Миний диплом бүтсэн түүх /2-р хэсэг/

   За үргэлжлүүлэн бичиж сууна. Дашрамд магтаалын үг урам хайрласан хүмүүсдээ БАЯРЛАЛАА.  Энэхүү нийтлэлийг цаг заваа гарган бичиж байгаа маань ямар нэг байдлаар өөрийгөө рекламдах бус харин дараа диплом хийх болон курсын төсөл хийх оюутнуудад бага ч болов тус нэмэр болох болов уу гэсэндээ л бичиж байгаа юм шүү. Ер нь блогийн маань зорилго энэ шүү дээ.

 1. Үзлэгүүд маш чухал 
Ер нь үзлэгийг маш чухалд авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Багш нар цаг заваа гарган бүтэн өдөржин оюутнуудаа хүлээдэг. Анзаараад байхнээ оюутнууд эхэндээ үзүүлж байгаад хаячихдаг. За үзүүлсэн үзүүлээгүй болно гэж боддог. Урьдчилсан хамгаалалтанд 75с дээш оноо цуглуулсан оюутан орох эрхээ авдаг. Энийг за тэгээд болно гэж бодсон хүмүүс энэ жил бас хэцүүдэх байсан шүү. За энэ тухай явцдаа ярьж өгнөө. 
Эргээд дипломондоо орвол: 
Өмнө дурдсанчлан би газар дээрээ анализ хийгээд барилгынхаа ерөнхий санааг гаргаад багштайгаа уулзсан юм. 
Миний санаа ерөнхийдөө үзэг барьсан гарнаас үүдэлтэй юм л даа. Багшид ерөнхий санаагаа хэлээд юу хийхийг хүсэж байгаагаа ярьж дуустал багш их тэвчээртэй сонссон. 
Багш харин Яагаад ? гурвалжин хэлбэр сонговоо. Энэ эскизнүүдээс юугаараа давуу болоод сонгов гэж асуусан. Тэгэхэд би бас л их хөнгөн бодсонгоо ойлгосон. Үнэндээ надаа аятайхан харагдаад гэдгээс өөр хариулт байгаагүй. ^^ Тэгээд Би жаахан судалгаа хийсэн. 
Дүрсний билэгдэл юу илэрхийлдэг, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг гэх мэтчилэн. Энэ бүгдийгээ нэг бүрчлэн дэвтэртээ бичиж коллаж хийж явсан. Дараа харахад нэг ч санаагаа гээхгүйн тулд шүү дээ. 
Ингээд багш дээрээ очсон. Хариултаа олоод шүү дээ. Гурвалжин хэлбэр архитектурт орон зайн хувьд ашиггүй гэж мэддэгч илүү хүчтэй харагдуулахын тулд би гурвалжин хэлбэр дээрээ тогтсон юм. /Даанч эскизний зургууд байдаггүйээ/
За энд үзүүлсэнчлэн плантайгаа гадна талаа цуг бодож явсан. 
Ингээд хийгээд явжийхдаа би өөрөө хийцийн тооцоогоо хийнэ хүн гуйхгүй гэж бодож байсан болохоор зориуд хялбарчлан арын хэсгийг study model дээрээ хялбарчлах олон төрөл бодож байгаад багана нтрийг цэгцэлсэн. 
Хамгийн хэцүү нь надаа хийцийн асуудал баганын байрлал байсан. 
2. Бүтээцийн багш дээрээ очив
Би уул нь Ө.Мөнх-Өнөр багшаар зөвлөх багшаа байгаасай гэж их хүссэнлдээ. Даанч М.Сугар гэдэг багш дээр очсон. Миний барилгын нэг гол юм нь 18м урт 4,5 болон 6м бүхий 2 давхар консоль байсан юм. Гадааад бол байдаг л юм шиг боловч манайд бол хэцүү шүү. 
Багш маань мэдээж үгүй байж болохгүй доороос нь тул гэсэн хэрвээ тулчих л юм бол бүх сонин сайхан юм нь үгүй болчих гээд. 
Дахиад бодож байгаад л гурвалжний хүндийн төв нтр гэж баахан юм багшид хэлээд л, аливаа биеийн 1/3 нь консолдуул урагшаа унахгүй шүү дээ жаахан хоосон юм ярьсан. Надаа баталгаа хэрэгтэй байсан юмлдаа. 
Тэгээд би краны системийг судлаж эхэлсэн. Тэгээд багшдаа хэлтэл багш кран бол троссоор татдаг за яахав дээрээс троссоор татаж болно гэсэн. Гэхдээ миний хүссэн юм бас биш байсан болохоор эцэст нь нэг гайхалтай краныг олж илрүүлсэн юм. Энэ кран нь бусад кранаас өөр учир нь энэ кран троссгүй цэвэр консоль байсан. 


