд их л тоо бодох дуртай байсан болохоор тооны ангид орох гэж байтал хүмүүс Физикийн анги нь илүү их тоо боддог гээд тэгээд Физикийн ангид нь 1 жил сурдийм байна. Тэр үед Майдар гуай хэд хэдэн хүүхдийг Югослав руу Архитектор болгохоор явуулах гэж байлаа. Тэгээд намайг явах уу гэхэд аав маань 60 гарсан настай байсан болохоор явж чадахгүй байх гэж байгаад л явчихсандаа. Тэгээд очтол шалгалт авлаа. Математик ч яахав тэгээд л өгчдийм байна. Харин урлагийн түүхийн шалгалт дээр нь О авчихсан. Тэднийд 10 жилд байхад нь л энэ хичээл ордог юм байна лээ. Тэгээд л баахан зураг үзүүлэд л хэний зураг вэ гээд л,,, Юу ч мэдэхгүйм чинь муу авчихсан. Тэгээд тэр үед чи инженерийн ангид орох юм байна гэхэд нь яагад тэгсийм заавал архитектор болох гээд бүтэн жил хэлний бэлтгэлд суунгаа тэр урлагийн түүх гэгчийг нь судлаад шалгалтыг нь өгөөд л архитектор болсондоо.
Marble.ball: Та тэндхийн сургалтыг манай архитектурын чиглэлийн сургалтуудтай харьцуулвал?
Зочин: Архитектур бол урлаг биш харин Текникийн шинжлэх ухаан юм шүү дээ. Манайд урлаг гэдгээр нь дагнаад байх шиг санагддаг. Энэ нь хүүхдүүдийг чөлөөтэй сэтгүүлэх гэж л тэгдэг байх л даа. Гэхдээ инженерээс дутахааргүй хийцээ мэддэг байх нь их чухал. Манайд хийц бүтээц нь л дутмаг заагдаад байх шиг санагддаг.
Marble.ball: Таны хамгийн их цаг зарцуулсан бүтээл?
Зочин: Одоогоор Гранд Плаза дээр л их удаан ажилласан юм байна. 2 жил. Захиалагч талаас санал нийлэхгүй байх их хэцүү л дээ. Захиалагчийн талаас олон удаа засвар оруулах гэж байсан. Усан сантай болгоод больж оронд нь сууц хийх гээд олон ч өөрчилсөндөө. Гэхдээ Зоос банк дээр бол их чөлөөтэй өөрийнхөөрөө их бүтээлч ажил болсонлдоо.
Marble.ball: Та архитектурын мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хандаж хэлвэл?
Зочин: Архитектор хүн маш өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Наад зах нь хүнсний үйлдвэрлэл явагдах барилга хийх гэхэд л бүх л техник технологи дотор явагдах тэр үйл явцуудыг гадарладаг байх шаардлагатай. Тийм учир байнга өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Хийцийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Италийн архитекторууд хийцийн өргөн мэдлэгтэй байсан байдаг. Тиймээс маш олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй.
Marble.ball: За танд баярлалаа
Зочин: Зүгээр, та нарт ч баярлалаа.

Comments

  1. hoo mundagiin Bulgaa go go.. yariltslagiin bulanguud chn hamgiin taalagdlaa

    ReplyDelete

Post a Comment