Сүүлийн үед техник технологи асар хурдацтай хөгжөөд байнаа гэхийн цаана нь бол хүн хязгааргүй сэтгэдэг бүтээдэг болжээ гэсэн үг шүү дээ.
Миний нэг өөртөө хэлэх дуртай үг байдын "Төсөөлөн бодож бодол дотроо бүтээж чадсым бол яагаад бодитоор бүтээж болохгүй гэж " ингэж л өөрийгөө урамшуулдын.
Тэгээд юу вэ гэхээр өмнө нь нийтлэсэн харандаан сийлбэр шиг этгээд юм сэтгэсэн хүн бас байнаа. Хүний сэтгэлгээ агуу юм аа. Би лав номоор оригами хийх тухай өмнө нь бодож байсангүй шүү. Надаа их таалагдлаалдаа. Ингээд сонирхоорой.
Энэхүү шинэ оригамиг анх Исаак Салазар гэх хүн санаачилжээ. /Овоо гар байгааз/ Надаа бол маш их таалагдлаа. Номноос урлагийн тухай уншиж байснаас биш урлагийн бүтээл хийсэн байхыг нь бол анх удаа л харлаа.
Comments
Post a Comment