Sagrada Familiya, by Gaudi





Барилгын эхлэл тавигдсан нь
 1866 оны нэгэн намуухан өдөр 2 хүн уулзжээ. Тэдний нэг нь номын худалдаачин Жузеп Мария Бокабелья Вердагер, нөгөө нэг нь ламтан Маньяне байжээ. Жузеп Мария Бокабелья Вердагер нь хэдэн жилийн өмнө ламтан Маньянед нэгэн санал тавиж байсан нь одоогийн Саграда Фамилиягийн эхлэл болсон юм. Бокабелья анхнаасаа л гэгээн Иосифд зориулсан сүмийг бүтээн босгох гэж бүх л зүйлээ зориулсан юм. Ингээд Маньянэ энэхүү саналыг хамгийн анх дэмжин эхний хандивийг өгсөн юм. Тиймээс энэ 2 хүн нь энэхүү Саградаг босгоход маш их үүрэг гүйцэтгэсэн. Саграда нь Барселоны бэлэг тэмдэг болсон хонхот агуй юм.
1882 оны 3 сарын 19нд Иосифийн сүмийг барих анхны шавыг тавьсан байна. Энэхүү төслийн гол зохион байгуулагч зохицуулагчаар Франсиско де Паоло де Вильяр ажилласан байна. Харин архитектороор нь 30 настай авъяаслаг залуу Антонио Гауди ажиллажээ. Тэрээр тухайн үед өөр төсөл дээр ажиллаж байсан боловч түүнээс татгалзан энэхүү сүмийг барихаар сэтгэл шулуудан оржээ. Тэрээр түүний энэ гайхамшигт барилга барселоны төдийгүй дэлхийн гайхамшигт барилга болно гэж төсөөлж ч байгаагүй болов уу. Гауди нь мэргэжилдээ дуртай шашин шүтлэгтээ үнэнч эх орныхоо төлөө гэсэн язгууртан нэгэн байжээ.
Гаудигийн энэхүү гайхамшигт барилга нь Христийн тухай буюу түүний төрснөөс эхлэн загалмайд цовдлогдсон хүртлэх бүхий л амьдралыг харуулсан чулуун ном болж чадсан.
Бүтэц зохион байгуулалт
Саграда нь 3 нүүр талтай ба нийт 18 цамхаг бүхий сүм юм.
Цамхагууд: Үүд болгон нь 4 ширхэг 100 метрийн өндөртэй цамхагтай. Эдгээр 12 цамхаг нь Есүсийн 12 үнэнч дагалдагчийг илтгэсэн аж. 4 цамхаг нь Есүсийн гол номлогчид буюу түүний үгийг бичиж тэмдгэлсэн 4 том номных нь зохиолчдыг төлөөлүүлжээ. Тэдгээр нь Маарх, Матай, Луух, Иоган юм. Түүнчлэн тэднийг илтгэсэн цамхагийн дээр тэднийг төлөөлүүлж Бух /Луух/, Арслан /Маарх/, Бүргэд /Иоган/, Далавчтай хүн /Матай/ зэргээр дүрсэлсэн байдаг. Тэдгээр нь тус бүртээ хонхтой. Хонхыг нь байнга дуугаргаж байхаар тал талаас нь салхи орохоор цонхууд хийж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ нь Ертөнцийн эзний үгийг дамжуулна гэсэн утгатай. Үлдсэн 2 цамхагийн нэг нь Есүсийн эх буюу Гэгээн Мариг дүрсэлсэн байдаг. Сүмийн гол оргилын орой дээр Бурхны хүү Есүсийг загалмайд цовдлогдсон байдалтайгаар дүрслэн бүтээжээ. Харин жижиг цамхагуудын дээр баглан боосон улаан буудай, усан үзэмний мөчир зэрэг байдаг нь Eucharist буюу Бурхны хоолыг илтгэжээ. Өөрөөр хэлбэл энэ бүх зүйлс нь шүтлэгчин олонд Есүс бидний гэм нүглийн төлөө амиа зориулсанг байнга сануулж байх зорилготой. Саградагийн өндөр нь 170м, Барселоны уулан дахь бурхны Montjuik сүмээс ердөө 1м нам юм. Ингэж барьсны учир нь “Бурхны бүтээл хүнийхээс дутуу байх учиргүй”  хэмээх Гаудигийн үзэл бодолтой холбоотой болов уу.
