BIM - Зураг төслийн шинэ эрин

              За өнөөдөр их сайхан үр бүтээлтэй өдөр байлаа өглөө ч сайхан эхэллээ.
Өнөөдрийн онцлох зүйл AzuRise компаниас зохион байгуулсан Autodesk-н BIM -н тухай танилцуулах өдөрлөг байв.

Тус өдөрлөг нь Монгол Японы төв дээр өглөө 9 цагаас эхэлсэн.
Хөтөлбөрийн хувьд
9:00 Бүртгэл
9:30 Нээлт
9:45 Зураг төсөл
10:00 Autodesk танилцуулга
11:00 Завсарлага
11:20 Autodesk ба BIM
11:30 Autocad
11:40 Revit
11:50 Лицензжүүлэлт
12:20 Асуулт хариулт ийм дараалалтай байлаа.

Нээлтэн дээр миний хүндэлдэг Э.Пүрэв-Эрдэнэ багш маань үг хэлсэн. Анх 1996 онд ШУТИС-д анхны зургийн программ орж ирж байсанг дурдаад BIM буюу Building Information Modeling гэх зураг төсөл гүйцэтгэгч нарын шинэ хөгжил ирж байгааг дурдсан.
Тэгээд дараагаар нь Autodesk-г төлөөлж Mr.Bing байгууллагынхаа болон бүтээгдэхүүнүүдийнхээ тухай товч ярьсан байгаа.



Яг үнэндээ маш олон боломжууд байдгийг мэддэггүй явж гэж бодож байлаа. :D


За тэгээд зарим нэгээс нь дурдвал
1. https://www.autocadws.com/



За энэ бол заавал суулгах шаардлагагүй Web apps бөгөөд интернеттэй байхад л гар утас болон i pad зэргээсээ шууд засах боломжтой юм байна лээ.
2. http://rendering.360.autodesk.com/


За Autodesk-н 360 бол миний ойлгосноор маш их цаг хэмнэсэн боломж олгосон сайхан эд байна лээ.
Энэ нь 3GB хүртэл файлийг үнэгүй хадгалах боломж олгодог. Онлайнаар өөрийн загварийг хамгийн хялбар шэйрлэх, Design Review Autocad Wc ашиглан үзэх
За мөн Cloud rendering ашиглан Revit файлаа явуулснаар рендерийг онлайнаар хийлгэж авах боломжтой. Өөрөөр хэлбэл бид рендер хийх гэж компьюиерийн үзүүлэлт цаг завнаас авахуулаад хэцүү байдаг бол энэ бүхнээ Cloud rendering ашиглан шийдэх боломжтой болох юм. Гэхдээ энэ нь мэдээж сабскрайб лицензийн хувьд юм байна лээ.
3. http://labs.autodesk.com/
4. http://autodeskvasari.com/


харин энэ нь цаг уур нарны байрлал барилгад хэрхэн нөлөөлж байгаа болон анализ хийж тоцоолож боломжийг өгдөг юм байна лээ.
За тэгээд лицензийн хугацаанд Autodesk-н инженерийн баг ер нь нээлттэй байдаг гээд ойлгоход болно.



Ингээд программуудын товчхон танилцуулгын дараа
BIM талаар ярьсан байгаа.
 BIM гэдэг нь өөрөө их олон юмийг хамруулсан ойлголт байлаа. Энэ нь дан ганц программ биш, бас зүгээр нэг 3D зураг бас биш цогц юм л даа.
Доор оруулсан видеоны хувьд бол Autodesk-н ямар программ хангамжуудыг ашигласанг дурдсан бичлэг байгаа.

За тэгээд миний ойлгосноор BIM гэдгийн гол цөм барилгын бүхий л мэдээлэл байгаад л юм байна лээ. Үнэхээр ашиглаад сурвал цаг хугацааг яаж хэмнэж болохыг бодож байлаа. Барилгын бүхий л шатны эхнээс дуусах хүртэл бүх л мэдээлэлийг оруулж өгснөөрөө салбар салбарийн инженерүүдийн ажил салангид биш нэг цул юм болсноороо бас алдаа багасах ер нь л их давуу талтай. Тэгээд гол дизайн талаасаа бол Revit суурь нь болох юм байна лээ. 
Мөн барилгын зурагт алдаа үүссэн газрыг Crush detection зэргээр уншуулан олох зэрэг боломжуудтай. 
За тэгээд ер нь BIM бол зураг төслийн дараагийн үе гэж хэлсэн ч болохоор юм байна лээ.

Тэгээд эцэст нь асуулт хариулт явсан.
Маш их хүн ирсэн байсан ба ерөнхийдөө AzuRise -н сургалтыг их сонирхож байсан.
Сургалтын тухайд гэвэл одоохондоо анхан шат гэж болохуйц хичээл нь эхлэх гэж байгаа юм байна лээ. Төлбөр 300000 ба 24 цагийн хичээл. Сургалтын хөтөлбөр нь Autodesk-с тавигдсан байдаг ба 24 цагийн хичээл нь зөвхөн 2D талбарт Autocad эзэмших юм байна лээ. Мөн тэгээд level ахиад явна. Хэдий жаахан үнэтэй санагдсан ч ашиглах материал болон төгсөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикаттай төгсөх юм байна лээ. Мэдээж шалгалт өгнө. /Жич ашиглах ном нь англи хэл дээр/
Мөн AzuRise-н хамт олон цаашид сургалтын төрлүүдээ нэмж олон программудын сургалт явуулах юм байна лээ.

За тэгээд миний хувьд очсондоо харамсаагүй сайхан өдөрлөг байсан. AzuRise-н хамт олонд баярлалаа.


Comments

Post a Comment