Миний диплом бүтсэн түүх /1-р хэсэг/

За амалсан ёсоороо өөрийнхөө дипломыг бүрэн эхээр нь хүргэх гэж байна. Дипломноосоо маш их зүйл сурсан.
Дипломын удирдагч багш: ахлах багш, магистр Э.Пүрэв-Эрдэнэ /маш сайн багш, зөвлөгч/


Макет хийсэн манай хүчирхэг баг:
- Ж.Гомбо
- Д.Өрнөх 
- Энзо
Дашрамд дурдахад манай хэд бол үнэхээр мундаг архитекторууд болох хүмүүс шүү. Макетыг маань хашраасандоо. 
За дипломоо хийсэн үлгэрээ ярьж өгье!
1. Сэдэв сонгох 
     За энэ их хэцүүхэн байсан шүү. 
Хамгийн эхлээд би үйлдвэрийн барилга тэр дундаа хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга гэж боддог байлаа. Бас гэж судалгаа маш их хийсэн. Тэгээд судлаад байсан чинь архитектур талаас биш ерөнхийдөө хот төлөвлөлт нтр болоод нэг л сонирхол ч буурчих шиг. Тэгээд эдийн засгийн хувьд үр ашигтай биш гэж гарч. Тэгээд дизайн дээрээ л нэг обьект хийгээд дууссан юм. 
Дараа нь ТВ-ийн барилга их аятайхан санагдаад бас судалсан. Бүр үндэсний ТВ-н план зургийг хүртэл олж авлаа. Онцгой обьект болохоор тамгын газрын зөвшөөрөл нтр гээд их хэцүү санагдаж байтал шууд эфирт шүүгчээр байнга сууж байсан болохоор дотороос нь нэг ахтай танилцаж зөндөө зураг авсан. Гэхдээ л нэг биш санагдаад. Бас антений тооцоо хийх хэрэгтэй гээд жаахан эргэлзэвээ. 
Тэгээд ер нь бол нэг хүснэгт зохиогоод оноо өгөх байдлаар аль нь илүү надад тохирохыг олохоор шийдсэн. 
за нэг иймэрхүү байдлаар бодсоор бүтэн семистер өнгөрч өвлийн амралт эхлэсэн. Тэгээд л диплом бичих хэрэгтэй болоод байдаг. Өдөр ойртох тусам санаа зовоод маш их хариуцлага болохоор кк гэхдээ нэг шөнө зүүдлээд ^^ Тоглоомчгүй зүүдэндээ чи ТВ барилга хийвэл чамд ийм ийм юм хэрэгтэй энэ чиний хүсээд байгаа юм мөн гэж үү гээл зүүдлээд. Музей бол чамд хамгийн ойр, амралт бүрээрээ музей үздэг чиний хийхийг хүсээд байгаа юм мөн гээд л зүүдлээд. Сэрээд Эмээдээ Музей хийнэ гэж хэлээл сонгочихсон. кк Сонин ч гэсэн би ингээд л сэдвийнхээ ерөнхий рамыг барьж авсан юм.
Гэхдээ би анхандаа урлагийн музей гэж бодож байсан юм.
Тэгээд үлдсэн өвлийн амралтаар музейгээр хэсэж их юм цуглуулсан. 
2. Багшаа сонгох
Миний бодлоор энэ бас их чухал шүү. Саяны семистер маш олон хүүхэд диплом хамгаалахааар хүсэлт өгсөн байсан тул хүссэн багш дээрээ хувиарлагдахгүй ч байж магад байсан. Ихэнх оюутнууд С.Амгалан багш дээр хийх хүсэлтэй байсан. Би ч мөн адил. Гэхдээ яг цагаа тулаад ирсэн Амгаа багш маань надаа арай зөөлдөх юм шиг санагдаад хамгийн хатуу багш гээд Пүүгээ багшийгаа сонгосон. 
