'Wir öffnen unser Archiv [...] und verlagern es in den Austellungsraum. Da Architektur selbst nicht ausgestellt werden kann müssen wir immer wieder Stellvertreter für sie finden' Herzog & de Meuron, Natural History
Манай сургуулиас зохион байгуулагдаж байгаа 8 дах удаагийн архитектурын баклавр болон мастерийн дипломын ажлын ээлжит үзэсгэлэнгийн эмхтгэл номны өмнөх үгээр энэ нийтлэлээ эхлүүллээ.
Өчигдөр би уг үзэсгэлэнг үзэхээр Museums Quartier луу анх удаа л очиж үзсэн. Их том маш олон музей нэг дор байрласан газар л даа. Сонирхуулаад зургийг нь хийчихье.
Ер нь бол зураг дээр харагдаж байгаачлан HOF 7 бол архитектурын хэсэг нь гэж ойлгож болно. 8 дугаараар тэмдэглэсэн үзэсгэлэнгийн танхимд миний зориод байгаа дипломууд гарсан байгаа. Би энд ирснээсээ хойш бүтэн дипломны төсөл хараагүй байсан болоод ч тэр үү их сонирхол татаад байсан л даа. Үүдийг нь нээгээд орсон мөчөөс эхлээд л баярлаж, айж, сэтгэлээр унасан шүү дээ. Юунд баярласан нь тодорхой би энд сурж байгаа гэдэг.Энэ удаагийн үзэсгэлэнгийн мотто нь хүртэл People who studied here байсан. Айсан гэхээсээ сүрдсэн юм уу даа. Тэглээ ч гэсэн энэ давааг би даваад мастерийн дипломоо авах нь тодорхой. 130д кредит би ч мөд монголдоо очихгүй дээ. /Санаа алдав ^^/ Сэтгэлээр унасан зүйл минь өөрөө өөртөө их гутарлаа. БИ өнөөдрийг хүртэл яг юу сурав даа гэж өөрийг чамлаж гутарлаа. Сурсан сургуулиа, сургалтын систем, профессор багш нараа буруутгалтай биш. Юм хөгжсөн интернет гээд сайхан зүйл байхад өөрийгөө хөгжүүлээгүй багшийнхаа хэлсэн зүйлийг ухаж нухаж задлаж дэлгэрүүлээд яваагүй миний л буруу шүү дээ. Б.Батзориг архитекторын хэлснээр архитектурт гүн гүнзгий дурлах л хэрэгтэй, тэрнээс биш гадаад дотооддоо бол чухал биш.
Үзэсгэлэнгийн танхмийг 3 эгнээ болгон засаж байсан ба дипломын ажил тус бүрийн макет, медиа болон номуудыг /бид нар записк гэдэг/ гаргасан байсан. Яг үнэндээ бид запискийг бол сайхан халтууртдаг шүү дээ. Хуудасны тоонд нь хүргэх гээд л. Маш ичмээр. Би багш байсан бол ''Чи надаар тоглоод байна уу гээд л шидчихмээр'' санагддаглдаа.
Ерөнхийдөө үзэсгэлэнгийн танхим нэг иймэрхүү харагдаж байсан. Ингээд эхнээс нь хэдэн дипломийн ажил дурдвал
1.
Дээр байгаа зураг нь баклаврийн диплом бөгөөд ер нь бүх диплом дээр дурдсанчлан макет, видео, запискаас бүрдэж байгаа.
Уг ажил нь Nomadic Housing- Changeable Housing Shelf /Johannes Giselbrecht/ баклаврийн диплом.
Ерөнхийдөө байрлал, зориулалт, харагдах байдлын хувьд хувьсах чанартай барилгын эх загвар юм. Эх бие нь өөр өөр зориулалтын нэгжүүдээс тоноглогдсон хөдөлгөөнд араг бүтээц гэж болно. Энэхүү кинематик механизм нь тухтай бөгөөд үр ашигтайв Мөн бүхий л хүчний тестээр орсон болно.
2. Transforable City Hybrid - Temporary use needs temporary, Changeable Architecture
Энэ ажлын гол санаа нь хотуудын тэлэлт барилгажилт ихэссэнтэй холбогдуулан барилга шиг ашиглагдах түр зуурын ашиглалттай орон зай. Энэ нь өөрөө changeable architecture. Гэхдээ нэг том асуудал нь Хэрвээ олон функцтэй байгаад түүнд функцийн өөрчлөлт гаргаж нэмж хасах тохиолдолд асуудалыг хэрхэн зохицуулах вэ? Харин энэ төсөлд хөдөлгөөнт хавтангаа өрөөний систем оруулан шилжих хөдөлгөөний явцдах бүхий л асуудалыг бодолцон тусгасан байгаам. Макет нь хүртэл 3 байрлал дээр хэрхэн хувьсахыг харуулсан.
Өнөөдөртөө ингээд хальт дурдаад өнгөрчихье. Дараа зав гаргаж байгаад диплом тус бүрийг оруулахыг хичээнээ.
urgeljleliig ni oruulahgui ymuu huleegeel bga shuu hehehe, hicheel ih tei bga bololtoi, amjilt
ReplyDeleteҮргэлжлэлийг нь хүлээж байя . Амжилт! ;)
ReplyDeleteyup yag eniig heleed baisiin kk
ReplyDeletekkk harin zuw l oilgsin bn amrlta ehlhre hlsnre blogtoigo tulj ajillnaa
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete