Өмнө нь нэг судалгаа хийж өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцож байсны хувьд хэлэхэд энэ үнэхээр алдаж болохгүй боломж шүү. Үнэхээр сэдвээ зөв сонгоод судалгаагаа сайн хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Хэд хэдэн оюутан ирж зөвөлгөө авч болох уу гэж байсан. Мэдээж нээлттэй шүү дээ. Бас Архитектурын ангийхан БИАС-аас шалгарч чаддаггүй энэ тэр худал үгэнд итгээд хэрэггүй шүү. Энэ амралтаараа судалгаагаа хийж байгаад хичээл орохоор багш нараасаа зөвөлгөө аваад амжилттай оролцоорой. Манай ирээдүйн архитекторууд мундаг шүү.
2011 оны барилга угсралтын "Шилдэг аж ахуй нэгж" болох "М-Си-Эс Проперти" ХХК нь ШУТИС-ийн "Барилгын инженер, Архитектурын сургууль"-тай хамтран "Хөгжлийн түлхүүр" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь "Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажил бүтээлийг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уяалдаа холбоог сайжруулах, мөн ШУТИС болон MCS Проперти ХХК-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх"-д чиглэж байгаа юм.
Залуус маань энэхүү эрдэм шинжилгээний ажилд өөрийн мэдлэг, ур чадварыг сорихын зэрэгцээ эхний гурван байрын эздийг "М-Си-Эс Проперти" ХХК-д урилгаар ажиллах эрх, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл хүлээж байгааг дуулгахад таатай байна.
М-СИ-ЭС ПРОПЕРТИ ХХК болон БИАС-тай хамтарсан "ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" оюутны эрдэм шинжилгээний бага хурлын
УДИРДАМЖ
Зорилго:
Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах ,эрдэм шинжилгээний ажил бүтээлийг нийтэд таниулан дэмжих ,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ,онол практикийн мэдлэгийн уяалдаа холбоог сайжруулах.мөн ШУТИС болон MCS Проперти ХХК-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Хамрах хүрээ:
Хуралд ШУТИС-ийн БИАС, Барилгын коллеж, ЭХИС, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, барилга инженерийн салбарт баклавраар сурч буй бүх оюутнууд хамрагдах боломжтой.
1. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл ,бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
- М-Си-Эс Проперти ХХК-аас санал болгож буй 5 чиглэлийн сэдвийн дор оюутан аль нэг сэдвийг сонгон багаар болон ганцаарчлан бичсэн байж болно.
- Орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ашиглан хөдөлмөр хөнгөвчилсөн, өндөр бүтээмжтэй байх.
- Өөрийн орны нөхцөлд тохирсон үнднсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмэр болохуйц бүтээл, илтгэл байх
- Байгаль орчинд хор хөнөөлгүй, хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хангасан байх
- Эдийн засгийн хувьд үр ашигтай, энгийн амьдралд нэвтрүүлж болохуйц байх
- Техникийн оновчтой шийдэлтэй, судалгаатай байх
2. Санал болгох сэдвүүд
ЕРӨНХИЙ СЭДЭВ
- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи
- Барилгын геодези
- Утаа багасгах технологи
- PMBOK
- HFPA олон улсын галын норм.
- Барилга архитектур, барилга бүтээц, халаалт салхивч, цэвэр бохир ус, холбоо дохиолол зэргийн олон улсын зургийн зураглалын стандарт.
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ
1. Нарны эрчим хүчийг ашиглах боломж, хөгжилтэй орнуудын туршлага (гудамжны гэрэл, халаалт, эрчим хүч үйлдвэрлэл гэх мэт)
2. Газрын гүний дулаан.
3. Саарал усыг дахин ашиглаж эргэлтэнд оруулах.
4. Газар доорхи ИШС-ийн хонгилын систем.
5. Ухаантай систем /холбоо дохиолол/
6. Цэвэрлэх байгууламжийн технологи
7. Үзель, дулаан дамжуулах төвийн автоматикийн системийн хялбаршуулсан
8. Аянга хамгаалалт, гадаргуугын системийн потенцаль тэгшитгэх аргууд, аянга хүлээн авах тор болон антенийг дээврийн байгууламжтай уялдуулах боломж.
9. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан тоноглол, түүний зарчим, схем.
10. Үерийн ус зайлуулах систем, нөлөөлөх хүчин зүйлс
БАРИЛГА АРХИТЕКТУР
1. Барилгын дулаан алдалтыг багасгахад нөлөөлөх хүчин зүйлс.
2. Барилгын акустикийг сайжруулах арга техник.
3. Монголын нөхцөлд хэрэглэх боломжтой шилэн фасад, цонхны шилний судалгаа.
4. Гэрэлтүүлгийн дизайн, тооцоо, гадна дотно тусгал.
5. Landscape-монголын нөхцөлд ургах боломжтой, цөлжилтийг багасгах зорилго бүхий (говийн бүс, УБ хотод)
6. Эрүүл ахуй, олон нийтийн барилгын (сургууль, цэцэрлэг, хоолны газар,
эмнэлэг гэх мэт).
7. Ногоон дээврийн бүтэц, ус зайлуулах систем.
БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ
1. Өөрөө тэгширдэг бетон.
2. Өндөр маркийн бетон монголд нэвтрүүлэх боломж.
3. Хөнгөн блокийн чанарт нөлөөлөх хүчин зүйлс, монголд буй түүхий эдээр марк чанарыг сайжруулах боломж, өндөр хөгжилтэй орны стандарт, туршлага
4. Монголын нөхцөлд явган хүний замын хавтан өндөр түвшинд хийх арга технологи.