Үнэндээ би энийг л яриад байсан юм шүү дээ. 
За тэгээд ерөнхийдөө хийцдээ энэ краны системийг ашиглаж болох юм байна гээд багшдаа хэлэхэд багш маань за тэгдээ тооцоогоо энүүгээр хийхгүй юм чинь болноо. Хий хий гэсэн. Би лаг баярласан. Дараа нь Барилгын талбайн зохион байгуулалтын тооцоогоо хийх гэтэл энэ маань бас асуудал үүсгээд двутаврынхаа сонголтын Жавхлан багшаас асуухаар болсон, кк их айсан. Учир нь Жавхлан багш бидэнд хол алгасалтай өндөр барилгын хийц зааж байсан их чадвартай багш юм лдаа. Харин тэгсэн багш маань архитектурын ангийн хүүхэд ийм санаа дэвшүүлэх зоригтой байна гэдэг сайн гэж магтсан. Тэгээд зарим нэг зөвөлгөө өгсөнлдөө. 
Барилгын хэвтээ шилжилтийг зогсоохын тулд зарим нэг газар чагтлах хэрэгтэй гээд зарим нэг газар засвар орсон юм. 
Ерөнхийдөө бол барилгын арын хэсгийн төлөвлөлт бүрэн болсон тул хамгийн түрүүнд миний хийцийн самбар минь бэлэн болж билээ. 
Тэгээд барилгын ерөнхий төлөвлөгөө ч бас хүмүүсийн хөдөлгөөнтэй авцалдахуйцаар хийгдэж дууссан байсан тул макетны сууриа хийж эхэлсэн. 
3. Урьдчилсан хамгаалалт 
 Урьдчилсан хамгаалалт дөхөөд ирсэн. Хийх юм их байсан. Миний айхгүй байсан юм гэвэл тооцоогоо бүгдийг өөрөө бодоод дуусчихсан. Макет бас хөөрхөн явчихсан. Харин барилгын дотор тал учир дутагдалтай интеоьер бүр 0 байсан. Гэхдээ зарим хүмүүс урьдчилсанд ерөнхийд нь байхад л болно. Гэсэн Тэгээд эхний рендерийг би өөрөө хийгээгүй өөрөө босгочоод рендерээ Нараа эгчид найдаад үлдээчихсэн. Үнэндээ бүх юм хоосон санагдаж байсан. Тэгээд ямар ч байсан ирсэн рендэрүүдийг нэгтгэсэн болоод л самбар гаргаж урьдчилсангаа давах хэрэгтэй байсан. 


Гэвч хийсэн юм маань хэрэггүй болсон гэхүү дээ. Урьдчилсан хамгаалалтанд багш нараасаа гарын үсэг оноогоо авсан хүн байгаагүй ганцаараа байсан тул энэ самбар маань хэнд ч үзэгдэж харагдаагүйлдээ. Аан багш маань харсан. Үнэндээ сэтгэл дундуур байсан байхаа. Би өөрөө ч тийм байсан юм чинь. 
Ингээд урьдчилсан хамгаалалт 1 долоо хоногоор хойшилсондоо. 
 Энэ их хугацаа шүү бас их юм болсоон. 
Надад шийдээгүй хэд хэдэн асуудал байсан. Интерьер, бас фасадны материал. 
Фасадны материалыг хийх гэж усан будгаар их таталбар хийсэн. Бас өнгөлгөөний хавтангийн загваруудаа дэвтэртээ нааж явлаа. 
Бүр утгаа олохгүй эрээлжилсэн юм хүртэл хийсэн шүү. Багш надаа зөвлөхдөө Herzog de Meuron барилгын материалыг судалж өөрийнхөө барилгатай ижил фасадтай барилгуудын материалыг цуглуулж яах гэж тус материалыг сонгосон байна. Давуу сул тал нь юу байна. Нэг тийм судалгаа хийгээд запискандаа хавсаргахыг зөвлөсөн. 




