Миний диплом бүтсэн түүх /Сүүлийн хэсэг/

Дашрамд блогийг маань уншдаг хүмүүст баярлалаа. Бас онцгойлон Б.Батзориг ахад маш их баярлалаа. Хэрэгтэй зөвөлгөө шүүмж өгч, санаа бодлоо хуваалцсанд.  Бас тамганы хувьд ч бас бодож байгаа. ^^ 

Өмнөх хэсэг дээр урьдчилсан хүртэл нийтлэсэн. Өнөөдөр урьдчилсан дээр авсан шүүмж, болон жинхэнэ хамгаалалт дээр авсан шүүмж бусад зүйлсээ хуваалцнаа. Тэгээд удахгүй бас нэг сонирхолтой цуврал оруулнаа. 


1.Урьдчилсан хамгаалалт дээр авсан шүүмж

За би хамгийн эхэнд бараг орсон гэж хэлсэн дээ. Тэгээд миний араас орох хүн байхгүй бараг л 2 цаг миний диплом дээр багш нар маань шүүмж хэлсэн. Хамгийн их шүүмж сонссон оюутан болсон гэх үү дээ. 
Урьдчилсан хамгаалалт дээр 
- магистр Б.Мандах, доктор Ph.D Л.Пүрэв, магистр Э.Пүрэв-Эрдэнэ багш нар маань болон урбан планнер гадаад эгч суусан. 
За тэгээд авсан шүүмжүүдээ дурдаж бичвэл: 
1. Хамгийн их шүүмжлүүлсэн зүйл бол өнгө, хэвлэхэд их бараан гарчихсан юмлдаа. Тэгээд юу ч харагдахгүй байна, жижигхэн хэвлэгдсэн байна гэсэн шүүмж авсан. Маш олон хэлэгдсэн шүүмж болохоор дараа дараагийн диплом хийх оюутнууд бас анхаарахад илүүдэхгүй л байх. Самбараа A1 дээр хэвлэсэн байсан юмлдаа. 
Миний л бодол: Аан бас нэг онцгүй юм болсон. Энийг би үнэхээр хэлэхийг хүсэж байна. Миний самбараа хэвлүүлэх гэж байсан газар плоттэр нь ажиллахгүй миний файлыг л хэвлэж чаддаггүй. Би бүр маргааш нь урьдчилсан гээд аймар сандраад хамгийн эхэнд ордог 02 кодтой болохоор багш руу утасдаж намайг 2 хүүхдийн дараа болгож өгөөч гэж гуйхад, юу яриад байгаан цагтаа ирэхгүй бол оруулахгйү шүү, одоо яая гэхэв гэсэн. Тэгээд бүүр шөнө Ани эгч аз болж ажил дээрээ байж миний самбарыг хэвлэж өгсөн. Харин би маргааш нь яг цагтаа минутын өмнө ирэхэд хэн ч сургууль дээр байгаагүй. Өчигдөр л цагтаа ирэхгүй болно орно гэж байхгүй шүү гээд байсан хүмүүс бүр 2 цагийн дараа ирсэн. Тэгээд цагтаа эхлэхгүй байсым уу гэхэд за эхэлчье эхэлчихнэ, ямар яадаргаатайн бэ? гэж багшийг хэлэхэд үнэндээ дургүй хүрсээн. Ийм шударга бус байж болохгүй шүү дээ. Эцэст нь цагтаа ирсэн миний буруу болж багш надаа уурлаад байсан нь их сонин байсан. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл цагийг ерөөсөө барьдаггүй зангаа багш оюутан хэн хэн нь барьж баймаар. Өмнөх урьдчилсан авна гэсэн л бол уул нь тэр өдрөө л авах хэрэгтэй. Яах гэж хугацаа хэлдийн, цаг барихгүй л юм бол хугацаа зааж яах юм бэ. Үнэндээ багш нар бие даалт авна гэсэн өдрөө авахгүй хойшлуулдаг, энэ нь оюутнуудад муу зан сургаж байгаа юм шүү дээ. Цаг хэлсэн л бол тэр цагтаа л авах хэрэгтэй. Хэдий найзууд маань юмаа өгч амжихгүй надаа муухай ч гэсэн дараа дараа цагтаа юмаа хийгээд, цаг зөв ашиглаж сурнашдээ. Дараа нь бидэнд л хэрэгтэй. ЭНЭ ҮНЭХЭЭР БУРУУ ТОГТОЛЦОО. ЦАГ БАРИХГҮЙ Л ЮМ БОЛ ЦАГ ЗААЖ ЯАХ ЮМ БЭ?