5. Бетоны дүүргэгч материалын үйлдвэрлэлд тавигдах шаардлага.
6. Монгол дахь кварцын элсний нөөц олборлох, үйлдвэрлэх боломж.
БАРИЛГА БҮТЭЭЦ
1. БУА-ын хугацаа болон өртөг бууруулах шинэ дэвшилтэт технологи.
2. Олон улсын тооцооны программ (STAAD, CAAD)
3. Олон улсын барилгын норм ACI, ASTM
4. Угсармал төмөр бетон бүтээц /каркас болон ханын систем/
5. Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийн судалгаа
3. Эрдэм шинжилгээний бага хурлын хугацаа
"Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь 2012 оны 3-р сарын 01-ээс 15-ны хооронд 2 үе шаттайгаар явагдана.
Эхний шат: 2012 оны 03-р сарын 01-02
Хоёрдугаар шат: 2012 оны 03-р сарын 15
4. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах
Эхний шат
М-Си-Эс Проперти ХХК-аас санал болгож буй үндсэн 5 сэдвийн хүрээнд өрсөлдсөн нийт илтгэлүүдийг М-Си-Эс Проперти ХХК болон ШУТИС-ын хамтарсан шүүгчдийн баг чиглэл тус бүрт шилдэг 3 илтгэл, нийт 15 илтгэлийг шалгаруулан, 2-р шатны шалгаруулалтанд оролцох буюу Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих урилга өгнө.
Хоёрдугаар шат:
Шалгарсан 15 илтгэгчийн бүтээлээс шилдэг 5 илтгэлийг дараах байдлаар шалгаруулж, эхний 2 шилдэг бүтээлийг МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит "Эрдмийн 12-р чуулган"-д оролцуулна.
5. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах шалгуур үзүүлэлт
Гүйцэтгэлийн шалгуурууд | Муу | Дундаж | Сайн | Тэмдэглэл | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||
Судалгаа шинжилгээний харьцуулсан үр дүн | ||||||||||
Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан байдал | ||||||||||
Практик ач холбогдол | ||||||||||
Оновчтой томъёолол | ||||||||||
Техникийн оновчтой шийдэл | ||||||||||
Шинэлэг санаа | ||||||||||
Шинжлэх ухааны үндэслэл |
- Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
6.1 Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлэх илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. Өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын талаарhttp://www.must.edu.mn/beta3/menu383 хаягаас орж үзнэ.
6.2 Ишлэл, зүүлтийг тухай бүрт нь хийж өгөхийн зэрэгцээ нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үг, мэргэжлийн хэллэгийн тайлбарыг оруулсан байна.
6.3 Ашигласан материалын жагсаалт бичих
6.4 Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ.
6.5 Ажлыг А4 цаасан дээр дараах форматын дагуу хийж гүйцэтгэнэ.
- Илтгэл бичих стандартыг мөрдсөн байна.
- Үсгийн фонт Times New Roman
- Үсгийн өндөр 12pt
- Мөр хоорондын зай Single
- Хуудасны зүүн талаас 2.5см, дээр, доор, баруун талаас 2 см зай авна
- Хуудсыг дугаарласан байх
- Хуудасны тоо 20-60
7. Илтгэгч оюутанд тавигдах шаардлага
7.1 Танилцуулгыг Power Point программ дээр бичих.
7.2 Танилцуулгыг Flash дискэнд бичиж ирэх
7.3 Нийт илтгэх хугацаа 7 минут байх ба дээрхи үзүүлэлт бүрийг 1-9 оноогоор дүгнэн шалгаруулна.
8. Шагнал урамшуулал
8.1 Нэгдүгээр байр 1 /Өргөмжлөл, 800 000 төгрөг, М-Си-Эс Проперти ХХК-д ажиллах эрхийн бичиг/
8.2 Хоёрдугаар байр 1 /Өргөмжлөл, 600 000 төгрөг, М-Си-Эс Проперти ХХК-д ажиллах эрхийн бичиг/
8.3 Гуравдугаар байр 1/Өргөмжлөл, 400 000 төгрөг, М-Си-Эс Проперти ХХК-д ажиллах эрхийн бичиг/
8.4 Тусгай шагнал 2 /Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, М-Си-Эс Проперти ХХК-д дадлага хийх эрхийн бичиг/
АНХААРАХ ЗҮЙЛС:
Оюутнууд өөрийн материалыг 2012 оны 03-р сарын 13-ны дотор 1800 хүртэл М-Си-Эс Проперти ХХК-ийн байранд ирүүлэх /Хаяг: Сүхбаатарын талбай 2, Сэнтрл тауэр, 14 давхар/
1. Илтгэлийг шаардлагын дагуу бэлтгэж 1 хувь бүтэн хэмжээгээр, 2 хувь хураангуй хэлбэрээр хураалгана. /удирдагч багшийнхаа нэрийг илтгэлдээ дурдсан байна/
2. 1 хувь цээж зурагтай ирж, компанийн анкет бөглөн илтгэлтэйгээ хавсаргасан байх.
/Анкетыг сургуулийн сургалтын албанаас авах/
Хоёрдугаар үе шатанд шалгарсан 15 оюутны материалыг 2012 оны 03 сарын 14-ны 1800 хүртэлБИАС-ийн оюутны зөвлөлийн өрөө ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 5 давхар 500 тоотод хүлээн авч 2-р шатанд хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч: М-Си-Эс Проперти ХХК
Хурал зохион байгуулагч: ШУТИС-ийн бүрэлдэхүүн БИАС-ийн захиргаа , Оюутны Зөвлөл
Comments
Post a Comment