Миний хувьд барилга маань их том нүсэр тул хөнгөн харагдуулах гэдэг зүйлийг баримталж сүвэрхэг материалыг илүүд үзсэн. Гэхдээ бас хэт арзайсан байж болохгүйлдээ. 
Мөн бас нэг шийдээгүй байсан юм бол консолийн урд талын цонх болон доод тулаас. 
Тэгээд дээд талын консолийн нүүрийг эргэлдсэн хөдөлгөөний эсрэгцүүлэн балансыг барихыг зорьсон. Дээр харагдаж байгаа хуваалтаа барагл макетаа дуусгаж байтал багш маань дахиад томоор туршаад үзэхийг санал болгосон. Хамаг эрч хүч будаа болж байгаа санагдсан. кк уул нь бүүр өөр материал хийхээр болсон ч миний ур чадвар арай дутсанлдаа. Ингээд урьдчилсан хамгаалалтынхаа рендерийг хийж эхэлсэн. Энэ удаа өөрөө хийсэн болохоор харах өнцгийн хувьд ч сэтгэлд бага ч болов хүрсэн. 










Энэ бол урьдчилсан үзлэгтээ зориулж бэлдсэн самбар. Хэд хэдэн шүүмж сонссон. Хамгийн эхэнд орсон болохоор бусад оюутнууд байхгүй бараг 2цаг шахуу шүүмж сонссон эддээ. 
Тэгээд жинхэнэдээ аль болох алдаагаа засахыг оролдсон. 
Дараа дахиад ямар шүүмж байсан юуг нь зассан юу нь алдаатай үлдсэнгээ хэлнээ. 
Аймар их нуршчихлаа. Гэхдээ хэрэгтээ хүндээ хэрэгтэй, зарим нэгэнд нь сонирхолтой л байсан байх. 
^^ БЛОГООР маань зочилдогт Баярлалаа. 

Comments

  1. sonirholtoi sain diplom bolson shuu. Ehneesee ih anhaaral tatsan diplom bsa. Amjilt husie ^^

    ReplyDelete
    Replies
    1. Taniih bas goyoshd. blog deree udahgui hine bzde.

      Delete
  2. Diplom ni goy bolson bn. bas dadlaga turshlagaa huwaaltsaj bga chin mash sn bn. Yawaandaa nom bolgoh heregtei yum bn. Arhitektoruudiin aldaatai anhaaralgvi hiideg zuiluudiig olj medej humuust oilguulah heregtei yum shig sanagdsan. Unendee suuliin ued munguu l boddog bolohoos ur dun heregjiltiig ni sn boddoggvi bolson yum shig sanagdsan. Arhitektor hun uuriin buteelee bodit baidal dr 70% huwirch hiigdehiig huseegvi l bol sn bodoj zahialagchtaigaa sn tulj ajillah heregtei bh. gereegee duusgaad bolson boloogvi yum ugch munguu awah gj yaarahaasaa iluu buleelee boddog mun buteelee bosgohiin tuluu setgel gargadag arhitektor boloh heregtei. Ehleed barilga yag yamar daraalaltai yaj butdeg mun neg chukhal zuil bol material songoltiig uuriinhuu designd tohirson bodit buguud tuwshind ni taarsaniig songoh heregtei. Herew uuniig hiij chadahgvi hulihdah l yum bol chinii buteel 70 % uurchlugduj l bodit amidral dr butne. Za tegeed egchiinh ni bagahan hugatsaand oilgoj awsan heseghen zuileesee huwaaltslaa. Magistrt surahaasaa umnu yag yug yaj surah yostoigoo oilgochihood surwal zugeer. uunii tuld neg tusul dr yadaj 60 huwi tsug ajillaj uzej bj l oilgoh bh. Goy blog bn Tsaash urgeljluuleerei. amjilt.

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa, harin tuhh 70huvi gdg ch unen shuu. bi bs tanas ih um sursan shuu. udahgui oyodloo awahulchd ochj um humaa ugnuu. Nom gj saihn sanaa shuu ng shn udur hisn olon buteeltei bolchd nom gargasn ch yhvde te ^^

      Delete
  3. Replies
    1. Tand bas bayarladg shuu. tanii ugsn sudalgan dr bs bus um sudld design dere amjilttai tusluu guitsetgsn ^^ Tegeed bas ta nzd maani hljisn archiin museum ntr ch bs nda sedwee songhd nuluulsn shuu :D

      Delete
  4. yostoi goy bolson bn a mash ih taalagdlaa 2 hesegiig ni hoyulang ni vzej unshlaa. dadlaga turshlagaa huwaaltsaj bgaad bayralla.

