Ерөнхий бүтэц
- •Үзэсгэлэнгийн танхим -5012м2
- •3н галерейгээс бүтэх үзэсгэлэнгийн танхимийн нэг нь -1150м2
- •Том танхим-1200м2
- •1концертын танхим-144 хүний суудалтай
- •1 кафе
- •1 ресторан
- •1 ном болон бэлэг дурсгалын дэлгүүр
- •1 чөлөөт цагаа өнгөрөөх танхим
Тус барилга нь 2003 оны 3 сард уралдаан зарлан 11 сараас эхлэн Жэйн Дэ Гастнэс болон Шигэрү Бан нар хамтран хийх болсон ба 2007-2009 оны хооронд барилгын ауил хийгдэж, 2010 оны 5 сард нээлтээ хийсэн.
Center pompidou-дотоод орон зай нь маш том 6н өнцөгт, орой хүртлээ77м өндөр. Гадаргуу талбай нь 8000м2, дээвэр нь хятад зэгчиний малгай шиг хэв маягтай. Энэ барилга нь утаслаг шилнээс гаргаж авсан(PTFE-Poly Tetra Fluoro Ethylene) ус нэвтэрдэгүй цаасаар бүрхэгдсэн. Барилгын өөр өөр давхарт байх тэгш өнцөгт куб-дэд 3н галлерей нь багтах ба дээврийнх нь илүү гарсан хэсэгт галт тэрэгний буудал, sille парк гэх зүйлс байрлана. Энэхүү барилгын эргэн тойрны 10660м2 талбайн 5000м2 талбайг цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Дээврийн чухал ололт: 90м өргөн 2,9м өндөр орон зай бүхий 6н өнцөгтийг модон зангилаагаар бүрхсэн.
Дээвэр нь нэгэн хэвийн бус эмх замбараагүй хэлбэртэй. Дээврийн бүтэцийг парисийн Шигеру бен хятад малгайнаас санаа авч хийсэн юм.
Модоор рам зангидаж хийгээд, нимгэн ус нэвтрүүлдэггүй материалаар бүрсэн ба уг материалыг бүтээх явцадаа туршиж үзсэн нь байгалийн цаг уурын нөхцөлд тэсвэртэйг нь баталсан юм.
Comments
Post a Comment