Постуудыг машиндаж байна доо
Тэгэхээр одоо фашизм болон урлаг энэ талаар нэг проект оруулнаа. Юун тулд герман хэл дээр урлаг уран сайхан уншиж судалж байгаа билээ дээ.
Бүрээсэн дээр нь UND IHR HABT DOCH GESIEGT гэж бичсэн байдаг нь 1934 оны 7 сарын 25ны Нацист төрийн эргэлт болон 1923 оны Мюнхений Нацист бослогын бүтэлгүйтэл зэрэгтэй холбоотой юм.
Хааке гэхдээ нэг юмыг тооцоолоогүй байсан нь түүний зураг төсөл ялангуяа Хас тэмдэг нь олон нийтийн талбайд хуулиар хогилсон байсан явдал юм. Уул нь уг хөшөө нь анхнаасаа л олон нийтийн дурсамжин дахь хэцүү он жилүүдийг ил гаргах, хуучин мартагдсан тэр байдлыг ил гаргах байсан юм.
Тэгэхээр одоо фашизм болон урлаг энэ талаар нэг проект оруулнаа. Юун тулд герман хэл дээр урлаг уран сайхан уншиж судалж байгаа билээ дээ.
Тухайн үед Bezugspunkt 38/88 гэсэн үзэсгэлэнг тохиолдуулан Грац хотод болж байсан Нацист дэглэмийн өнгөрсөн түүхийг илтгэх бүтээл туурвиачээ гэж Хаанс Хаакэг урьсан байдаг. Ингээд тэрээр Хотын төвд байдаг Марианы баганыг тусгайлан сонгосон юм. Учир нь яг л энэ газар 1938 онтой холбогдох түүхийг өөртөө агуулсан байдаг.
Грац хот нь 1938 оны 7 сарын 25 нд Нацист дэглэмийн "Бослогын хот" хэмээх цолыг хүртсэн ба, яг тухайн үед Марианы багана /Энэ багана нь 17 р зууны төгсгөлөөр Туркын дайралтыг зогсоож ялсанд зориулан босгосон дургалт хөшөө юм./ энэхүү арга хэмжээг тохиолдуулан бүрж орой дээр нь галт тогоо буюу бамбараар чимсэн байдаг.
Хааке 1938 оны түүхэн зурагнууд дээрээс үндэслэн яг адил байдлаар обелискийг дахин сэргээсэн юм. Ганц өөрчилсөн зүйл нь Die Besiegten in der Steiermark /Штаярмаркийн ялагчид/ гэсэн бичгийн доор нийт Нацист дэглэмийн хохирогч хэлмэгдэгсдийн жагсаалтыг гаргасан байдал юм. Энэхүү жижигхээн ч гэмээр нээх ялимгүй ч гэмээр зүйлээр энэхүү хөшөө нь бүр илүү үнэ цэнэ утга учиртай болж яадсан юм.
Хааке гэхдээ нэг юмыг тооцоолоогүй байсан нь түүний зураг төсөл ялангуяа Хас тэмдэг нь олон нийтийн талбайд хуулиар хогилсон байсан явдал юм. Уул нь уг хөшөө нь анхнаасаа л олон нийтийн дурсамжин дахь хэцүү он жилүүдийг ил гаргах, хуучин мартагдсан тэр байдлыг ил гаргах байсан юм.
Харамсалтай нь түүний хүлээлт нь түүний бүтээлийн эсрэг сөргөлцөл болсон юм. Улс төр, эдийн засгийн хүчтэй нөлөөн доор түүний бүтээлийг буулгах болсон.
Баганы эсрэг талд Нацист дэглэмээс болж хэлмэгдэж хохирсон хүмүүсийн илтгэлийн ар фонн болон Хас тэмдэг бүхий плакат өлгөөтэй байсан ба түүн дээр Хаакэ 1938 оны Грацийн сонингийн хайчилбараар коллаж хийсэнг харж болно.
Энэхүү зарууд нь гэрлэлтийн, ажлын байрны, арь өнгөний үзэл, Шатсан сүмийн талаарх сонингийн артикл зэрэгээс бүрдсэн байв. Энэхүү баримтууд нь тухайн үеийн хүмүүсийн устгагдсан өнгөрсөнг илчлэх үл мэдэгдэх тэрхүү олныг ил болгоход оршиж байв.
Тиймээс энэхүү бүтээл нь тухайн үеийнхээ хамгийн халуухан ярианы сэдэв болж байжээ.
Comments
Post a Comment