Алтан
хаалга гүүр
Товч танилцуулга:
Алтан хаалга гүүр нь Сан Францискогийн билэг тэмдэг
төдийгүй, инженер хүний ур ухааны гайхамшиг гэж хэлж болно. Тус гүүр нь Сан Франциско
хотын хойгийг эх газартай холбож өгсөн ба АНУ-ын 101-р тойргийн хөдөлгөөнд
хамаарагддаг 6 урсгалтай автозам, явган болон дугуйн зам бүхий асар том гүүрэн
байгууламж юм. Гүүрний загварыг Joseph Strauss, Irving Morrow, Charles Ellis нар хамтран бүтээжээ. Гүүрний ерөнхий хийц нь дүүжин
гүүрний систем ма мөн татанга ашигласан.
Тус гүүр нь Америкийн инженерүүдийн холбооноос орчин
үеийн дэлхийн 7 гайхамшигт бүртгүүлсэн байдаг байна. Frommersаялал жуулчлалын компаниас тус гүүрийг хамгийн гайхалтай,
мөн хамгийн олон удаа зураг нь авагдсан гүүр хэмээжээ.
Урт: 2737.4м 2.7км
Өргөн: 27.4м
Өндөр: 227.4м
Хамгийн хол алгасал нь 1280.2м
Угсралтын ажил эхлэв: 1933 оны 4-р сарын 19
Гүүрний нээлтийн ажиллагаа: 1937 оны 5-р сарын 27
Гүүрний хураамж: 3-6 доллар
Өдрийн зорчилтын тоо: 118000
Усны түвшнээс дээш /дундаж/ цэвэр өндөр 67м
Нийт жин баригдаж байх үед 811500000кг харин өнөөдөр
804700000кг болсон нь зарим нэг чимэглэлийг хассантай холбоотой.
Цамхаг нь уснаас дээш 227м өндөр
Гүүрний хучилтаас 152м өндөр
Хөл тус бүр нь 10*16м
Цамхагуудын жин 40200000кг
Нэг цамхагт ойролцоогоор 600000тав орсон.
Хучилтын хавтангийн урт: 343м
Явган хүний замын өргөн: 3м
Түүх:
Тус гүүрийг баригдахаас өмнө Сан Франциско хот нь ачаа
бараа, зорчигч тээврийг тээвэрлэх хэрэгцээг усан тээврийн үйлчилгээгээр хангаж
байжээ: Энэ үйлчилгээ нь өргөжин алтан хаалга гэх нэртэй болсон юм. Гэвч хүн ам
өсөн, Сан Франциско нь Америкийн том хотуудын нэг болоход усан тээврийн
үйлчилгээ нь хангалтгүй болсон юм. Улмаар шинэ арга зам хайх болсон юм. Улмаар
Сан Францискогийн хойгийг эх газартай холбосон асар том гүүрэн байгууламж хийх
санал анх төржээ. Тухайн цаг үед энэ нь боломжгүй нөхцөл байдал байсан. 1920
онд инженер, гүүрэн байгууламжийн мэргэжилтэн Жосеф Штраус алтан хаалгыг нэвт
өнгөрөх гүүр хийх санаагаа боловсруулжээ. Маш олон пүүс компаниуд түүний эсрэг
байсан. Энэ бүгд өөрсдийн эрх ашгийн
үүднээс эсэргүүцсэн явдал байлаа. Тус гүүрийг барих хэсэгт салхины хурд 160м/с
хурдтай, байнгын манатай уур амьсгалтай,150м гүн далайн хүчтэй түрлэгтэй гэх
мэт инженерийн ур ухааныг бүрэн шавхсан нөхцөл байдал байв. Гэхдээ үүнээс гадна
бас нэг асуудал байсан нь тухайн цаг үед Дэлхийн их хямралын дунд үе юм. Хүмүүс
төдийгүй улс оронд санхүүгийн томоохон хямрал тохиосон байлаа. Гэвч үүнийг үл
ажиран барилгын ажил эхлэсэн юм. Тэрээр шаргуу хөөцөлдсний үр дүнд Сан
францискогийн дэмжигчдийн тусламжтайгаар 35сая америк доллар гүүрний санд
байрлуулж чадсан юм. 1937 онд ашиглалтанд орж нээлт хийх үеэр 200000хүн
явганаар буюу роликтой явж ёслол төгөлдөр нээж байсан. 27-нд гүүр нээгдэж анхны
машинууд 28нд анх гүүрэн дээгүүр өнгөрөн гарчээ. Уг үйл явдлаас хойш 50 жилийн
дараа мөн 300000 хүмүүсийн баярын парад хийсэн байлаг байна. 1985 оны 2 сарын
22нд тэрбум дахь машин гүүрээр гарчээ.
