Товч танилцуулга
Hearst
tower нь Нью-Иорк хотын 8-р өргөн чөлөөний
56 болон 57-р гудамжийн хооронд байрлана. Тус барилга нь Hearst
корпорацийн дэлхийн удирдлагын төв байр юм. Тус корпораци
нь анх байгуулагдсан цагаас хойш Cosmopolitan,
Esquire, Marie Claire, Bazaar, Harper’s Good housekeeping, Seventeen зэрэг маш олон том сэтгүүлүүдийг өөртөө нэгтгэж чадсан.
Анх William Randolph
Hearstкомпанийхаа
төв байрны зургийг хийлгэхээр архитектор Joseph
Urban-д захиалга өгснөөр
1928онд6 давхар 3700м2 /40000фт2/ талбайтай 2сая америк
доллар / одооны ханшаар 90сая америк доллар/-ын өртөг бүхий арт дэко урсгалын барилга
боссон. Үүний дараагаар шинэ барилгын
зураг хийгдсэн. Энэ нь өнөөдрийн Hearst Tower юм.Hearst
Tower нь юм юмны анхдагч болж чадсан гайхалтай барилга юм. 2011 оны 9 сарын 11-с
хойш Нью-Иоркод баригдсан анхны тэнгэр баганадсан ногоон оффисийн барилга
бөгөөд Foster and Partners-н Нью-Иоркд
барьсан анхны барилга юм.
Түүх
Hearst
корпорацийн 1928 онд бариулсан барилга нь хэсэг хугацааны
дараа өргөтгөл хэрэгтэй болсон. Улмаар 1936 онд хуучин суурин дээр нэмж 9
давхар нэмэх санал орж ирсэн ч тухайн үед дэлхийн эдийн засгийн их хямрал
тохиогоод байсан тул ажил зогссон байна. Хямралын дараагаар өмнө хэлэлцэж
байсан 9 давхар өргөтгөл нь хүчингүй болсон юм. Түүнчлэн 1988 онд буюу барилга
баригдснаас 60 жилийн дараагаар тухайн барилгыг Нью-Иоркийн соёлын өвд оруулж
хамгаалалтанд авсан байна. Улмаар анхны зураг хийгдснээс хойш 75 жилийн дараа
өнөөдрийн Hearst Tower-н
зураг хийгдсэн байна.
Архитектурын шийдэл
Төлөвлөлтийн онцлог
Hearst
tower-н архитектороор Norman Foster /Foster and Partners/,хийцийн инженерээр WSP
Cantor Seinuk ажиллаж, угсралтыг Turner
Construction, гэрлийн схемийг George Sexton гүйцэтгэсэн байна.
Шинэчлэлийн дараагаар нийт 46 давхар, 182 м өндөр, 80000 м2 бүхий
оффисийн барилга болон хувирсан байна.Genslerболон Foster and Partners хамтран Hearst корпорацийн 2000 ажилчдад зориулан ногоон загвар болон
хийцийг бүтээж чадсан юм.
Фостерийн
дэвшүүлсэн санаа нь арт деко стилийн хуучин 6 давхар шохойн чулуун ханыг
сэргээн засварлаж яг тэр хэвээр нь үлдээж барилгынхаа төвд маш том хэмжээний
атриум төлөвлөхөд оршиж байв. Уг атриумаас дээш шинэ барилга маань маш том
металь дамнурууны тусламжтайгаар сүндэрлэхээр тооцсон байна. 9 давхар хүртэл
үргэлжлэх ойролцоогоор 30фт өндөр хүрхрээ, аркан цонх зэрэг нь үнэхээр
Нью-Иоркийн сэтгэл татам орон зайг бий
болгож чадсан. Фостер хэлэхдээ миний энэ концепт нь хот төлөвлөлтийн хувьд
зочний өрөө шиг л байх болно гэж хэлсэн байдаг.
Hearst tower-н онцлог зүйл
нь диагрид бүтэц бүхий эх бие юм. Үүний тусламжтайгаар тогтвортой загвар буюу
бие даасан барилгын загврыг бий болгосон. Мөн гурвалжин хуваалтууд нь барилгыг
илүү загварлаг болгохоос гадна босоо тэнхлэг дагуух харьцааг хадгалж байдаг.
Архитектурын
шийдэлд хамгийн гол анхаарах зүйл нь хуучин болон шинэ хоёрын холбоо байсан.
Ретро баганууд, шат, цонх, хул шар шохойн хана, spandrel, уран баримлууд зэрэгтэй орчин үеийн шилэн фасад, ган
рамыг хоршуулан төлөвлөж чадснаараа Hearst
tower-н бас нэг онцлог болж чадсан. Хуучин 6 давхар барилгын хувьд шинэ
цамхагийн суурь болсноос гадна зориулалт нь ч өөрчлөгдсөн.
