Conceptual feminist works in public space

Блогоор маань орж гарж байдагт баярлалаа. 
Ингээд энэ удаа сурч амьдарч байгаа газрынхаа олон нийтийн урлагаас нь зарим нэгийг сонгож бичихээр шийдлээ. 

Ерөнхийдөө яагаад Public Art төрлийн пост оруулаад байна вэ гэхээр нэгт их сонирхолтой, 2т би энэ семестер энэ талын судалгаа хийх ёстой байж таараад энд тэндхийн номын сангуудаас уншсан зүйлсээ их товчхон та нарт хүргэж байгаамаа. Тэгээд цааш нь өөртөө таалагдсангаа судлаж болно шүү дээ.




Энэ зураг бол 1968 онд Вена хотын Кärntnerstrasse д авагдсан. Сониноос ард нь байгаа HUMANIC гутлын дэлгүүр одоо ч байдаг. 
Линзээс гаралтай Валий Экспорт 
/ http://www.encore.at/um/sites/default/files/text/pdf/Importing_Valie_Export.pdf /
өөрийн хамтрагч Петер Вайблийн хамт олон нийтийн газар энэхүү үзүүлбэрээ хийсэн байдаг. Тэд энэхүү үйлдлээрээ хүмүүст хүйсийн тэнцвэргүй байдлыг маш хурц байдлаар хүргэж чадсан юм. Энийг харахаар садист, мазахист ч юм уу эсвэл матриархат /эхийн эрхт ёс гэхийм болов уу/ байдал шууд мэдрэгдэж байгаа байх.
Тухайн үед энэ төрлийн хүүхэлдэйн кино хүнийг амьтны дүрс хэлбэрт оруулсан байдлаар зурагтаар их цацагдсан ч энэ нь тийм ч үр нөлөөтэй байгаагүй ба бодит байдал шууд ийнхүү арга хэмжээ авснаараа илүү нийгмийн унтарсан тэрхүү бодлыг маш хүчтэй сэргээсэнгээрээ их онцлог. 


Ккк тун хөгжилтэй бас нэгэн Валий Експортийн бүтээл. Энэхүү зурагт байгаа эмэгтэй хайрцган дотор нүцгэн байгаа ба гудамжинд байгаа хүмүүс хүсвэл гараа оруулан түүний хөхийг мэдэрч болох юм.  Touch Cinema гэж  хайж болно. 



Die Vorführung findet wie stets im Dunkeln statt. Nur ist der Kinosaal etwas kleiner geworden. Es haben nur zwei Hände in ihm Platz. Um den Film zu sehen, d.h., in diesem Fall zu spüren und zu fühlen, muß der Zuschauer (Benutzer) seine beiden Hände durch den Eingang in den Kinosaal führen. Damit hebt sich der Vorhang, der bisher nur für die Augen sich hob, nun endlich auch für beide Hände.

Энэ дээрх тайлбар үнэхээр гоё. Өөрөөр хэлбэл энэ бол жижигсгэсэн кино танхим ба энэхүү танхим маань 2хон гарны суудалтай үзэгч маань киногоо нэг ёсондоо мэдэрч үзэх нь байна шүү дээ. Хаха хөгжилтэй байгааздээ. 
Ерөнхийдөө энэ нь Фоеризмусийн эсрэг арга хэмжээ гээд л ойлгочиж болно. 


Өөрийгөө феминист гэж тунхагласан тэрээр энэхүү гэрэл зургийн цувралдаа өөрийн биеийг хэмжих нэгж болгон эргүүлэг тойрог зэрэг дээр хэвтсэн байдаг нь дайны дараах он жилүүдийн Австрийн хэт уламжлалт соёлыг шүүмжилсэн бүтээл болсон. Body Configurations цувралаа хэвлэн гаргахдаа хар улаан зэрэг өнгөөр илүү тодотгон санаагаа илэрхийлсэн байдгийг дээрх жишээнээс шууд харж болно. 
Антин бол мөн феминист чиглэлээр уран бүтээлээ турвидаг ба тэрээр америкийн үзүүлбэрийн урлаг, кино, концепт урлаг зэрэг төрлүүдэд ч мөн бүтээлээ хийдэг. 

Дээрх зураг бол 100 Бүүтс гэдэг түүний нэг сонирхолтой бүтээл байна. Санаагаа зүүднээсэ авсан гэж уншиж байсан. 

Антин 50 ширхэг хос хар усны гуталаар гол дүрээ болгон 1971 оны эхнээс 2 жилийн турш ажилласан байдаг. Дараа нь үүнийгээ гэрэл зурагийн цуврал болгосон байдаг. Ерөнхий санаа нь хотжилтөөс хөдөө рүү... бла бла 
Тэгээд гэрэл зургийн байдлаар зохиомжлон Philip Steinmetz зурагчнаар ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл 100 ширхэг гуталны амьдралыг өгүүлсэн цуврал. Амралт руу, супермаркт руу, сүм хүү гэх мэтээр авсан байдаг 


Дараагаар нь бүх гэрэл зургаа хэвлэж гаргаад зарж чадсан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр ил захидал болгон мөн хэвлээд 1000 уран бүтээлч, урлаг судлаач, шүүмжлэгч нар луу илгээсэн явдал юм. Төсөөлдөө чи нэг бүтээл хийлээ түүнийг чинь тэрхэн үед яриад өнгөрнө харин чи бүтээлээ гол хэрэгтэй хүмүүс рүүгээ илгээснээр ярианы сэдэв болж чадах юм. 
Мөн түүнчлэн цахим шуудангийн арга хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрт түүний бүтээл тархсан юм. Үүнээс хойш майл арт гэх юм ч үүссэн байгаа юм. Миний бодлоор энэ үнэхээр марктингийн урлаг сайн пр юм шиг. Уламжлалт байдлаас халин гарж чадсан үзүүлбэрийн, гэрэл зургийн, майл арт зэрэг олон төрлийг хамрах тун сонирхолтой бүтээл үнэхээр энэ талаар сонирхож уншвал гоё. 

Блог маань таалагддаг бол бусадтайгаа хуваалцаарай ^^


Comments