За дахиад нэг зар. Хугацаа нь бас л жаахан давчуухан юм. Би нь архитекторуудыг эх орныхоо, нийслэлийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй бас сэтгэл зовниж байдаг хүмүүсийн нэг гэж боддыншд. Тэгэхээр энэ яг л бидний дотрыг уудалж болох сайхан сэдэв биш гэж үү. Яах уу, ороод хүчээ сориорой. /Жич ямар нэг нам нтр сурталчлаагүй^^/
“ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ-МИНИЙ МӨРӨӨДӨЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэн хүний санаа бодлыг олон нийтэд сурталчлах, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх зорилгоор “Хөгжлийн төлөө-миний мөрөөдөл” эссэ бичлэгийн уралдааныг 2011 оны 12 дугаар сарын 5-наас 2012 оны 1 дүгээр сарын 5 хүртэл зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө ард иргэдийн үзэл бодол санал, санаачлагыг олон нийтэд болон шийдвэр гаргагч нарт сурталчлан таниулах, эх орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах иргэдийн идэвхи оролцоог сайжруулахад оршино.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Уралдаанд 16-аас дээш насны Монгол улсын иргэн оршин суугаа газар хамааралгүйгээр оролцох боломжтой.
2. Эх орныхоо хөгжлийн төлөө иргэн бүрийн оруулах хувь нэмэр, төр засгийн шийдвэр гаргагч нараас хүсэн хүлээж байгаа хүлээлт зэргийг баримтад тулгуурлан, ирээдүйн хөгжлийн гарцыг хувь хүний өнцгөөс тусгасан байх
3. Улс орны хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлагаар шинэчлэх, бүтээх, уламжлан авч үлдэх олон үнэт зүйлсийн талаар үндэслэлтэй, бодит амьдралд бууж хэрэгжихүйцээр бичсэн байх
4. Бүтээл нь arial үсгийн 12 фонтоор мөр хоорондын зай 1,5 А4 бичгийн цаасны 3 нүүрэнд бичсэн байх бөгөөд эх сурвалжийн материалыг ашигласан бол ишлэл аван тодорхой дурьдсан байх
5. Эссэ-ний стандарт шаардлагыг хангасан байх
6. Уралдаанд оролцогчид нь өөрийн нэр хаяг, холбоо барих утас, мэйл хаягийг тодорхой бичсэн байх
7. Уралдаан тэмцээнд урьд нь оролцсон бүтээлээ ирүүлэхгүй байх
8. Бүтээлийг бичмэл эхээс гадна файлаар ирүүлнэ. Бичмэл эх болон файлийг буцааж олгохгүй

УРАЛДААНЫГ ДҮГНЭХ ЖУРАМ
1. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
2. Бүтээлийг тусгай комисс гарган шалгаруулж дүнг 2012 оны 1-р сарын 10-ны өдөр олон нийтэд мэдээлнэ.
3. Шилдэг бүтээлийн шагналыг 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт Монгол Ардын Намын байрны Бага танхимд гардуулна.

ШАГНАЛЫН САН
1. 1-р байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
2. 2-р байр 2 тус бүр Өргөмжлөл, 800.000 төгрөг
3. 3-р байр 3 тус бүр Өргөмжлөл, 500.000 төгрөг
4. Тусгай байр 4 тус бүр Өргөмжлөл, 300.000 төгрөг

УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Тусгаар тогтнолын ордон 204 тоот
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
Харилцах утас , 95957295
Email:nameh_94@yahoo.com

МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ
МҮОНТ-ийн “Өглөө хөтөлбөр”
“ТV-5” телевиз, “BTV” телевиз
“Монголын үнэн” сонин, “Өглөөний сонин”, “Хүмүүс” сонин
“Монголын нэг өдөр” сонин, “olloo.mn”

Comments
Post a Comment