Diego Rivera

За ингээд мексикийн бас нилээн олонд танигдсан Зураачийг танилцуулж байна. 


Түүнийг Diego María de la Concepción Juan Nepomuceno Estanislao de la Rivera y Barrientos Acosta y Rodríguez гэдэг. Түүний бүтээлийн тоо одоо болтол тодорхойгүй өнөөдрийг хүртэл энд тэндээс олдсоор л байгаа ба ерөнхийдөө өөрийн хөрөг зураг, хөрөг зураг мөн улс төр мексикийн аж байдлын зураг нилээд хувийг нь эзэлдэг. 
Ерөнхий зургийн чиг хандлага нь кубизм талдаа. Тухайн цаг үеийн л хандлага шүү дээ. Магадгүй Европд байх үедээ модерн урлагийн томоохон төлөөлөгчид болох  Пикассо, Жорж Брак, Хуан Грис зэрэгтэй холбоотой байснаас ч үүдэлтэй байж болох. Түүний муралууд /шууд ханан дээр эсвэл таазан дээр зурсан зураг/ болон фрески нь америкчүүд нилээн анхаарлыг татдаг. 

Ингээд доор зарим нэг сонгож авсан бүтээлүүдээ товчхон дурдвал: 

1. "Мексикийн түүх" Мексикийн үндэсний ордны хана дээрх зураг 


Яг энэхүү бүтээлээ хийж байх үедээ тэрээр аль хэдийн олон танигдсан дэлхий даяар сэтгүүл дээр бүтээл нь нийтлэгдсэн алдартай нэгэн байсан. Тиймээс ч энэхүү зураг нь дундаа нийлээн олон удаа тасалдсан. Америк өөр муралууд зуруулах санал их ирж байсантай холбоотой. 
Энэхүү том хэмжээний мурал мексикийн засгийн газрын шинэ бодлого тодорхойлолттой давхцан үндэсний шинэ өнгө төрхийг бий болоход тусалсан юм. 
Хамгийн эхлээд шатны хэсгийг 1929 -1935 оны хооронд зурж дуусгасан байдаг. 
Энэ хэсэг нь гурвалсан зургийн аргаар хийгдсэн. 3 хэсгээс бүрдсэн гэхэд болно. Баруун талд нь домогт Испаничүүдийн өнгөрсөнг порологи маягаар, Голын хэсэгт 1930 он хүртэлх байлдан дагууллын он тооллыг, зүүн хэсэгт зөрчил тэмцэл болон ирээдүйд амлах амлалт зэргийг дүрслэн буулгасан байдаг. Нийт 277м2 т зурсан байдаг.

Эртний мексик


Өнөөдөр болон Ирээдүй /Мексик/


1930 хүртэлх эзлэн түрэмгийлэл


Дараагийн хэсэг нь Коридорийн хэсэг бөгөөд энэ хэсэг нь 1940 оноос эхлэсэн. Тэрээр энэхүү том хэсгийг зурахдаа гризайль /товчхондоо хар цагаандуу зургийн төрөл / аргаар маш олон жижиг хавтан дээр тус бүрчлэн зурж бэлдсэн. Эртний испаничууд, тэдний ёс заншил, худалдаа наймаа, байгалын баялаг гээд бүгдийг зургандаа багтаасан ба харамсалтай нь энэхү зураг нь бүрэн дуусаж чадаагүй юм. Нийт 198,92м2 талбай. 
Das große Tenochtitlan



2. El Hombre in cruce de caminos, Palacio de Bellas Artes 1934



За энэхүү бүтээлийн анхны хувилбар нь 1933 онд Man at the Crossroads  нэртэйгээр Нью Иоркийн Рокфеллэр төвд зурагдсан юм. Харамсалтай нь энэхүү бүтээл нь устсан юм. Гол нь маш том нөлөө бүхий баян хүн түүний ивээн тэтгэгч нээлтийн дараах 10 дах хоног дээр Ленинг устгахыг хүссэн юм. Энэхүү таагүй байдлаас болоод энэхүү бүтээл ерөнхийдөө 1934 оны 2 сард устах болсон юм. Дараагаар нь мексикийн засгийн газраас түүнд энэхүү бүтээлээ шинээр дахин туурвих боломжийг олгоёон юм. 
Зураг дээр харж байгаачлан огтлолцсон 2 эллипсийн дунд нэг ажилчин ангийн төлөөл томоор дүрсэлсэн ба. 2 талд томруулдаг шил дүрсэлжээ. Миний харж байгаагаар нэг нь энэхүү од гариг эрхэс зэрэг маш асар том орон зайг нөгөө нь хамгийн бичил эс бөөмүүдийг дурандаж байгаа бололтой. Мөн түүний гарт маш том усалгааны машины удирдлага байна. Үүнээс орчин үе нь шинжлэх ухаан, технологи, ангаах зэрэг бүхий л салбарийг илүү амжилттайгаар хөгжүүлж байгаагийн дүр зургийг харж болно. Тухайн хүнийхээ баруун болон зүүн гар талд америк болон ЗХУ-н дүр зургийг буулгасан юм. 
Жишээ нь зурагны зүүн талд дэлхийн 1р дайны дүр зураг ямар харгис байсныг капиталист орны технологи хорт хий, сөнөөгч онгоц зэргийг түүний доор Вол Стрийтийн дүр зураг ажилгүйчүүдийн бослого зэрэг дүрслэгдсэн байдаг. 
Харин нөгөө талд нь Ленин түүнийг тойрон цэрэг ажилчин ангийн дүр зураг улаан талбайн урд байгаагар дүрслэгдсэн ба мөн Фридрих Энгэлс болон Карл Маркс зэргийг дүрсэлжээ. Өөрөр хэлбэл тухайн үеийн коммунист орэы дүр зураг бүхэлдээ байгаа юм. 

За ерөнхийдөө түүний талаар товчхондоо иймэрхүү. 

Таалагдвал бусадтайгаа бас хуваалцаарай.




Comments