- Байршил: Грек, Коринфын булан
- Урт: 2880 м
- Өргөн: 28м
- Хамгийн урт алгасал 560 м
- Тавцангийн өндөр: ±52м /+д.т.д/
- Өртөг: 630,000,000 евро
- 6 эгнээ замтай /хоёр машины эгнээтэй хоёр урсгалтай, 2 түргэн тусламжийн эгнээ, 1 явган хүн, дугуйн замтай/
Гүүрийг барих газар байгалийн гурван том шалгууртай тулгарсан. Нэгдүгээрт далайн ус хэт гүн, хоёрдугаарт далайн ёроолын хөрс хэт зөөлөн, гуравдугаарт газар хөдлөлийн идэвхтэй бүст ордог байна. гүүрийн тавцангийн доод ирмэг далайн түвшнээс ±52м өндөрт байрладаг. Үүгээр ямарч том хөлөг онгоц саадгүй өнгөрөх боломжтой.
Гүүрийн дизайн энгийн, 368 ган татлагыг 4 бетон цамхагт бэхэлсэн.
Далайн ёроол 65м гүн. Хаана ямарч гүүр ийм гүн суурьтай баригдаагүй.
Анх гүүр баригдахаас өмнө усан зайг цаг агаар тогтуун үед усан онгоцоор 45минутад туулдаг байсан бол одоо 5 минутын дотор туулна.Төслийн эхний шатанд 4 гүүрний төрлийг санал болгож байв.
- Дамнуруутай гүүр
- Аркан гүүр
- Дүүжин гүүр
- Кабель бэхэлсэн гүүр
Эдгээрээс сонгох гол шалгуур нь тэдний урт байсан. Манай гүүр 2200м байх ёстой.
Дэлхийн хамгийн урт гүүрүүд дамнуруун гүүрүүд байдаг. Гэвч энэ төрлийн гүүр заавал доороосоо 60м-н алгасалтай тулгууруудтай байх ёстой. Зуу зуун баганууд усан замын сүлжээг хаах болно.
Аркан гүүр баригдаж болно. Гэвч 2200м-н урт гүүр барихын тулд өмнө нь баригдсан хамгийн том аркан гүүрээс 4 дахин томыг барих шаардлагатай. Энэ хэт эрсдэлтэй.
Дүүжин гүүр олон зуун том татуургууд ашигладаг. Энэ хэт үнэтэй тусна.
Үүнээс кабель бэхэлсэн гүүр л үлдэж байгаа юм.
Уг гүүрийг 4 том бетон цамхагтай байхаар барьсан. Эдгээр цамхагууд гүүрийн нийт жинг өөртөө авна. ингэхийн тулд гүүр маш хатуу гадаргад суурилагдах ёстой. Далайн ёроолоос 15метрт ердөө лаг, шавар элс л байсан. Суурь барих дэр чулуу байгаагүй. 90м-т бас л цул хатуу газар байгаагүй. Бүр 450м-т ямарч дэр чулуу байгаагүй.
Газар хөдлөлтийн үеэр хөрс сийрэгжиж цамхаг далийн гүүр нурах аюултай. Тиймээс уг гүүрийг барихын тулд 30м-н урттай металл цилиндрүүдийг зуу зуугаар нь цамхагуудын суурийн дор зоосон. Газар хөдлөлийн үед эдгээр цилиндр хоолойнууд хөрсийг тогтвортой барьж байх үүрэгтэй. 1999 онд барилгын ажил эхэлж 30м урт, 2м диаметртэй ган хоолойнуудыг суурилуулж эхэлсэн. Ингэсний дараа 3 м өргөнтэй хайрган суурийг хоолойнуудын дээд талд тараан асгасан. Дараа нь хайрган дээр тавигдах суурийг хийхийн тулд 1800 тн арматурууд ашигласан. Харин цутгахад 20000куб.м бетон зуурмаг ашигласан. Ингээд зөвхөн суурь л гэхэд 63000 тн жинтэй болжээ.
Газар дээр цутгасан сууриа агаараар дүүргэж усан дээр хөвүүлсэн усан онгоцоор чирч төлөвлөсөн байрлалд аваачсан. Тэгээд цамхагийг дээш цутган барьж эхэлсэн. Жин нь ихсэх тусам цамхаг доошилсоор суурийг үүсгэсэн. Цамхагууд дотроо хөндий бөгөөд дээд тал нь далайн түвшнээс 163м өргөгдсөн.
Гүүрийн тавцанг 186 ширхэг, нэг бүр нь теннисийн талбайгаас том хэмжээтэй ган дамнуруун хучилтууд ашигласан. Хучилт бүрийг нөгөөтэй нь угсраад цамхагаас ган татлагаар татаж тогтооно.
Кабель бүр дотроо 70 ш нарийн ган татуургатай. Ган татуурга бүр дотроо 7 ширхэг харандааны өргөнтэй ган татуургаас тогтоно. Гүүрийн нийт татуургын урт 40 км хүрэх бөгөөд жин нь 4500 тн юм. Гүүр мөн аянга зайлуулагчтай. By Altai
Comments
Post a Comment