Египет нь тухайн үедээ хөгжлөөрөө тэргүүлж байсан улсуудын нэг байсан билээ. Египетийн уран барилга өнөөг хүртэл гайхагдаж байгаа ч тавилгын ертөнцөд тийм байсангүй. Учир нь тухайн үед египетчүүд тийм ч их тавилга хэрэглэдэгггүй байжээ. Энгийн ардуудын гэрт 2 авдар эсвэл сагс л байдаг байсан нь батлагдаад байгаа юм.
Наад зах нь ширээ элбэг байгаагүй байна. Бичээчдийн үлдээсэн судар номноос үзэхэд тэд ширээ хэрэглэх шаардлага байгаагүй байна. Юм бичих үедээ газар суугаад нэг гар дээрээ папирус хэмээх цаастай модон самбараа бариж нөгөө гараараа бичдэг байсан гэж тэмдэглэгджээ. Хоол хийх үедээ ч ширээ байсангүй. Бүх л хоолны хэрэгслээ газар тавиад хийдэг байсан байна. Гэхдээ элбэг биш ч тухайн үеийн ширээ нь намхан бөгөөд 4 эсвэл 3 хөлтэй байжээ. 3 хөлтэй ширээг үдийн хоол идэх эсвэл тоглоом наадгай тоглох үедээ л ашигладаг байжээ. Ширээний загварын хувьд дугуй хэлбэр ч байсан ба оршуулах ёслолын үеэр идээ будаа тавих эсвэл баяр ёслолд ашиглах онцгой үеэр ихэвчлэн ашиглана.

Tухайн үед ардуудын гэрт явган сандал байдаг байсан ч тэд газар суухыг илүүд үзэцгээдэг байжээ. Эртний династийн үеэс л сандал хэрэглэж ирсэн нь мэдэгдэж байгаа бөгөөд үүнийг ямар нэг зүйлээр бүрэх юм уу сийлдэг байсан нь Тутанхамуны булшнаас олдсон. Энэ сандал нь өнөөдрийн сандлаас хамаагүй намхан бөгөөд зарим үед тэд ердөө 25см өндөр сандал дээр суудаг байжээ. Сандлыг ихээхэн чухал хүмүүс хэрэглэдэг байсан ба үүнийг гэрчлэх дүрс зураг олдсон байдаг. энэ зураг дээр эрэгтэй хүний сууж байгаа дүрс байдаг. Өрх гэрүүдэд гэрийн эзэн нь л сандал дээр суудаг ба хэрвээ бүгдэд хүрэлцэх бол бүгдээрээ суудаг байжээ. Баячууд л сийлбэртэй хээ угалзтай сандал хэрэглэдэг байжээ. Гэхдээ дархан хүмүүс нь энгийн ядуу иргэд байдаг байлаа. Түшлэгтэй сандлыг зөвхөн баячууд л захиалан хийлэгдэг байсан.
Тэд юун дээр унтдаг байсан бол гэж бодогдох байх л даа, тэгвэл тэр үед ор байжээ. Гэхдээ хязгаартай, баян чинээлэг айлд л элдэв гоёл чимэглэлтэй ор байдаг. Ядуу болон жирийн ард иргэд ноос дэрсээр хийсэн гудас дэвсэн унтдаг. Тэр ч бүү хэл шалан дээр шууд унтдаг иргэд ч цөөнгүй байсан. Ерөнхийдөө эртний династийн үеэс эхлэн модон хүрээ бүхий хөлтэй ор бий болсон. Боловсруулсан арьс болон ноосон даавуугаар бүрсэн гудастай, хүрээг нь углуургадаж хийсэн үхрийн туурайг дууриалган сийлсэн хөл бүхий орнууд анх хэрэглэж байжээ. Сүүлдээ хөлний загвар өөрчлөгдөн арслангийн савар шиг болсон. Мөн орны хүрээ мод зэрэг дээр өөрсдийн шүтдэг сахиус бурхдаа сийлж, зурж чимэглэдэг. Жишээ нь Bes – одой чөтгөрийн дүрсийг азгүйдэл муу ёр зэргээс хамгаалдаг гэж үзэн сийлдэг байсан бол, Taweretap түмнийг хамгаалагч сахиус хэмээн мөн л үүгээр ороо чимдэг байсан. Гэхдээ орны хувьд хөлийг урлан хийхдээ жигд хийж чаддаггүйн улмаас ор хазгай болдог дутагдалтай. Мөн тухайн үед эвхдэг ор хэрэглэдэг байсан нь батлагдаад байгаа билээ. Ор байрлах газар нь удмаа үлдээх чухал үйл хэргийн эхлэл хэмээн үзэн ихээхэн анхааран үзэж байрлуулдаг ба үүний тод жишээ бол Мерарукагийн бунхнаас харж болно. Мөн энэ бунхны олдвороос цагаан хэрэглэл байсанг ч харж болох юм.
Мөн египетүүд өнөөдөр бидний хэрэглэдэг дэрнээс өөр дэр буюу тэдний хэлдгээр толгой амраагчийг ашигладаг байсан. Үүнийг нь маш олон Африкчүүд ашигладаг байжээ. Үүнийг чулуу, вааран савны материал, зааны яс болон голдуу модыг өргөн ашиглаж хийдэг. Мөн эдгээр хатуу дэрнээс улбаалан анхны зөөлөн дэр хийх санаа төрсөн байхыг үгүйсгэхгүй ба цорын ганц таамаг бас биш билээ. Энэ үед толгой амраагч дээр Bes болон бусад бурхдыг дүрсэлсэн байсан ба энэ нь унтаж буй хүмүүсийг муу ёрын чөтгөр шулмаас хамгаалах гэсэн утга санаатай байсан нь илт харагддаг. Толгойн түшээс гэх энэ дэр нь мандах нартай холбож өгдөг гэж үздэг байсан ба асар их утга агуулгыг бэлэгддэг. Мөн үүнийг муммины толгойн дор болон булшин доторх муммигийн доор хийж өгдөг байсан нь дахин төрөх, эргэн хүн болох гүүр гэж үздэг байжээ.
Тэдний хувьд тавилга гэдэг ердөө хэрэглээ төдий байгаагүй нь дээрх нийтлэлээс харагдаж байна. Тэд тавилгуудыг өөрсдийн шүтлэг бишрэлтэй холбон үздэг байжээ. Тийнхүү эрхэмлэж үздэг байсны үдсэн дээр бидэнд соёлын гайхамшигтай өвийг үлдээж чадсан болов уу. Ингээд танд таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй.

ih shn medelel bn,oor delgerengui nemelt medelle orulj ogorei
ReplyDelete