Verner Panton

Вернер Пантон /13 February 1926 – 5 September 1998/ нь 20-р зууны данийн интерьер болон тавилгын дизайны гол төлөөлөгч юм. Түүний бүтээлүүд нь этгээд сонин, олон төрлийн материал ашигласан /ялангуяа хуванцар их ашиглаж байсан/, өнгө будгийн өвөрмөц шийдэлтэйгээрээ онцлог юм.
Вернер Пантон нь Одены техникийн Сургуульд суралцаж, сүүлд Копенгагений Конгелегийн Данийн Кунст Академийг 1951 онд суралцаж төгссөн. 
1955 онд Пантон өөрийн загвар, архитектурын фирмийг байгуулж, эвхдэг байшин /1955/, Хөзрийн байшин /1957/, хуванцар байшин /1960/ зэрэг архитектурын шинэ санаа төслүүдээр олонд танигдаж эхэлсэн байна. Түүнчлэн тэрээр тавилгын дизайнерийн хувьд сандал, гэрэл, хивс зэрэг олон загвараараа олны таашаалыг хүртсэн байна.
1950-1952 онуудад Арне Жакобсонтой хамтран ажиллаж, хэд хэдэн туршилтын тавилга хийжээ. Жишээ нь Жакобсоны Шоргоолжны сандал/1951-1952/ юм. 

1950 онд Пантон нь Тонеттэй хамтран S хэлбэрийн сандал зохион бүтээж, түүнийгээ хөгжүүлсээр хэдэн жилийн дараагаар тухайн загвараа хуванцараар хийх оролдлого хийсэн байна. Эцэст нь 1959-1960 онд уг сандлаараа өөрийгөө олонд таниулж чаджээ. Улмаар 1962 онд Херман Миллерт сандал үйлдвэрлэх эрхийг өгч худалдаан гарсан байна.
1959 онд Кебеставнет дахь худалдааны яармагт дэлхий дахинд урвуу харуулсэн бүтээл танилцуулсэн. Энэ нь хивс нь таазан дээрээ, гэрлүүдийг тонгоруулан тавьсан их өвөрмөц бүтээл болсон. 
1960 онд Кологний тавилгын үзэсгэлэнд мөн л хэвшмэл загвараас татгалзсан мөнгөлөг цаасан бүтээлээрээ оролцсон байна. Энэ бүгд нь түүний өнөөдрийн амжилтын эхлэлүүд байсан юм.

Comments