Confrontation with History: Art and Fascism 2

Дахиад нэг Фашизм гэсэн сэдвийн хүрээнд нэг сонирхолтой бүтээлийг танилцуулъя.




Иохэн Герц бол германы концепт урлагийн /агуулгын урлаг гэдийн болов уу юу гэдийн болоо/ тэргүүн эгнээнд явдаг уран бүтээлч юм.
Харин Эстер Шалев Герц бол франц гаралтай мөн адил гэрэл зураг, кино, концепт урлагаар дагнан уран бүтээлээ турвидаг эмэгтэй юм.

1983 онд буюу Нацист эрх мэдлийг татан буулгасны 50 жилийн ойгоор Харбургийн дүүргүүдийн холбооноос Хотын захиргааны байрны урд талын талбайд Фашизмусын эсрэг дурсгалт хөшөө босгохоор шийдэн уралдаан зарласан юм.



Уралдааны дүнд дээр дурдсан уран бүтээлч хосуудын зураг төсөл ялсан юм. Энэхүү бүтээл нь нацист цаг үеийн талаарх сэтгэгдэл гарын үсэг бичих зориулалт бүхий 12 м өндөр 1х1 м хэмжээтэй хар тугалгаар бүрсэн багана юм. 1986 оны 10 сарын 10 нд анх нээлтээ хийснээсээ хойш 8 үе шатлалтайгаар 1993 оны 11 сарын 10н хүртэл газар луу гулсан орсон байдаг. Надаа энэхүү санаа нь маш сонирхолтой санагддаг. Үнэхээр агуулгын хувьд ч их өндөр. Доошоо гулсан орох бүрт дээд хэсгийн хоосон зайнд хүмүүс үгээ бичих боломж нь олдож байлаа. Эцэст нь нийт 60000  төрөл бүрийн бичвэр энэхүү багана маань цуглуулж чадсан юм. Гарын үсэг, дурсан санасан үгс, фашистийн эсрэг ишлэлүүд, зүйр үг, уриа лоозон г.м Үүнийг дагаад хэлэлцүүлэг илтгэлүүд явагдаж байлаа.


Харин өнөөдөр энэхүү дурсгалт хөшөөг харахыг хүсвэл газар доорх нүхэн гарцанд нэгэн цонх гаргаж өгсөн байдаг ба түүгээр харах боломжтой юм. Харин дээд хэсгээс нь баганы орой дээр товгороор сийлэн үлдээсэн Denn nichts kann auf Dauer an unserer Stelle sich gegen das Unrecht erheben бичвэрийг олж харж болох юм. Мөн хажууд нь байрлах самбар дээр энэхүү дурсгалт хөшөөн барих болсон шалтгаан үүсэлийг бичсэн байдаг. 


Хамгийн сонирхолтой нь 8 жил энэхүү багана нь Харбургчуудын уур уцаарыг бас барсан гэх юм билээ. 
Магадгүй энэ нь нэг талаас өнгөрснийг эргэн дурсах самбар нөгөөтэйгөөр хэцүү цаг үеийн дурсамж сэргээж сэтгэл тавгүйтүүлсэн мэдрэмжийг олон нийтэд бий болгож байсан байх. Хажуугаар нь Европ даяар хөшөө дурсгалын талаарх хэлэлцүүлэг явагдан идэвхжүүлж өгсөн байдаг. 

Энэхүү багана газар шингэн орж арилахын хэрээр Фашизм устаж булшлагдаж байгаа утга санаа бүхий гэж ойлгож болно.


Дээрх самбар дээр 

"Wir laden die Bürger von Harburg und die Besucher der Stadt ein, ihren Namen hier unseren eigenen anzufügen. Es soll uns verpflichten, wachsam zu sein und zu bleiben. Je mehr Unterschriften der zwölf Meter hohe Stab aus Blei trägt, um so mehr von ihm wird in den Boden eingelassen. Solange, bis er nach unbestimmter Zeit restlos versenkt und die Stelle des Harburger Mahnmals gegen den Faschismus leer sein wird. Denn nichts kann auf Dauer an unserer Stelle sich gegen das Unrecht erheben". 

гэж нийт 7 орны хэлээр бичсэн байгаа юм. Ерөнхийдөө гол концепт нь бичээстэй байгаа. 

Энэхүү бүтээлээрээ Иохэн Герц Бремер Роланд шагналын Public Art төрөлд шагнал хүртсэн юм. 

Гулсан орсон он сарууд:

Einweihung
10. Oktober 1986
1. Absenkung
1. September 1987
2. Absenkung
23. Oktober 1988
3. Absenkung
6. September 1989
4. Absenkung
22. Februar 1990
5. Absenkung
4. Dezember 1990
6. Absenkung
27. September 1991
7. Absenkung
27. November 1992
8. Absenkung
10. November 1993


Comments