Sou Fujimoto нь 1971 оны 8 сарын 4нд Японы Хоккайдад төрсөн. 1994 онд Токиогийн их сургуулийн Инженерийн тэнхмийн Архитектурын хөгжил гэх ангийг дүүргэсэн. Анхны бүтээлээ 2000 онд токиод хийж байжээ. Харин 2007 оноос хойш Киотогийн их сургуульд багшилж байна. Энэ архитекторыг сонгон авч ярилцлагыг нь хүргэх болсон шалтгаан нь сүүлийн үед нэр нь ихээхэн түгж байгаа шинэ залуу архитектор юм.
Ингээд түүний ажлын өрөөнд хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Marble.ball: Өдрийн хамгийн сайхан хэсэг нь аль нь вэ?
Sou Fujimoto: Өглөө, Тиймээ ялангуяа бороотой өглөөг хэлэх байхдаа /Инээв/. Би ихэвчлэн өглөө эрт сэрдэгдээ, миний хувьд өглөө бүр л их үнэ цэнэтэй л дээ. Би яг энэ үед л юм эхлэх их дуртай.
Marble.ball: Сүүлийн үед та ямар хөгжим сонсож байна вэ?
Sou Fujimoto: Би Бахын аянуудад их дуртай мөн төгөлдөр хуурын аянд. Би арай залуу байхдаа Beatles, Bob Dylan сонсдог байлаа. Харин сүүлийн үед ихэвчлэн сонгодог хөгжим сонсох болж.
Marble.ball: Та ер нь радио сонсдог уу?
Sou Fujimoto: Үгүй ээ, би CD л сонсдогдоо
Marble.ball: Таны ширээний ном юу вэ?
Sou Fujimoto: Миний хамгийн дуртай ном бол Toro Takemitsu-н номууд л даа. Тэр бол Японы орчин үеийн хамгийн сайн хөгжмийн зохиолчдын нэг, мөн сайн зохиолч. Түүний үгнүүд Японы соёл, хөгжмийн тухай байдаг. Энэ нь намайг илүү хурцхлж урам хайрладаг.
Marble.ball: Архитектур дизайны сэтгүүл уншдаг уу?
Sou Fujimoto: Би нэг бүрчлэн уншдаггүй, зүгээр харах төдий л үздэгдээ.
Marble.ball: Мэдээллийг голдуу ханаас авдаг вэ?
Sou Fujimoto: Интернет
Marble.ball: Би таныг мөн эмэгтэй хувцас загвар сонирхдог гэж сонссон. Танд өөр дуртай зүйлс байдаг уу?
Sou Fujimoto: Би Issey Miyake -н загваруудад их дуртай. Энэ эмэгтэй загвараар хязгаарлагдахгүйлдээ. Би түүний хэрхэн бодож хувцсаа бүтээх вэ гэсэн бодолд их дуртай. Би дээр нэг сэтгүүл дэрээс нэг африк түүний хувцсыг өмссөн байхыг харсан. Энэ бол гайхалтай. Би үнэхээр гайхсан, яаж өнгө будаг хэлбэрийг хослуулж байгааг нь хараад. Нэг цогц үнэхээр гайхалтай.
Marble.ball: Ямар хувцсанд дургүй вэ?
Sou Fujimoto: Нарийн төвөгтэй хослолд
Marble.ball: Та ямар нэг амьтан тэжээдэг үү?
Sou Fujimoto: Одоохондоо үгүй
Marble.ball: Хүүхэд насаа хаана өнгөрөөсөн бэ? Хэзээнээс архитектор болохыг хүссэн бэ?
Sou Fujimoto: Би Хоккайддаад өссөн, Японы хойд арал. Эргэн тойрон байгалиар хүрээлэгдсэн, их гоё. Би ойд тоглох дуртай байлаа. Би ирээдүйн тухай ерөөсөө бодож байсангүйээ. Миний хувьд ганц шүтээн маань Энштэйн байлаа. Би яг түүн шиг физик я болохыг хүсдэг байсан. Би дэлхийн физик хүчин зүйлсийг их л сонирхон судалдаг байсан. Харин архитектурын тухай анхны ойголтыг Гауди номноос анх авч байлаа.
Marble.ball: Хаана ихэвчлэн загвараа гаргадаг вэ?
Sou Fujimoto: Ерөнхийдөө л ажил дээрээ. Бүтээл маань дан ганц би байгаад хангалтгүйлдээ, ажилчидтайгаа ярилцана, загвар макет гээд л. Гэхдээ л би ганцаараа байхыг илүүд үздэг хүн л дээ. Гэртээ ажиллах, эсвэл Starbucks кафед ч юм уу.