Гэрэлтүүлгийн орчинд: Сүмийг шөнийн цагт олон талаас нь прожектроор гэрэлтүүлж өгөхөөр хийгдсэн нь мөн л шашны үзэлтэй шууд холбогддог. Зохиомол гэрэлтүүлгийн орчинд Саграда дээр туссан гэрэл ойж эргэн тойронг гэрэлтүүлэх нь хүний оргил буюу Есүс Христийн цацраг бүх дэлхийг гэрэлтүүлэн сайн сайханг түгээнэ гэдгийг илтгэжээ. Энэ бүгдээс үзэхэд барилга нь маш гүнзгий утга агууламжтай хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлсөн асар том бүтээл болж чаджээ.
Дотор зохион байгуулалт: Сүмий планыг үзвэл 5 жигүүр бүхий латин загалмайн хэлбэртэй. Төв хэсэг нь 45м, төв хэсгээ тойрон байрласан жижг хэсгүүд нь 30м хэмжээтэй байдаг. Багана нь олон мөчир мэт салан өөр хоорондоо уулзахдаа геометр дүрсээр огтлолцсон. Барилгын дотор чамин гоё зураглал асар их байна. Үүнээс гадна Гауди сүмийн зураг төслийг зохиохдоо нийт 1500 том хүн 700 хүүхэд дуулж байхаар төлөвлөсөн.  
Нүүр талууд: 3 Нүүр тал нь өөр өөрийн гэсэн утгатай бөгөөд зүүн тал нь  Есүс Христийг мэндлэх үе /Nativity/, хойд талыг нь Алдар гавъяан мандан балдралын үе /Glory/, баруун тал нь Мөнхийн эзний агуа их хайрын үе /Passion/ гэж тус тус ялган өгчээ. 3 том хаалга бүр дээр Христийг тамлан зовоож байгаа тэр дүр зурагллалыг харуулж өгсөн нь сүсэгтэн бишрэгчидэд Мөнхийн эзний хайрыг сануулах гэсэн зорилготой. Жишээ нь: Passion хэсэг дээр эргэн тойронд нь гэм нүгэлдээ шаналан зовж байгаа туранхай хүмүүсийн дунд Есүс харгис дарга цэргүүдээр ташуурдуулж байгаа тухай баримал байдаг. Зүүн талаас наран мандахад сүмийн зүүн талын Nativity хэсгийг гэрэлтүүлнэ. Ингээд түүх нарны хөдөлгөөнтэй хамт үргэлжилсээр Чулуун байгууламжаар үсгээ хийсэн ном хаагддаг. Ингээд бодохоор асар их ур ухаан шаардсан гэдэг нь илт мэдрэгдэж байна.Гауди амьд ахуй цагтаа өөрийн энэ бүтээлийн зөвхөн зүүн талыг нь л хийжээ. Гаудийг нас барсны дараа үүнийг өөрчлөх гэж байсан боловч ямар ч арга байсангүй. Төв хаалга нь хүмүүс мөнхийн эзний хайранд жаргаж бас нэг хэсэг нь өөрийн гэм нүглээс болон зовж байгаагаар тусгажээ. Баруун талын жижиг хаалган дээр Египтээс зугтаж буй хүүхдүүд тэрхүү итгэлийн хаалга руу тэмүүлж байгааг үзүүлсэн байдаг бол зүүн талын жижиг хаалга дээр библийн түүхийг өгүүлсэн байдаг байна. Бусад талууд дээр уран барилгач өөрийн бодсон зураглалыг гайхамшигтайгаар оруулан бүтээжээ.

