Нээлттэй парламентийн ордон

Дэлхийд нэртэй уран барилгач Волф.Д Тиранад байрлах Албанын шинэ парламентын ордны цогцолборын загварыг олон нийтэд танилцууллаа. Уг барилгаараа ардчиллалын суурь үнэт зүйлс болох нээлттэй, ил тод байдал болон ард түмний төлөөлөл болсон засгийн газрын ордныг харуулахыг зорьжээ. Нийт 28.000 м2 газрыг хамран баригдах гэж байгаа уг барилга нь Венецид төвтэй уг студийн Албани дахь анхны төсөл болох юм байна.
Архитектурын болоод хот төлөвлөлтийн стратегийн хувьд ирээдүйн Албанын Бүгд Найрамдах улсын  улс төрийн амьдралын гол цөм болох Албанийн Нээлттэй Парламентийн Ордон нь Тирана хотын барилга байгууламжийн төв хэсэгт архитектурын үнэт бүтээл болон үлдэх юм.  Хот зохион байгуулалтын тэнхлэг дээр баригдахаас гадна засгийн газрын томоохон институцуудын зэргэлдээ байрлах юм байна.
Эрчим хүчний хувьд хүрээлэн буй орчныхоо байгалийн нөөц баялагаас эрчим хүчээ авч ашиглах юм байна.


 Эх сурвалж: www.ulhudluh.mn

Comments