Marble.ball: Та бусад архитектортой төслийнхөө тухай хэлэлцдэг үү?
Sou Fujimoto: Өө заримдаа л, Жишээ нь Toyo Ito болон Kazuyo Sejima, гэхдээ бид тэгж зөвлөөл хэлэлцээд байдаггүй, бид зүгээр л сайхан ярилцаж чатладаг.
Marble.ball: Өөрийнхөө хэв загварын тухай тайлбар өгвөл?
Sou Fujimoto: Би бол ирээдүйн хүй нэгдэл гэдэг л дээ. Ерөнхийдөө хүй нэгдлийн үеийнх шиг агуй ч гэмээр юм уу. Би нэг тийм ирээдүйн шинэлэг юм хийхийг хүсдэг. Би саяхан агуй эсвэл үүр гэсэн лекц уншсан л даа. Үүр гэдэг бол хүний гар хүрсэн, бүх юм нь тохирсон функциональ зүйл л дээ. Харин агуй бол шал өөр. Хүн тэр орон зай дотроос ая тухтай байдлаа бий болгох гэж оролддог. Энэ нь хүн орон зайг хэрхэн бүтээлчээр ашиглаж болдгийг харуулдаг. Би яг агуй шиг санамсаргүй орон зайг илүүд үздэг. Хүн түүнийг яаж л бол яаж өөрийн сэтгэлгээгээрээ ашиглаж болно. Урлаг байгаль хоёрын дунд - хэлбэр үгүй хэлбэр.
Marble.ball: Хэлбэр үгүй хэлбэр?
Sou Fujimoto: Орон зай бол маш өргөн хүрээтэй ойлголт. Би их өөдрөг хүн л дээ, архитектур яг л хамтдаа бас бие даасан хоёрын дундахтай адил. Миний загварууд маш энгийн гэхдээ нэг цогц геометрийн хэлбэр болж чаддаг.
Marble.ball: Таны ажлын хувьслын тухай, анхны ажлаас өнөөдрийн ажил хүртэл?
Sou Fujimoto: Төслүүд ерөнхийдөө томорсор л байна. Илүү нэр хүндтэй ажлуудыгг хийх боломжууд их гарч ирж байна. Гэхдээ би өөрийгөө дан үнэ өртөгтэй төслүүдээр хязгаарлахыг хүсэхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, би заримдаа өөрийнхөө хувийн уран бүтээлийг хийдэг, маш бага төсвөөр энэ их чухал байдагдаа надаа.
Marble.ball: Ямар төсөл хамгийн их сэтгэлд хүрсэн бэ?
Sou Fujimoto: Би 2 бүтээлээ нэрлмээр байна. Эхнийх нь саяхан хийсэн House N юм. Маш энгийн хайрцган байшин. Дотор талаас гадна талыг мэдрэх боломжтой, гаднаас мөн доторх мэдрэмжийг авдаг. Миний бодлоор бид хот болон сууц хоёрын хоорондох хамгийн сайн орон зайг би болгож чадсан л даа. Гол санаа нь дээвэргүй цэцэрлэг шиг архитектур. Нөгөө нэг нь Final Wooden House. Бид том модон блокуудаар маш жижиг байшин бүтээсэн. Энд ямар нэг хана, шал, тааз байхгүй. Гэхдээ энд хүмүүс хүрэлцэхүйц хангалттай орон зай бий.
Marble.ball: Захиалагч загварыг өөрчлөхийг хүссэн тохиолдолд барилгаа өөрчилж байв уу?
Sou Fujimoto: Би захиалагчийн үзэл бодлыг их сайн сонссдог.
Marble.ball: Таны загварыг ихэвчлэн ямар хүмүүс сонирхдог вэ?
Sou Fujimoto: Урлагийн музей, үзэсгэлэн, зургийн студи гэх мэт. 2006 онд нэг эмнэлэг дээр ажилласан, одоо бол номын сан.
Marble.ball: Таны үлгэр дуурайлал болсон архитектор?
Sou Fujimoto: Louis Khan, Le Corbusier, Mies van der Rohe, бас мэдээж Michelangelo. Би бас хэн ч зохиогоогүй архитектурт дуртай. Жишээ нь готик сүмүүд.
Marble.ball: Contemporary архитекторуудын тухайд?
Sou Fujimoto: Би Frank Gehry их дуртай. Түүний бүтээлүүд яг л хоёрдох байгаль шиг. Яг л ширэнгэн ой шиг. Энэ их гайхалтай.
Marble.ball: Залуу архитекторуудад хандаж?
Sou Fujimoto: Би одоо ч өрөө шинэ залуу архитектор шүү дээ. Тэгэхээр хөгжилтэй зүйлс л их чухал гэмээр байна.

Comments
Post a Comment