Outside the White Cube – Land Art

Сайн уу манайхаан,


Ганц хоёр юм хуваалцдаг юм билүү гэж бодлоо. Блогоо мартаад бараг 3 жил болжээ. 
Энэ удаа зарим нэг америкийн уран бүтээлчдийн сор бүтээлээс нь бичнээ. Манайд бодоод байсан Public Art хангалттай сайн хөгжөөгүй юм шиг. Буруу бодож байж ч болох. Магадгүй та хэд маань Монголд байгаа сайхан сайхан бүтээлүүдээс надтай хуваалцвал их баярлана. 
Олон юм бичилгүй шууд ажилдаа орноо.

1. Spiral Jetty at the Great Salt Lake near Rozel Point in Utah, Robert Smithson 1970

За хамгийн эхэнд америкийн Ланд Арт  төрлийн гол төлөөлөгч болсон Роберт Смитсоны Spiral Jetty бүтээл байна. Надаа үнэхээр таалагддаг проектлдоо. 
Энэхүү бүтээл нь 460м урт 4,6м өргөн спирал хэлбэртэй нийт 9000 америк доллараар 6 өдөр бүтээгдсэн. Энэхүү бүтээлээ Роберт Смитсон 32 мин үргэлжлэх өнгөт хальсан киногоор баримтжуулсан байдаг ба тэр кино нь өөрөө бүтээлийнхээ нэг хэсэг нь юм. Дашрамд уг уран бүтээлчийн онцлог гэх юм уу угаасаа бүтээлүүдээ хальсан дээр буулгадаг. 
За тэгээд үнэхээр сонирхолтой төсөл бөгөөд 
http://www.robertsmithson.com/earthworks/spiral_jetty.htm хаягаар илүү их гоё зургуудыг үзэж болно. 
Энэхүү бүтээлийг үзэхээр очих жаахан хэцүү тийм ч учраас хальсан дээр мөнхөлсөн байдаг. Усны түвшингээс болоод заримдаа харагдахгүй байх нь бий. Тиймээс зарим нь процесс арт гэх нь ч бий. 

За яг энэ дээгүүр алхаад явж үзсэн биш сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний уншснаар 

Das physische Ergebnis beim Gehen auf und in der Spiralform hatte jedoch einen wichtigen Aspekt des Werks gebildet. Beim Abgehen der Spiralform konnten sich Schwindelgefühl und das deutliche Empfinden einer Sogwirkung in den See hinein einstellen.

нэг иймэрхүү байгаан. Ерөнхийдөө дээгүүр нь алхаж байх тэр мэдрэмж нь толгой эргэм нэг тийм төв рүүгээ явах тусам доошоогоо сорогдож ороод ч байгаам шиг мэдрэмж төрдөг бололтой. 
Смитсоны дараа дараагийн уран бүтээлд нь мөн энэхүү спирал хэлбэр туссан байдаг. 
Нэрээ мартснаас тэрээр зүгээр ч явж байгаад өө энд ийм юм хийчий гэж бодоогүй бүр зориудаар энэ газрыг сонгосон ба тэрээр энэхүү давстай дулаахан усны улааран харагдах өнгө сайхныг мэдэрснээрээ контрасс үүсгэн энэхүү байгууламжаа хийхээр шийдсэн байгаан. 

Chemisch gesprochen, ist die Zusammensetzung unseres Blutes analog zu den Urmeeren. Den Spiralschritten folgend, kehren wir zu unseren Anfangen zurück, zu einem breiigen Protoplasma, ein schwimmendes Auge, treibend in einem vorsintflüchtlichen Ozean. An den Abhängen von Rozel Point schloß ich meine Augenund die Sonne brannte karmesinrot durch die Lider. Ich öffnete sie, und der Große Salzsee blutete scharlachrote Strahlen. Mein Blick wurde gestättigt von der Farbe roter Algen, die im Herzen des Sees schwammen und in rubinroten Strömungen pumpten, nein sie waren Venen und Arterien, die verborgene Ablagerungen aufsaugten..



2. Christo and Jeanne-Claude, Valley Curtain, Rifle, Colorado, 1970-72
За энэ 1970-1980 оны хооронд хийгдсэн америкийн Ланд артаар уран бүтээлээ турвидаг уран бүтээлчдийн бүтээлүүд дундаас надаа хамгийн их таалагддаг нь юм л даа. 

