A.TM216


Барилгын үйлдвэрлэлийн тухай үндсэн ойлголт /Хуучин блогоосоо авчлаа/
Их барилга: Шинээр барих, шинэчлэх, өргөтгөх засварлах бүх төрлийн барилга байгууламж хамаарагдана.
Шинээр барих -Батлагдсан зураг төсвөөр шинэ талбайд барьж буй бүх төрлийн үйлдвэрийн болон иргэний барилга байгууламжийг хэлнэ.

Шинэчлэх - Үйлдвэрийн барилгын цех, тасгийн талбайг ихэсгэхгүйгээр зөвхөн технологийн юм уу,  тоног төхөөрөмжийн нийтэд болон хэсэгчлэн шинэчлэх замаар хүч чадлыг нэмнэ. Түүнчлэн хуучирсан шугам сүлжээ солих, техникийн шугам механикжуулах автоматжуулах туслах төхөөрөмжийн системийг солих зэргийг хэлнэ.
Өргөтгөл - Ажиллаж буй үйлдвэрийн 2дахь буюу дараа дараагийн ээлжийн шинэ зураг төслөөр барих эсвэл V ба S-г ихэсгэх шаардлагаар хүч чадлыг нэмэгдүүлж байгааг хэлнэ.
Туслах үүрэгтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх инженерийн шугам сүлжээний хүч чадлыг нэмэгдүүлэх зэрэг нь өргөтгөлд хамаарагдана.
Дээрх ажлуудын үр дүнд барилгын бүтээгдэхүүн бий болж байдаг.
Барилга нь дараах үе шатын дагуу баригдана.
1. Бэлтгэл үе
2. Жинхэнэ барилгажилтын шат
Бэлтгэл үе:
-Ерөнхий з/б техникийн бэлтгэл
-Обьект-г үйлдвэрлэлд бэлтгэх
-Барилга угсралтын ажилд бэлтгэх
Зураг төслийг хэрэглэгдэх байдлаар нь:
-Нэг маягийн зураг
-Нэг бүрчилсэн зураг
-Давтан хэрэглэгдэх /үргэлжлэл хийнээ^^/

Comments

Post a Comment