Угсралтын явц:
Тухайн үед дэлгэрээд байсан арт деко урсгалын чиг
хандлага бүхий олон улсын улаан өнгийг сонгон авч загварыг гарган 1933 онд
гүүрний ажил эхлэсэн. Улмаар 1937 онд бүрэн дууссан юм. Энэ үйл явдал нь Сан
Францискогийн түүхийн хуудсан дахь чухал үйл явдал болон үлдсэн юм. 1937 онд
ашиглалтанд орсон цагтаа дэлхийн хамгийн хол алгасалтай гүүр байсан бол 1964
онд Нью Иоркд баригдсан Verrazano Narrows гэх гүүр баригдснаар уг цолоо хураалгажээ. Харин өнөөдөр
дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийн есд бичигдэх болсон байна. Штраус гүүрний
угсралтын үеийн аюулгүй ажиллагаанд зориулан шинэ өөрчлөлт хийсэн нь маш бат
бөх малгай болон өдөр бүр тайван байдлын тестийг авч байснаар онцлог юм. Тухайн үед тус гүүртэй ижил
TheBay гүүр баригдаж байсан. Уг
гүүрийн угсралтын явцад 24 хүний амь эрсдсэн байдаг бол Алтан хаалга гүүр 11
байгаа нь Штраусын нэвтрүүлсэн арга барилын үр дүн байлаа.
Гүүрний суурийн цутгалтанд 100-д тн бетон орсон байдаг.
Гүүрний 2 захын тулгуур нь хоёр өөр бөгөөд нэг нь 35м нөгөө нь 6м байдаг. Гол 2
цамхгийг 2 жилийн турш барьсан байна.
Гүүрний угсралтын деталь:
Хамгийн сонирхол татаж байгаа барим гэвэл гүүрний
угсралтын явцад ердөө 11 хүний амь эрсдсэн явдал юм. Учир нь тухайн цаг
үеийнхээ аюулгүй ажиллагааны шинэ амжилт байсан юм. 1930 онд гүүрэн байгуламжид
гарсан золгүй явдал бүрийг 1сая америк доллар байхаар гүүрний төсөвт суулгасан
байсан ба мөн тэд ойролцоогоор 35 золгүй явдал гэж тооцоолсон байжээ. Гүүрний
аюулгүй ажиллагаанд зориулан хучилтын доогуур дүүжин торон хаалт татсан нь шинэ
амжилт байлаа. Энэ торон хаалт нь угсралтын явцад нийт 19 хүний амийг аварсан
байна. Үүнийг там руу хүрэх замын тал гэж нэрэлжээ.
Ганг Нью Жерси болон Мариланд Пенсилваниас панамийн
хоологооор нийлүүлж байсан ба нийт 75293000кг ган орсон байна.
Харин кабелийн хувьд Цамхагийн дээд хэсэгт холбогдсон 2
гол кабельтай ба тус бүр нь бетон сууринд очиж бэхлэгдсэн. Нэг кабельд 27572
тросс орсон. Нийт 129000км урт. Нэг кабелийн диаметр нь 0,92м. Кабелийн урт
2332м.
Гэрэлтүүлэг: Гүүрний зам дагуу
128 гэрэл суурилуулсан ба 1972 онд 250ваттийн өндөр хүчин чадалтай гэрэлүүд
суурилуулсан. Явган хүний зам дагуу 35ваттын 24 гэрэл суурилсан.Цамхаг тус бүр
дээр 400 ваттын 12 гэрэл, мөн цамхагийн орй дээр агаарын замын дохиоллын гэрэл
тус тус байрлана.
Засвар үйлчилгээ:
Анх гүүрийг бүхэлд нь улбар шар улаан өнгөөр будсан нь
олон улсын улбар шар гэдэг өнгө юм. Архитектор Ирвин Морров уг өнгийг гүүрний
загварт тааруулан сонгосон юм. 1965 онд анхны будгийг арилган органик цайр
бүхий зэврэлтэнд тэсвэртэй будгаар будаж акрилакани бүрхүүлээр бүхэлдээ
хучигдсан юм. Өнөөдөр гүүрний ашиглалт үйлчилгээнд 38 будагчин 17 төмөрний
мэргэжилтэнгүүд ажилладаг ба мөн түргэн тусламж зэрэг нэмэлт үйл ажиллагаанууд
ойрхон байж байдаг.
Comments
Post a Comment