    ReplyDelete
  5. Sain uu Bulgaan?
    Diplomiig chin utasnaasaa unshsan boloxoor tuxain yed zurag ene teriig n sain xarj chadku bsan boloxloor jaaxan xojim setgedelee yldeej bgaad uuchilaarai..
    Yunii tyryynd diplomiinxoo ajliig tsag zav gargaj xuvaaltsaj bgaad chin mash ix bayarlaj bna. Chinii enexyy medeelelees Mongolin diplomiin ajliin yavtsiig odoo l xarj oilgoj bna. Minii surch bsan gazraas shal oor sistemeer yavdag um bna gdgiig dunguj say oilgoj avlaa.
    Minii neg emzeglej bgaa zyil bol surguulia tugsux yed arxitekturiin anxan shatnii xicheel bolox site analiziig sursan yavdald bn. 4 jil surguuli yu zaasan bolj taarch bna.. Ali esvel zaasanig neg chixeeree oruulaad nuguuu chixeeree gargadag bolj taarch bna? Gol n xen xend buruu doxox geed bgaamdaa bish l dee arxitekturin surgaltin sistemiig zailshgyi oorchlox tsag n irsen gej xuvidaa bodoj bna. Mongold arxitekturiin angiin togsson oyutanuud surguulia tugsuud texnigch bolj bna 5 jiliin daraa meregshsen arxitektor gex tsoliig avch bna. Ene bol xuuchinii system shyy dee. Xervee surgaltiinxaa sistemiig oorchlood xatuu changa bolchix um bol tugssun oyutan byr texnigch bish arxitektor bolj chadna shyy dee. Ajliin zurag surguulia tugsunii daraa surch bna eniig yagaad surguulid surch bx xugtsaandaa zaagaad surchixaj boldoggyi um be.. Gadnani orond surguulia tugssun oyutanuud shuud lag bie daagaad ajilaj chadaxgyin medeej ali sain gsn arxitektoriin door ajilaj bdag ooriigoo belen bolson yed l bie daana xuviin biznesee xeregjyylj exledeg. Gants xoyor isklyuchenniye baij l taarna. Ene zamnalaar bid yagaad yavch boloxgyi gej mongold arxitektur xogjood xeden jil bolj bna gex mer ser xymyys yaridag xarin unuu tsagt medeeleliig asar xurdtai soliltsdog bolson yed xogjiliin xuvisgaliig jileer bish tsagaar xemjvel xurdan xogjix busuu..
    Arxitektoriig mun chanaraar n 2 xuvaaval tsereg, tsagdaa, emch nartai adil xynii l tuluu baix xarin nuguux n gevel Barilga bol xyn gej oilgox.
    1. Arxitektur xynii tav tuxtai baidalig byrdyylj chadsnaaraa xynii oyun uxaaniig telj ood axiuldag.
    Yynd neg jishee durdval davchuu negen oron zaid bgaa xynii setgelgee, chuluutei oron zaid baigaa xynii setgelgee oor xoorondoo adilgyi..
    2. Barilga bol yag l xyn shig . Yynd deer jishee n xymyys bid ovog deedes axmad nastandaa xydlel yzyyldegiig adilaar barilga byr xyndlel xysej baidag um. Yagaad gevel ter dotor xynii amidarch tyyx ylddeg boloxoor ter.. (Ene n u gsn yg ve gexleer barilga zuraad arxitektor boldoggyi um orchinoo saitar oilgoj mash xyanuur xyndetgelteigeer xaritsax shaardlagtai um l daa tegej baij zov xotjilt garch irex bx l daa)

    ReplyDelete
    Replies
    1. Bi tantai sanal ng bnaa, Uneheer surgaltin systemd uurchlchmuur zuils bgd baidg shuu. Bas surgaltnd ni max zaadggui, Ene ni oyutnuudad aimr tom berhsheel boldg gj boddishd. Ngt l mungu tuluud mergejilee ezemshih gj bhd zah yostoi umg ni zah yostoi bh. Interior designi angid zadg bj yagd archid zaj boldggui gl, Diplom hij bsn huuhduud max medehguigeesee bolood 400-500myangaar render hiilgj8 bas hun amitan guij sambaraa yanzluulj baisn gj sonssn. Herwee zagad ugchihsn bol iim unegui urgui zardl garaa ch u gui ch u. Ghdee bi garaar zurahig demjdgldee garaar zuraha bolihd tarhi ajilaha bolidg um shig sangddg ali alig ni hugjuld ywj boliishd. Mun tanii suulin 2 sanaatai sanal niilj bnaa, Bas door ugsun shumjleliig huleej awlaa. Bas daraaa daraagin projectdoo tusgaj sanj yawh bolnoo. Bas tand maash ih bayarlalaa, ingj goyo zuwulguu ugch sanal bodloo huvaaltsnd.
      Bas tamganii huvid bodool bgaa ^^ Bayarlalaa