Зохион
байгуулалт
ü
Оффисын
өрөөнүүд
ü
Сэтгүүлийн
өрөөнүүд
ü
Дижитал
фотографик төв
ü
Дээд
зэрэглэлийн фитнесс
ü
Үнэтэй
хурлын танхим
ü
44
давхарт ресторан
ü
340
хүний суудалтай кафе
ü
168
хүний суудалтай театр
ü
Үзэсгэлэнгийн
талбай зэрэг олон үйл ажиллагаа
явагдахад зориулагдан төлөвлөсөн.
ü
Атриумдаа
3 давхар хүртэл нь цахилгаан шат хийж өгсөн.
Хийц бүтээц
Барилгын каркас буюу диагрид
/Diagrid/
Барилгын хийц
нь гадна талаас илт харагддаг. Барилгын эх бие нь гурвалжин тор /Диагрид буюу
диагональ тор/ бүтэцтэй. Нэг гурвалжин нь 4 давхрын өндөртэй. Энэхүү гурвалжин
хийц нь дээрээс ирэх масс болон хажуу талаас ирэх ачааг босоо даацын элементэд
/багана/ дамжуулах үүрэгтэй. Энэ нь энгийн тэнгэр баганадсан барилгуудттай
харьцуулахад гангын орцыг 20% багасгасан.
Барилгад нийт 12000тн ган орсон ба үүний 2000 тн нь гурвалжин раманд
орсон. Барилгад ашигласан нийт гангийн 85% /үндсэн даацын элементэд 85%, бусад
90%/ нь дахин боловсруулсан 65-р ангийн ган. Барилгын интерьерт байрлах 10
давхрын өндөртэй ташуу баганууд ч мөн 65-р ангийн дахин боловсруулсан гангаар
хийгдсэн. Зарим нэг маш том ган тулаасуудыг бетоноор дүүргэж өгсөн.
Ер нь барилгын
эрчим хүчний хэрэглээг багасгах гэж бүхий л аргыг ашигласан ба мөн хаягдалгүй
байлгахын тулд дан ганц ган дээр дахин боловсруулсан материал ашиглаагүй юм. Хивс,
таазны хавтанцар, тавилга зэрэг нь бүхэлдээ дахин боловсруулсан материалаар
хийгдсэн.
Хөшигөн хана /Curtain
wall/
Барилгын үндсэн
эх бие болох диагрид холбоосуудыг гадна талаас нь өнгөлсөн зэвэрдэггүй гангаар
бүрж өгсөн. Фостер хэлэхдээ “Барилгын нэг онцлог зүйл нь ган рамууд ба хамгийн
гол нь тэдгээрийн харьцаа юм гэжээ”. Барилгын эх биеийг өнгөлгөөний зэвэрдэггүй
ган хуудсаар бүрэх ажил нь хамгийн хэцүү ажлуудын нэг юм. Тэр тусмаа цонхны
хэсгийг нугалан бүрэх хамгийн төвөгтэй ажил юм. “Гадна талыг бүрэх үедээ ган
хуудсуудыг давхар холбоос бүхий нэг замтай шатны системээр дээш доош зөөж
байсан. Учир нь өгөдсөн нэг давхрын хувьд л гэхэд 30 гаран өөр төрлийн хэмжээ
бүхий цонхнууд байсан” гэж Syed
Alkarimi /фасадны зохион байгуулагч/хэлсэн. Шил нь давхар
шиллэгээтэй ба мөн Low-Ебүрээстэй. Энэ
бүрээс нь өрөөнд тусах нарны гэрэлтэлтийг нэмэгдүүлж, мөн нарны дулааныг
хадгалдаг онцлогтой. Нарны гэрэл нь маш чухал болохыг эрдэмтэд тогтоогоод
байгаа билээ. Тухайн байранд байгаа хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж
зэрэгт эерэгээр нөлөөлдөг. Дотор талын шил нь жирийн шилнээс 2 дахин зузаан ба
энэ нь гамшигийн үед гадна цонх хагарахад бүрэн бүтэн байдлаа хангадаг байх
хэрэгтэй.
Мөн барилгад
байгалийн гэрэлтүүлгийн мэдрэгч тавьсан ба энэ нь зохиомол гэрэлтүүлгийн үр
ашиггүй хэрэглээг багасгах зорилготой. Өөрөөр хэлбэл өрөөнд хүнгүй байх
тохиолдолд гэрэл болон компьютерийг автоматаар унтраах мэдрэгч суурьлуулсан гэсэн
үг. Hearst tower / жилийн
хэрэглээ нь 2сая квт.ц/нь бусад энгийн барилгатай харьцуулахад энерги
хэмнэлтийг 22%-р нэмэгдүүлдэг.