Кристогийн ижил төстэй маш олон бүтээлүүдийг нэглэж болнолдоо. 1976 онд хийсэн Running Fence бүтээл нь бас л сүрдэм сайхан санагддаг. 
За энэхүү төрлийг Verhüllungskunst гэж болох байх. Үнэхээр энэ талаар эх хэл дээрээ мэдээлэл авч байгаагүй болохоор монголоор юу гэж нэрлэдэгийг мэддэггүй. 
Бага зэрэг тоон баримтууд гэвэл Уран бүтээлч хосууд маань 1970 оноос бэлдэж эхэлсэн байдаг. 400 м урт хөшгөөр Колорадагийн Rocky Mountains хооронд бүрхэх их том төсөл гэдэг нь зураг дээрээс л илт байгаа байх. 111м с доош хөшиг буулгах нь байна шүү дээ. Төсөв анхны байдлаар 230,000 америк доллар. 130,000м2 нийлэг хөшиг, ажилчид, техник гээд талийж өгсөн биз. 
Гэхдээ их том төсөлд байнга л асуудал гарж ирэх нь ойлгомжтой. Эхлээд ийм урлагийн бүтээл хийх гэсэн юм гээд хүсэлт гаргана. Зөвшөөрөл дээрээ гацна. Сонирхуулахад би гудамжинд хөөс агаар дээр цагираг ч юм уу хөөс үлээж үзүүлдэг сайн дурын уран сайханч байлаа гэхэд Венад жишээ нь хотоосоо зөвшөөрөл, дүүргээсээ, цагдаагаас, агаар дээр үзүүлбэртэй учраас агаар хариуцсан захиргаанаас, бүр өндөр нисэж мисдэг бол онгоцны буудлаас, хөөс  үлээх бол байгаль орчин хамгааллын захиргаа гээд маш олн бичиг шаарддаг. Тэгэхээр ийм том төсөлд бүр л хэцүү байх нь байна шүү дээ. 


2дох тулгарсан асуудал нь техникийн тал дээр тулгарсан байдаг. Ийм том хөшиг салхи нтрээс авахуулаад маш чанартай суурь хэрэгтэй. Тэгээд тус бүр нь 200тн бетон суурь хийснээс болоод төсөв маань 400000 америк доллараар нэмэгдсэн байна. Энэ төсөвийг олохын тулд Кристо өөрийн маш олон бүтээлийг зарсан байдаг. 1971 10 сарын 10нд эхний улбар шар хөшиг өлгөгдсөн боловч хүчтэй салхи байгалийн нөлөөнөөс болоод удалгүй урагдсан байдаг. Сэтгэлээр унасан уран бүтээлч хос маань шантралгүйгээр дахин хийхээр шийдсэн байдаг. Яг энэ үеэрэ Кристо Берлинд бас нэг бүтээлээ дэлгэсэн байдаг. Манайхан бараг л мэднэдээ. Пүрэв-Эрдэнэ багшийн Лекц дээр байдаг байсан. 


За тэгээд эцэст нь 1972 оны 8 сарын 10нд дахин 2 дахь оролдлогоо хийсэн байдаг ба даанч бас л нээх удаагүй 28 хан  цагийн дараа буцаан буулгасан байдаг. Учир нь 100 км цагийн хурд бүхий шуурга ирж байсан болохоор. Гэхдээ л энэхүү бүтээлдээ хосууд маань тун сэтгэл хангалуун байдаг. 
Энэхүү бүтээлийн таалаарх бүтэн кино байдаг ба заавал үзээрэй гэх байна. Тун сонирхолтой. 

3. Sun Tunnels, Utah, Nancy Holt, 1976

Ер нь миний энэ танилцуулж байгаа уран бүтээлчид бүгд нэг цаг үеийн сайхан найзууд байсан байдаг. 
Энэ төслийн талаар ер нь ихэнх нь мэдэх байх гэж бодоод багахан мэдээлэл оруулъя. 
Nancy Holt: 
"Ich wollte den unendlichen Raum der Wüste auf menschliche Dimensionen zurückführen. Das Panorama der Landschaft ist zu überwältigend, um es ohne visuelle Bezugspunkte begreifen zu können. Durch die Tunnel werden Teile der Landschaft gerahmt und fokussiert. Die Tunnels 'erweitern' den Betrachter visuell, lassen ihn zum Teil der Landschaft werden und öffnen den wahrgenommenen Raum. Wenn der Betrachter allerdings im Inneren der Tunnel steht, schließt  kreist –die Arbeit ihn ein, und die Landschaft wird durch die Löcher und Tunnelenden gerahmt."

Тэрээр хэлэхдээ бүтээлээрээ хил хязгааргүй цөлийн тэр хэмжээлшгүй орон зайн хэм хэмжүүрийг хүмүүс бидний хэмжээнд авчирахыг зорьсон гэжээ. 

Энэхүү санаа нь Холт Смитсон 2 гэрлэсэн байхдаа уран бүтээлийн аялалын үеэр төрсөн гэдэг. Энэхүү хоолойн дундуур нар жаргаж цоолсон нүхээр нь нарны туяа орох нь өөрөө яг л космо мэдрэмж юм. Дахиад нэг гоё ишлэл татахад 
Der Tag wird in Nacht verwandelt , und eine Umkehrung des Himmels findet statt: Sterne werden auf der Erde gebildet, Flecken von Wärme in Kühlen Tunnels...

За товчхондоо нэг иймэрхүү.. 

Comments