2. Макет перспектив 2 чинь таарахгүй байгаа юм биш үү гэдэг бас асуудал гарч ирсэн. Үнэндээ би энэнтэй ёстой 100хувь санал нийлээгүйлдээ. Учир нь хана бүр, бүр фасадны материалны нүх бүр нь рендэртэйгээ таарч байгаа, хана бүрийг нь би хэсэглэх хэвлэж дээрээс нь зүсэж өрөмдөж нүхэлсэн болохоор үнэндээ би санал нийлээгүй. Доороос нь өнгийж харсан перс, дэрээс нь харжийгаа макет 2 шүү дээ. 
3. Интерьер. За энэ бол яриангүй үнэн шүү. Би үнэндээ амжаагүймлдаа. Үнэхээр шал түүхий орсон. Тиймээс ч барилгынхаа гоё төсөөлсөн дотор талаа харуулж чадаагүй. Дараа нь би гараараа ч болов зурдаг байж гэж ер нь одоо ч харамсдын. 
4. Булан. Гурвалжин хэлбэр барилгад ашиггүй орон за чи наад хэсгээ яах болж байна гэсэн. 
5. Бас нэг шүүмж бол хэтэрхий хурц барилга байна үзүүр хэсгүүдээ зөөллөхийн тулд тайрчуул яасын гэсэн бас нэг шүүмж ирсэн. Үнэндээ би бас л санал нийлээгүйлдээ. ^^ миний гаргах гэсэн санаа биш шүү дээ. 
    Тэгээд багш нар маш олон шүүмж хэлсэн үнэндээ яг одоо санадаггүй ээ. Харин миний дипломын удирдагч багш маань /Э.Пүрэв-Эрдэнэ багш/ чимээгүй юм бичээл суугаад байсан. Тэгээд хамгийн сүүлд багш маань үа би шүүмжээ хэлье гэж байгаад 
Нэгт, Чи хүний үгийг гүйцэт сонсож сур гэсэн. /Маш үнэн, би сандарсандаа бүх л зүйлд нь хариулах гээд их онцгүй зүйл хийсэн. Энэ маш чухал зөвөлгөө байсан. Би жинхэнэ дээрээ ийм алдаа гаргаагүй. Багш онцолж хэлээгүй бол бас л манаргаад явах байсан биз./
Хоёрт, Сонгосон фонт чинь биш байна. 
Гуравт, Хөдөлгөөний схем дутуу байна. Юу ч алга 
Дөрөвт, Интерьер бүр шал түхий байна
Тавт, Гадна тохижилт дээр чи зарим нэг монумент нтр гаргаж илүү сонирхолтойгоор урин дуудаж болно ш дээ 
Зургаад, Барилга чинь хаана барйлаж байгаа тодорхойгүй байна. Рендэр дээрээ ард нь байх барилгуудыг харуулах хэрэгтэй
Долоод, Огтлол харагдахгүй байна. Юу юм бэ гэсэн.
Ер нь багш их хэрэгтэй шүүмжүүдийг бичсэн цааснаасаа дугаарлаал уншаад байсан. 
Би бүр аймар сэтгэлээр унаад удирдагч багш маань миний проессийг хамгийн их мэдэж байгаа шүү дээ. Тэгээд над шиг их шүүмжлүүлсэн хүн байдаггүй байхаа гэж бодоод зогсож байсан. 
Дараа нь нөгөө хот төлөвлөгч эгч надаас англиар зарим нэг зүйл асуусан л даа. 
- Эрчим хүчний хэмнэлттэй юу, энергийн ямар нэг эх сурвалж байгаа юу гэж асуусан. 
Үнэндээ байгаагүйм чинь би юу ч хэлэхвдээ. :D
Би хамгийн анх Багш дээрээ очихдоо эрчим хүчний хэмнэлттэй юм хиймээр байнаа гэж хэлэхэд багш энергийн хэмнэлт гэдэг өөрөө бага гадаргуугаас эхэлнэ. Архитектур энэ 2 чинь эсрэг зүйл гэсэн. Би үнэндээ одоо ч гэсэн санал нийлдэггүйлдээ. Гэхдээ би тэр үед багшийнхаа зөвөлгөөг дагасан юм.

Дараа иймэрхүү алдаанууд над шиг битгий гаргаасай гэсэндээ ихэнхийг нь бичлээ. 