Готик урсгалийн шинэ чиг хандлага
Гаудигийн хамгийн дуртай урсгал нь Дундад зууны үеийн баруун европын хэв маяг байсан. Гэхдээ тэрээр энэ урсгалыг сохроор даган дууриахдаа бус хүмүүсийн готик урсгалыг мартагнасан тэр үзлийг дахин өдөөх сэргээхийг зорьсон.
Гаудигийн Саграда нь тэнгэр лүү тэмүүлсэн хэв шинжтэй. Энэ нь техникийн хамгийн хүнд бодлого байв. Ямар нэг тулгуур ашиглалгүй эгц дээш сүндэрлэсэн цамхагууд. Үүнийг тухайн үед готикийн үхлийн систем гэдэг байв. Энэ том нүсэр байгууламжаар тэрээр өөр шашны урсгалуудыг даран Христийн шашныг илүү тод томруун харуулах гэсэн гүнзгий утгатай. Тэрээр 12 жилийн турш зөвхөн энэ барилга дэрээ ажилласан. 45м даацийн хана буюу нефтэйгээр барьсан. Тэрээр үүнийгээ хийх гэж төрөл бүрээр туршин үзсэн байдаг. Жишээ нь гипс, олс даавуу гэх мэт. Энэ нь эцсийн дүндээ тэнгэр өөд тэмүүлсэн тэр их сүр хүчийг илтгэхэд чиглэгджээ. Гаудигийн энэхүү бүтээлийн багана бүр модны мөчир шиг мөртлөө тэр их том байгууламжийг тогтоон барьж байгаагаараа их гайхалтай юм. Түүнчлэн суман хэлбэртэй аркууд нь бараг анхных гэж болохуйц зүйл юм. Нөгөө талаас энэхүү байгууламжийг харахад ой мод шиг. Нарны гэрэл олон жижиг цонхны тусламжтайгаар залыг гэрэлтүүлэхэд оддын гэрэл шиг байхаар тооцон байгуулжээ.
Тэрээр өөрийн амьдарлын сүүлийн хэдэн жилийг энэхүү алдарт бүтээлдээ зориулжээ. Тэрээр энэхүү нүсэр байгууламжин дээр ажиллахдаа бусад бүх захиалгыг буцааснаас гадна энэхүү байгуламжин дээр ажилласныхаа төлөө 1 ч мөнгө аваагүй байна. 1926 оны 6 сарын 7нд ядуучууд хөгшчүүдийн эмнэлэгт нас баржээ.
Барилгын төгсгөлийн шатууд
Энэхүү барилгыг дуусгахаар түүний шавь, шавийн шавь нар оролцжээ. Гэвч тэр үед дайны хөлд түүний зураг төслийн тал нь үрэгдэж алга болсон байна. Энэ явдлын дараагаар архитектор Жозепа Субиракса /Josep Maria Subirachs/ Passion хэсгийг дуусгажээ. Өнөөдөр уран барилгын гайхмашгийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирэн 9 евро төлөн дотогш ордог байна. El Periódico de Catalunya  сонинд бичснээр 2004оны байдлаар Испаны Барселонд байрлах энэхүү уран барилгын гайхамшгийг үзэхээр нийт 2,26 сая жуулчид ирсэн байна. Аялал жуулчлалаас олсон мөнгөөр сүмийг дуусгахад хөрөнгө оруулдаг байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ мэтчилэн явбал 2022 онд дуусах магадлалтай. Хэрэв энэ хугацаанд дуусах юм бол анхны чулууг тавьснаас хойш 140 жилийн дараа дуусах юм байна. Нэгэн хүн хэлэхдээ бурхны барилгыг барихад цаг хугацаа юу ч биш, тэр тусмаа Гаудигийн барилгад гэсэн байдаг. 

Comments