ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-2011
Хөтөлбөрийн зорилго:
Амжилтын оргил өөд тэмүүлэгч, шинэ үеийн манлайлагч, сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлэгч оюутан залуусыг дэмжих
Хугацаа:
2012 оны 4-р сард
Тэтгэлгийн хэмжээ:
Шалгарсан оюутанд хичээлийн жилд сар бүр 80,000 төгрөг, 10 сарын турш нийт 800,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэг авах оюутны тоо:
Нийт 30 хүртэлх оюутан
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарснаар ямар боломжууд бий болох вэ?
- • Хичээлийн жилийн турш сар бүр мөнгөн тэтгэлэг авах
- • M-Си-Эс Группын харъяа компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх
- • Сургуулиа төгсөөд M-Си-Эс Группын харъяа компанид ажиллах урилга авах
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шатууд:
д/д | Зохиогдох арга хэмжээ | Хугацаа | Дэлгэрэнгүй |
1. | Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, болзол | Хичээлийн жил эхэлмэгц | М-Си-Эс Группын вэб хуудас болон Сургалтын алба, Оюутны зөвлөлөөс манай тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна. Тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын голч 3.0 (онооны системээр 85%)-ээс дээш дүнтэй, төгсөх болон төгсөхийн өмнөх ангийн бүх оюутан оролцох эрхтэй. Шалгалт авах өдөр, цагийн хуваарийг сургууль тус бүрт тусдаа зарлана. |
2. | Эхний шалгаруулалт: Шалгалтанд бэлтгэх, шалгалт өгөх – тест | 4-р сард | Шалгалтыг Асуудал шийдэх чадварын тестээр авах бөгөөд шалгалт өгөхөөс өмнө сайтын Careers/Ажлын байр хэсгээс дадлагын тесттэй танилцан, бэлтгэх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан оюутан шалгалтанд ирэхдээ 1. Тооны машин 2. Нэг хувь цээж зураг 3. Оюутны үнэмлэх 4. Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн хуулбарыг тус тус авчирна |
3. | Хоёрдугаар шалгаруулалт: Бүлгээр ажиллах дасгал | 4-р сард | Тестийн шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оюутнуудын дунд сонгон шалгаруулалтын нэмэлт аргыг ашиглан хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцно. |
4. | Эцсийн шалгаруулалт: Ярилцлага | 5-р сард | Хоёрдугаар шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж тэтгэлэгт хамрагдах 30 хүртэлх оюутныг сонгон шалгаруулна. |
5. | Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа | 5-р сард | Шалгаруулалтанд тэнцсэн 30 хүртэлх оюутанд ИВЭЭН ТЭТГЭЛЭГ олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай оролцсон төгсөх курсын оюутнуудад М-Си-Эс Группын харъяа компаниудад мэргэжлээрээ ажиллах УРИЛГА гардуулна. |
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Comments
Post a Comment