Тэгээд бүр сэтгэлээр уначаад байсан чинь багш намайг самбараа хурааж байхад сайн байсан шүү гэж урам хайрласан. Аймар баярласан. Нөгөө хот төлөвлөлтийн эгч ч бас магтсан. Тэгээд багш маань бас хэд хэдэн зөвөлгөө өгсөн. 

Ингээд жинхэнэ хамгаалалтын самбараа бэлдэж, юм хумаа засаж эхэлсэн. 
Хамгийн онцгүй нь миний 3D max файлууд маань устчихсан. Дахиад л эхнээс хийж үнэндээ цаг алдсан гэхүү дээ. 
Урьдчилсангаас хойш 1 долоо хоног тэгээд л жинхэнэ хамгаалалт байлуудаа. Урьдчилсан хамгаалалт цагтаа аваагүй хойшилсон болохоор тэгж таарсан юм. 

2. Жинхэнэ хамгаалалт

Урьдчилсан хамгаалалтын дүн дорхноо л гарчихсан майлээр ирсэн байсан. A.AR08 кодтой оюутан дотроос ганцаараа бүтэн оноогоо авсан байсан. Аймар их шүүмжлүүлсэн маань багш нар маань өшөө сайн болгох гээд л тэгэждээ гэж урамшаад юм аа хийж эхлэсэн.
Нийлээн хэдэн юм зассан.
За урьдчилсан хамгаалалтын самбараас зарим нэг юм өөрчлөгдсөн байгаа. Функцээ салгаж өгсөн.
 Мөн барилгынхаа харж байгаа өнцгийг тэмдэглэж өгсөн. Учир нь багш нар ханаас хараад байгаан гэж их асууж байсын.
 Хөдөлгөөний чиглэлийг тэмдэглэж өгсөн.
 Энэ самбарын хувьд огтлол гэдгийг перс гээд бичихсэн, алдаагаа хянаад л байсан ч алдчихсан байсан. Хэвлэсэн хойноо ч анзаараагүй. Шүүмж багш азаар анзаарч дахиж хэвлүүлсэн. Ийм алдаа гаргахгүйн тулд өөр хүнээр бас хянуулаарай. Өөөрөө харсаар байгаад дасчихдаг юм байна лээ.

 За миний аягүй том алдааны нэг бол энэ интерьер. Үнэхээр муу гэхэд дэндүү муу болсон. Хүмүүс нэтээс зураг олдохгүй байна уу л гээд байсан. Гэхдээ өөрөө хийгээгүй юм хийхийг хүсээгүймөө. Нээрээ энэ интерьер дээр байгаа эмэгтэйн зургийг зөвшөөрөлгүйгээр http://www.facebook.com/ido.designer ахын гар утасны апп дээр хийсэн бүтээлээс тавьчихсан.


Хийцээ харуулаарай гэж багш маань зөвлөсөн. Тэгээд тодотгож самбартаа оруулсан. Үнэндээ би боддымаа огтлол дээрээ ажиллах байсын гэж. Одоо бодох лээр тэр консолийн хэсгийг үзүүр хэсэгт нь задладаг байж гэж боддын.


За хөдөлгөөний схемээ эхнээс ни хийсэн. Гэхдээ одоо харсан тэмдэглэгээгээ тайлбарлачихна гээд самбар дээрээ хийгээгүй байх юм.  Бас би дээврийн цэцэрлэгийг ер нь тал дутуу бодсон. Яриад байвал дутуу алдаа их байгаа. :D Дараа хийх оюутнууд ийм алдаа гаргахгүйн тулд хичээгээрэй. Амжилт. 


За голын цаад талыг үнэхээр орхижээ. Энэ үнэхээр том алдаа шүү. Энэ рендэр би тохиргоогоо буруу өгснөөс болоод мангар удсан. Хамаг цаг авсандөө.


За энэ дээр алдаа байгаа. Юу вэ гэхээр хийн дугуйт маань материалаа авах боломжгүй болчихсон. Мөн өргүүрийн сум хаашаанаас гарчихсан. Яагаад анзаараагүйн болоо.  Хүмүүсийн алдааг хэлээд л байсан өөрийнх дээрээ алдчихсан байсан. Дахин дахин шалгах хэрэгтэй. Нээрээ Пүрэвдаваа багшид маш их баярласан. Төсөвөө яаж бодноо гээд хэнээс гуйх вэ гэж байтал багш нэг бүрчлэн зааж өгсний ачаар дорхноо бодоод дуусгачихсан. Бас Дуламжав багшид зөвөлгөө өгсөнд маш их баярласан. Бас Жавхлан багшид.


