Minimal Art in Public Space

Hallöchen,

за өнөөдөр би Ричард Серрагийн талаар болон түүний бүтээлээс онцгойлон Tilted Arc танилцуулахаар шийдлээ.
Миний бодлоор бүгд түүний талаар бага сага сонсож бүтээлүүдийг энд тэндхийн архитектурын хуудаснаас харж сонирхож судлаж байсан байх гэж бодож байна.


Серра бол америкийн уран барималын нэр бүхий төлөөлөгч юм. Тэрээр маш том хэмжээний масштаб бүхий минималист урсгалын бүтээл турвидаг.
Ерөнхийдөө тухайн цаг үе буюу 1960 оны дунд үед америкийн уран бүтээлчид үйлдвэрийн түүхий эд материал жишээ нь шилэн хөвөн, хар тугалаг, резин зэргээр маш их туршилт хийн уран бүтээлдээ тусгаж байсан цаг. Эдгээр нь ажиллахад уян хатан хялбар, масштам хэмжээний хувьд ч жижиг байсан байдаг. Дараагаар нь тэрээр өнөөдрийн алдартай метал бүтээлүүдээ хийх болсон ба үүнд нь аавынх нь ажил мэргэжлийн онцлог, түүний оюутан ахуй цагтаа бусдад туслангаа металл хавтангийн тухай ойлголт цуглуулсан зэрэг нь нөлөөлсөн хэмээн тэрээр ярилцлагандаа дурдсан байсан.





Эдгээр бүх бүтээлүүд дундаас доорх бүтээлийн талаар бичихээр шийдлээ. 

За байзоо хаанаас нь эхлэх үү, 

Ерөнхийдөө тухайн үед Art in Architecture Programm-н хүрээнд Федерал плаза дээр Серрагийн 37м урт 3 м өндөр нумарсан ган баримал баригдахаар болсон. 1981 онд гэсэн үг л дээ.
Түүний ерөнхий санаа нь 
"Der Betrachter wird bewusst, seine und seiner Bewegung durch die Plaza. Wie bewegt er sich, die Skulptur Änderungen. Kontraktion und Expansion der Skulptur Ergebnis aus der Bewegung des Betrachters. Schritt für Schritt die Wahrnehmung nicht nur der Skulptur, sondern der gesamten Umgebung Änderungen"
Орчуулахад жаахан тиймхэн юм. Ерөнхийдөө энэхүү том барималыг тойрон явахад харах өнцөгөөс хамаараад баримал өөр өөр харагдана гэж ойлгож болох ч өргөн утгаараа ингээд тойроод явах тэр хөдөлгөөний чиглэл зөвхөн баримал биш хажуугаар нь эргэн тойрныг хүлээн авах мэдрэмжийг шал өөр талаас нь мэдрүүлнэ гэсэн утга бүхий байгаан. Яаж ч сайхан бичмээр юм, сайн чаддаггүйээ. 
Харамсалтай нь энэхүү бүтээл маань маш их шүүмжлэл хүртсэн байдаг. 
1985 оны 3 сард олон нийтийн санал асуулгаар 122 хүн аркийг байлгахыг дэмжиж 58 хүн эсэргүүцсэн байдаг. Дэмжигчид нь бүгд урлагийн хүмүүс байсан ба үнэхээр гайхалтай бүтээл хэмээн үзэж байхад эсэргүүцсэн тал нь ихэвчлэн Федералд ажилладаг хүмүүс байдаг. Мэдээж ажил руугаа орж гарахад нэг том арк тойрох бас л хэцүү байсан байх л даа. 
Энэ олон шүүмжлэлийн дараа 1989 оны 3 сард бүтээлийг 3 хэсэг болгож аваад л Федерал плазаг чөлөөлсөн байдаг. 
Үүнээс үүдэн америкийн олон нийтийн урлагийн талаар түүнчлэн, уран бүтээлч, бүтээл зэргийн эрхийн талаар нийлээн хэлэлцүүлэг болсон байдаг. 




Comments