      Delete
    2. MAX sain sursanaaraa sain arxitektor bolku l dee eruusuu l chinii ilerxiilel neg arga shyy dee computer xereglee xurdtai xugjij bgaa ene yed... surguulid anxan shatnii l um zaax l baix zaaxaar xyrvel ali gazar ch tiim bx gej bodoj bna gol xicheel zytgel bval yamar ch programm deer yamar ch argaar ilerxiilj zurj bolno.. Interioriin angi shig byx zyiliig boditoor xaruulax ch shaardlaggyi l dee.. gol anxaarax zyil bol idea, function, material-aa yamar argaar busad xurdan oilgomjtoi xaruulj chadax zyiliidiig davxar bodoj yavax xeregtei bx l daa.. gar skiz bol yrgelj yamarvaa negen tusul exlexed yaxiin argagyi bx xeregtei zyilyydiin neg l dee yagaad gevel idea gargaxad garnaas xurdan zyil gej bxgyi l dee keke zo zo xaluurax geed bx shig bna ingeed orxiidoo. :)

      Delete
  6. Za neex olon zyil nurshlalgyigeer diplomni chin talaar shyymjlel gexeesee daraa daraachiin ajild chin tus boloxuits zorilogoor xed xeden zovolgoo gex um uu setgegdelee xuvaaltsmaar sanagdlaa.. Oilgono gedegt naidaj bna.
    1. Sketch book arxitektor xynd zaaval bx xeregtei neg xeregsel gej boddog. Ulaan goe devter neesend bayar xyrgie ene deer +5 onoo 
    2. Bairshiliinxaa tyyxiig analiziig sudlasan bol gazaraa ulam ix medex baisan bx (yynd xuuchin xotiin ET sudlax ch um uu ali esvel foto zuragaar ch um uu zailshgyi xeregtei analiz) -3(5 onoos)
    3. Analiz xiix dee yagaad baruun taliig oruulaagyid gaixaj bna goliin tsaana boloxoor xamaagyi geed oruulaagyi um uu? -2(5 onoos)
    4. Edgeer analizuudaa xiix dee Ulaanbaatar ET-iin ter tusmaa Selbe goliin ET-iin xamt sudlax?(magadgyi talbairuugaa usan xooloi tataj bolox sanaa garch irex ch baisan um bilyy byy med keke) -1 (5 onoos)
    5. Xaragdax baidal analiz deer muzeigees baruun xoish xarax baidal Selbe goliin ET zaaval xereglex baijee -1 (5 onoos)
    6. Edgeer analiziig xiixees umnu barilgiinxaa dyrsiig olson um shig sanagdaj bna (Form follows function)
    7. Muzei programm alga -4 (5-aas)
    8. Muzei xuvid bol muzeigee bosoo texlegt n xudulguund oruulax bsan ch um shigee (jishee n F.L.Wrightiin Guggenheim muzei shig ch um uu ) terniigee ramp-aar shiideed muzei yzveriin usraliig tootssann bol mun gurmaljin dyrsiig chin gandaas l talaas chin medrex um bna dotor tald n oroxoor xamgiin deed tavar l medregdej bna.Gadnax dotrox xaritsaa alga! Mun ix tom nyser bolson um shig urd taliin oron suutsnii nam davxariin selbe golruu xarax baildaliig xaasan um shig.. ergen toirond bgaa barilgajiltaas xarval.. 6-dugaar davxart bgaa landscape tuvulult barilagtai avtsaltaxgyi bna.. minii bodoloor ter konsoldoj bgaa dyrveljin tom tsonxtoi xeseg dooroosoo aajim aajimaar gurvaljin bolson chinii dyrsiig ilyy ix todotgoj ogox bsan ch um shig sanagdaj bna.. xarin egts deerees xarax gurvaljin tagt yysej bgaa xesegee il tom tom gadaaa barilaj bolox barimaliin yzvel bsan bol ilyy funktsalnii bx bsan um shig.. avtomashinii il zogsooliig tsetserlegjiliinxee orond bairluulj xet ix tolovrolson asualt betonjiliig salgaj ugsun bol .. xoid zygiin baigaliin gereltyyleg ashiglaxaa orixson bna. Gadna fasad n bgaa buurunxii yagaad gurvaljin baij boloogyi gej? Xamgiin deer davxar medeej kafe, delgyyr, chuluut bus bx tiim yy?
    Ymartai ch urid uridiin diplom ajlaas neg shat daxix diplom bolson gej xuvidaa bodoj bna. (medeej aldaa dutagdal ix bgaa ch gsn) Xetryyleg xereglesen bol uuchilaarai
    Aan tiim goe tamgatai bolooroi keke tomoos tom Amjilt!

    ReplyDelete

Post a Comment