Toyo Ito /1941-/

За бас л сонсож байсан байлгүй. Яагаав нөгөө өмнө нь номын сангийн барилгыг нь нийтлэж байсан Япон архитектор шүү дээ. Бүтээлээс нь байнга шинэлэг idea, concept харагдаж байдаг архитектор доо. Зарим нэг бүтээлүүдээс нь дурдаж юу нь шинэлэг болсонг товчхон дурдьяа

Sendai Mediatheque /2000/
За яг ч орчуулж морчуулсангүйээ. Зүгээр миний санаж байгаагаар бол уг барилга нь арт галлерей, студиуд, номын сан, кафе нтртэй. Гол онцлог даац авч байгаа баганадаа байгаан. Домино систем гэж байдагдаа. Босоо тулаас болон хавтангаас бүрддэг. Тэр системээр баригдсан барилга шүүдээ.

За энэ зураг дээр харагдаж байгаачлан энэ олон ган хоолойнууд даац авахын хажуугаар босоо чиглэлийн шугам сүлжээний үүргийг мөн гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл цахилгааны монтаж, цэвэр бохир шугам хоолой, кабел утаснууд бүгд л энэ хоолойнууд дотор багтснаараа шинэлэг болж чадсан юм. Тэгээд ч интерьерт бас л сайхан шийдэл болсон байгаа юм. 



Бас нэг гоё юм нь гадна болон дотор орон зайн холбоо байгаад байгаан. Ийм жишээ олон барилга дээр байдаглдаа. Гэхдээ энэ барилга харагдаж байгаачлан гадна талын мододтойгоо сайхан зохицдог. 
Аан бас нөгөө дотор тавилга. Toyo Ito архитектор барилгынхаа дотор тавилга тэр тусмаа сандлаа өөрөө зохиодог санагдаж байна. 

Comments