Хичээлийн явц зааж байгаа бүхэн нь надаа их ойр ойлгомжтой сонирхолтой байдаг байсан болохоор хатуу ч гэсэн яадын гээл сонгоцон. Аз болж Пүрэв-Эрдэнэ багшийг цөөхөн оюутан сонгосон болохоор багш маань солигдоогүй. 
Ингээд сэдэвтэй багштай болвоо. 
3. Багштайгаа уулзах
Яагаад ингэж онцолж бичвээ гэхээр Миний хувьд Багш маань намайг сайн танихгүй бараг намайг мэддэггүй байсан юмлдаа. ^^ Тэгээд багштайгаа уулзахаар очих гэж их зүрхшээж байгаад корридорт очоод л 
"Сайн байна уу багшаа, Намайг Булган гэдэг. Би танаар удирдуулж байгаа юмаа Миний сэдэв Art Science Museum гээл хэлсэн" кк багш маань инээгээд их том сэдэв байна. Сэдвээ хас Яг ямар чиглэл илүү сонирхож байна гэсэн. Урлаг их том зүйл кино, бүжиг, хөгжим, тайзны г.м. Бүжиг гэхэд сонгодог, цэнгээнт гээд их шүүдээ. Сэдвээ дахиж бод. 
ТОМ СЭДЭВ АВЛАА ГЭЭД САЙН ДИПЛОМ БОЛОХГҮЙ гэж хэлсэн. Хамгийн гол нь чи авсан сэдвээ бүрэн гүйцэд хийж дуусгах. 
Бас чи буруу яриад байна. Чи диплом бичихгүй, ХИЙНЭ. Зөв ярь гээд яваад өгчиж билээ. ^^
4.Сэдвээ дахиж бодов. 
За тэгээд сэдвээ багасгах ажилдаа оровоо. Урлагийн аль төрлийг авах вэ? Гэдэг аймар том асуулт керамик урлал ч гоё санагдаад театрийн урлаг ч гоё санагдаад. Их юм болсоон. 
Ер нь би их түүхий байсан. Сонгосон сэдвийнхээ талаар хомсхон мэдээллүүдтэй байсан. энэ их хэцүү байсан. Тэгээд л судлаж гарсандаа. 
Маш их нет ухаж нийтлэл уншсан. Урлаг гэдэг том тогооны алийг нь сонгохоо мэдэхгүй их будилсан. 
Энэ номыг аваад гэрийнхээ номын санд байлгаж баймаар ном байна лээ шүү. 40н хэдтэй л байсан дэлгүүрүүдээр. За тэгээд иймэрхүү ном ч их уншсан. Тэгээд театрийн урлагийн музей гэж нэг хэсэг бодож явваа. Манайд байдаг Театрийн урлагийн музей нь дотроо 
- Бүжиг 
- Кино
- Драм 
- Дуурь
- Чуулга 
- Хүүхэлдэйн 
- Цирк гэсэн хэсэгтэй 8000 гаруй үзмэртэй 30% зааландаа байрласан СТӨ-ий дотор түрээс төлөн байдаг гээд их л аятайхан санагдсан. 
Даанч багш маань бас л том юм биш үү гэсэн. :D Тэгээд дахиад л буцав. 
Олон буцсандаа. 
Тэгэж тэгэж МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ гэсэн сэдэв сонгосон. Гэхдээ би багшийн маань зөв байсан гэж боддог. 
СЭДЭВ ТОМДОО БАЙДГҮЙГ ОЙЛГОСОН. 
5. Дэвтэр хөтлөв




