Barcelon chair

Энэхүү сандлыг 1929 оны олон улсын үзэсгэлэнгийн /Испан Барселн хот/ Германы павиллонд зориулан Mies van der Rohe бүтээсэн .
Уг үзэсгэлэнд оролцсон байсан дизайнерүүд эртний хаадын загварыг орчин үетэй холбон зохиомжилсон гайхалтай бүтээл хэмээн шагшин магтацгааж байжээ. Нэгэн хүн хэлэхдээ энэ бол  “хаан хүнд зориулагдсан загвар ”байна  гэж тодорхойлсон.
Гэхдээ энэхүү сандал бол цэвэр модернизмийн нүүр царай юм. 
Эхэндээ бүтэц нь эргээр холбогдсон байснаа, 1950 оноос эхлээд зэвэрдэггүй ган хэрэглэж шинэчилснээр хэсэглэлүүдийг нь эрэг боолт ашиглахгүйгээр хийх боломжийг олгосон мөн үзэмжийн хувьд тэгш гөлгөр харагдаж чадхаар болсон.
Уг сандал нь 75х75х75 см харьцаатай. 



Comments