Халаалт агаар сэлгэлтийн систем /HVAC
system/
Hearst tower-н ногоон гэсэн
онцлогийг үүдний хэсгээс харж болно.Дээвэр дээрх борооны ус цуглуулж зоорийн
давхар дахь 14000 галлон бүхий банкыг дүүргэнэ. Цуглуулсан усыг хэд хэдэн
зориулалтаар ашиглана. Дээвэр дээрх борооны усыг ашиглаж өрөөний чийгшлийн
30-50хувиар хадгалах, улмаар зуны
хөргөлтийн системийн ачааг 5 хувиар бууруулах боломжтой юм.
Жишээ нь
халаалт болон хөргөлтийн системд ашиглана. Үүдний хэсгийн шалан доогуур polyethylene хоолойнуудыг суурилуулсан. Эдгээр хоолойнуудаар
цуглуулсан борооны ус зуны нөхцөлд хүйтнээр, өвлийн нөхцөлд халуунаар урсдаг. Өвлийн нөхцөлд
боржин шалан доогуур 78 F буюу 25.5С нь
үүдний хэсгийн халаалтын 36%-г нийлүүлдэг. Харин зуны туршид -72F нь үүдний
хэсгийн хөргөлтийн 10%-г хангаж байдаг.
Үүдний хэсгийн
бас нэг сонирхол татах зүйл нь урсдаг шат юм. Урсдаг шат нь нэгдүгээр давхрын
шалны түвшнээс 3-р давхрын атриум хүртэл байрлана. Барилгын нэг хэсэг болох
56фт урттай урсдаг шат нь 1928 оны хучилтыг нь авсан барилгын интерьерийн
гол тулаас хэсэг болж өгсөн. Урсдаг шат
нь 2 хажуу талаараа усан байгууламжтай /хөлдсөн хүрхрээ/. Уг өргөн хүрхрээг
хийхэд 1000 шилэн хавтан ашигласан.Инженерүүд 30фт
өндөртэй үүдний хэсгийн уг хүрхрээг загвар хийж туршиж үзсэн. Бодит хэмжээгээр
хийхдээ урсдаг шатын 2 талаар байхаар бодолцсон нь гоо сайхны хувьд болон
барилгын функцтэй нийцэж байсан. Хүрхрээ нь мөн банкдах усаар эргэлтэнд орох ба
үүдний хэсгийн
агаарыг чийгшүүлж сэрүүцүүлэх үүрэгтэй. Мөсөн хүрхрээнээс дээш зураач Richard Long-н 21м өндөр Голын урсгал гэдэг ханын зураг үргэлжилнэ.
Мөн борооны
усаар мод бут сөөг зэрэг ургамлаа усалдаг.
Эрчим хүчний хэмнэлт
- Шилэн гадаргад Low-E наалтыг нааж
өгснөөр сэрүүн агаарыг бага нэвтрүүлж, нарны дулааныг хадгалах боломжтой болсон
-
Шалан доогуур polyethylene хоолой суурилуулж
халаалт хөргөлтийн асуудлыг шийдсэн.
- Өндөр үр ашигтай халаалт болон агаар солилцооны тоног
төхөөрөмж хэрэглэн жилийн гадна сэрүүн агаарын 75% ыг ашиглана.
- Дээвэр дээрх
борооны усыг хуримтлуулж өрөөний чийгшлийг тогтвортой барьж, зүлэг модоо услан,
үүдний хэсгийн хүрхрээг тэтгэнэ.
- ‘Icefall’ зохиомол хүрхэрээ нь дулааны улиралд 10 давхар хүртэл
сэрүүн агаартай байлгана.
- Хананууд нь уур даадаг гадаргуутай.
- Бетоны гадаргууг хорт бодис ялгаруулахгуй байхаар
хамгаалсан.
Ерөнхийдөө барилга
нь Нью-Йорк хот дахь барилгын эрчим хүчний хэрэглээний стандартаас даруй 26
хувь бага байхаар төлөвлөгдсөн, иймээс ч Амеркын Ногоон Барилга Консул/United
States Green Building Council/ын
газрынLeadership in Energy and Environmental Design (LEED)хөтөлбөрөөсАлтан
Дизайн/Gold
Skyscraper/ сертификаттай.
Түүнчлэн 2006 онд Emporis Skyscraper Award хүртсэн. Тухайн жилийнхээ дэлхийн шилдэг тэнгэр
баганадсан барилга болсон.
1 l tanil yum baih jinee hehhe
ReplyDeletekk tim bgz. ^^ zasj saijrulsn shu :P
ReplyDeletehehehe harin tiim bna zunduu yum nemsen ban hehehe
ReplyDelete