За дээр оруулсан видеонуудыг үзээрэй. Би бас диплом эхлэхээс дуусах хүртэл бүх л санаа оноогоо буулгах дэвтэр хөтлөхийг хүссэн. 
Тэгээд хайгаад үзвэл маш олон энэ төрлийн мэдээлэл зөвөлгөө Youtube-д байсан. Маш олон урлагийн сургуулийн багш нарын зөвөлгөө сайн хайвал байсан. 
Тэгээд дэвтэр хөтлөх хүслийг минь нэмэгдүүлсэн. 


За ингээд А3 Хэмжээтэй их гоё цаастай Улаан дэвтэр авав. Сэдвээ сонгохоос авахуулаад бүгдийш нь дэвтэртээ тусгахыг хичээв. 
Давуу тал. 
- Дараа эскизни САМБАР гаргахад эскизээ хайж, дахиж барилгаа харж эскиз зурах хэрэггүй. 
- Маш цэгцтэй тул чи нэг ч сайхан санаагаа алдахгүй, байнга санана. 
- Авч явахад ч авсаархан шүү. 
- Дараа харахад урамтай 
- Тэгээд чи өөрийгөө яаж хөгжсөнгөө харж болно. ^^
За тэгээд ер нь бол хөтлөснөөр их цэгцтэй сэтгэж сурна. Ариунаа багшийн хэлснээр ийм дэвтэр илүүдэхгүй шүү. 
6. Эхний үзлэг 
За энийгээ хараал цаг хугацаандаа л юмаа хийгээд байх хэрэгтэйдээ. Эхний судалгаа ч гайгүй өнгөрсөн. Болормаа багш дээр үзүүлсэн.  5 оноогоо ч авсан.
Гэхдээ л би юм хийж өгөхгүй толгойд юм орохгүй хэсэгтээ зовсон шүү. Тэгэж явж байгаад 
2 дах үзлэгээр Л.Пүрэв багш дээр ороод чи юу ч хйигээгүй байна гээд 0 аваад гарч ирсэндээ. кк Багшийн зөвлдөө би клаузур гаргаагүй л байсан юм чинь авах ёстойгоо л авсан. Би хамгийн анх Пүрэв багш дээр хар зураг үзээд 4 авч хамгийн сүүлд орж байсан санагдаж билээ. Гэхдээ сүүлдээ дандаа л 1т ордог байсан. Багш намайг яг зөв цагт минь хурцалж өгсөн. Тэгээд л жинхэнэсээ хийж эхэлсэндээ. 
Гэхдээ бүр дараа харсан чинь хөөрхий багш минь 0 арай тавьчаагүй 4 тавьсан байсан. Баярласан багшдаа. Тэгээд багш надаа их итгэл хүлээлгэж байгаа шүү гэжийж билээ. ^^ 
7. 3дах үзлэг. Санаагаа олов
Энэ хамгийн гоё үе нь. Багш дээр хэд буцсангаа ч мэдэх юм алга. 

Ер нь зүгээр л гоё харагдаал хийчихсэн юм гэж огт байж болохгүй. Нэг зураас татсан ч утга учиртай байх ёстой. Гээд багш маань байршлаасаа эхлэхийг санал болгов. 
Хамт Э.Пүрэв-Эрдэнэ багш дээр удирдуулсан найз маань "Би одоо л архитектур гэдгийг ойлгож байна бүтэн 4 жил юу хийж байваа" гэсэн санаанаас гарахгүй байна.



Хамгийн эхлээд Site Analysis хийгээд ир гэсэн. Анхандаа мэдэхгүй бас хэцүүхэн байсан шүү. 
Хийгээд очтол багш нэг ном өгсөн. 
Энэ их гоё ном. 
Дараа оруулнаа. 
Ингээд овоо баримжаатай болж эхэлсэн гэхиймуудаа. 
Даанч улаан дэвтэрний зургаа авч байгаагүй хэдхэн л зураг байна. 





Заза өнөөдөр хангалттай. Дараа үргэлжлүүлье. ^^ 
Баярлаж явдаг маш олон хүн байдаг шүү. Одоо харахаар алдаа дутагдал их харагддагч даваад гарчихсан болохоор баяртай байгаа. 






Comments

  1. Mundag bnaa chinii daraa daraagiin ajluudad chin amjilt husii !!

    ReplyDelete
  2. like like like bas dashin like

    ReplyDelete
  3. Uneheer mundag ymaa, chamaar baharhaj b.a
    tsaashdiin ajild ni amjilt husey

    ReplyDelete
  4. mundag shu,ulam hicheegerei,sis,God bless you

    ReplyDelete
  5. uu yamar mundag ym bee ystoi heregtei goe ym sanandgu orod uzchihlee :))

    ReplyDelete
  6. uuriinhuu ajiliig niitelsend chini bayarlalaa, mundag yumaa, amjilt husie

    ReplyDelete

Post a Comment