Тус барилга нь Copenhagen төвийн эрэг дагуу байрлах орчин үеийн хэлбэр загвар бүхий номын сангийн барилга юм. Энэ барилгын гадна фасад нь жигд биш өнцөг бүхий гялалзсан чулуу мэт харагддагаас үүдэн Х ар алмааз гэх нэрийг өгжээ. Schmidt Hammer Lassen архитектор загварыг нь гаргаж, 1999 онд баригдаж дууссан. Энэхүү үйлчилгээний байгууламж нь 600 хүн суух багтаамжтай мөн жүжигчилсэн тоглолт, хурал зөвлөгөөн явагдах концерт заалтай. Мөн энэ барилга нь үзэсгэлэнгийн заалууд, номын дэлгүүр, ресторан, кафе, террасстай.
1990 оны эхээр Royal Library –нөргөтгөлийн дизайныг гаргах олон улсын уралдаан зарласан. Энэ уралдаанд 1883 олон улсын архитектурын фирм оролцсноос 178 бүтээл нь үнэхээр сэтгэл татам байсан ба эцсийн дүнд Schmidt Hammer Lassen тэргүүлж шалгарсан байна.
Барилгын ажил 1995 онд эхэлсэн Нийт 465,000,000 DKK өртөг зарцуулсан байна. Барилгын нээлт 1999 оны 9 сарын 7нд албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн.
Хар алмаазын үндсэн хэлбэр нь дөрвөлжин боловч далайн боомт болон ус руу чиглэн зүүн тийшээ налж байрласан. Зүүн баруун тийш бага зэрэг өртгөтгөсөн, гажсан призм хэлбэртэй.
Уг барилгыг хар хээнцэр чулуугаар хийсэн. Чулуу нь 75кг, 2500м2 юм байна. Фасад нь ерөнхий 2 хэсэгт хуваагдсан ба барилгын дотор талд байгалийн гэрэлтүүлэг хангалттай орж байхаар атриум төлөвлөж өгсөн. Ус руу харах үед яг л алмааз усан дээр хөвж байгаам шиг харагддаг.
Comments
Post a Comment