Мэдээж Мөнх-Өнөр багш маань хичээлээ сайн заасан болохоор л бүтээцийн тооцоон дээрээ толгой өвдөөгүй. Харин лирад консоль оруулж мэдэхгүй хэцүүдэж байхад http://www.facebook.com/batenkhjin тусалсан Энхжин ахад баярлалаа. Бүтэн цаг утасны цаанаас зааж өгөх гэж их зовсон байх. Маш их баярласан шүү.
За ер нь ингээд алдаа оноотой сонирхолтой өрнөсөн дипломын түүх маань дуусаж байна. Хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй, зарим нэгт нь сонирхолтой байсан байх гэж итгэж байна. Санаа бодол шүүмж зөвөлгөө, магтаал урам өгсөн хүмүүстээ баярлалаа. 
Өө нээрээ макетний зураг 

  












За тэгээд энэ бүхнийг маань үнэлж ийм өргөмжлөл өгсөн. 


Баярлалаа, маш их, маш олон хүмүүст


Comments

  1. Zaaaaaaaaa ingeed duusgalaa. Bugdend ni bayarlaj baigaa shuu

    ReplyDelete
  2. Dashramd maketnii 3 maani super duper baisan ^^

    ReplyDelete
  3. ih sain diplom shuu^^ ter tsagnii tuhaid bol uneheer tsagaa barihgui yum bol tsag zaaj yor ni yah we!!! ene bol yaltchgui oyutan bagsh 2 ali aliinh ni l buruu. yor ni oyutan bhdaa tsagaa zuw ashiglaad surchihwal daraa ni diplom ch geh yumuu tomoohon ajildaa tsagaa zuw zohitsuulaad amjilttai buteel hiih bolomj garna shuu dee. za amjilt ohin min ^^

    ReplyDelete
    Replies
    1. Thh, Manai surguuli deer bdg dutagdlin hamgiin tom ni TSAG, tsag tsag bas dahin tsag. Bayarlalaa

      Delete
  4. uul n xymyys tsagiig alt gej yaridag l daa ene bol yaxiin argagyi ynen yg l dee xarin surguuli ch gelgyi xaa saigyi l tsagiig yneledeg xyn alga...! ed nartai adilxan bolj yaasan ch boloxgyi shyy! uusax geed bval shuud l zaigaa avsan deer shyy!
    xarin Pyrev-Erdene bagshiin shyymjleltei sanal neg bna..

    ReplyDelete
  5. ene bol injiner arxitektor xynii baij bolku zyil shyy!

    ReplyDelete
  6. Maketnii mashtab xed ve? iimerxyy tom xemjeenii maket xiixdee xajuud n zaaval ET-iin 1:200 um uu 1:500 bx xereg boldog shyy xaraxad ix amar bdag tal bii..

    ReplyDelete
    Replies
    1. 200-n mashtabtai, aanhn nre tim um bn. Ghde nre oyutnudad handhd. Maket yalanguya tsagan maket hisn bol hunsni skochor saihn bagld awd yawh hrgtei. Gara gargj hichd hainga awch yawd bdin. Bi bur hairtsag saw bagla bodol bolj awch ochsn.

      Delete
  7. ziak ynztail bolj.., ih l bvteelch handaj medej tsagt n amjulah geher asudal vsdeg uchir n bid bvtel hiih bolgondo shine zamar ywdag..,zarimda gargadag. mon pvge bagsh uridin adil sn udirdje.., minii huwid sanaa gargasan bdl chin ih taalagdla, arga chin neg ym heleh shigl bolson. odo ajild n amjilt hvsiy ene erchere bgrai, terl hetsv shv

    ReplyDelete
  8. Мундаг ажиллажээ. Хэрэгжүүлэх олон санаа хэлж өглөө. Баярлалаа.

    ReplyDelete
  9. bayrlalaa zondoo um medej awlaa

    ReplyDelete
  10. uneher mundag ajil bn bi arh in2 muzein ajil haij bgad sanandgvi ene blogig ollo bvr uram opchihloo AMJILT

    ReplyDelete
  11. Gaihaltai (y)
    Bayarlalaa
    ta odoo sain arhitector bolson gedegt ergelzehgui baina bayr hurgie ^^ amjilt husie ^^

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa blogoor maani zochilsond. Blogtoi gdge martsn bj ^^

      Delete
  12. Ankhbayar BatjargalJanuary 7, 2017 at 9:55 AM

    yooooo uneheer mundag yumaaa. amjilt

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa. Ghde odo harahaar aldaa onotoi ih zuil baidiimoo.

      Delete

Post a Comment