Outside and back: Architecture as Medium for Deconstruction Gordon Matta Clark

Сайн уу,

Блогдоо бичиж оруулж байгаа зүйлүүд маань жаахан ч гэсэн мэдлэгт чинь нэмэр болж байгаа бол баяртай байна.


Ингээд өнөөдөр миний нээх ойлгоод байдаггүй үнэхээр сонирхолтой бүтээлээс танилцуулнаа. 
Gordan Matta - Clark бол америк гаралтай архитектор бөгөөд концепт артист. Эвдэж сүйтгэж санаагаа илэрхийлдэг сонин нэгэн. Тэрээр нээх ч их урт наслаагүй юм. 
Тэрээр Корнеллийн их сургуулийг архитектор мэргэжилээр төгсснөөсөө хойш 10 жил New Yorker Avantgarde гишүүн байсан. Тухайн үеийн Denis Oppenheim, Robert Smithson зэрэг уран бүтээлчид шиг түүний бүтээлүүд нь мөн адил галерейн  үзүүлэнгийн хэлбэрээс давсан том хэмжээтэй байсан. Харамсалтай нь түүний эвдэн сүйтгэсэн бүтээлүүд нь иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртдэг. Тэрээр орчин үеийн  хүнлэг бус харгис хандлагат анхаарлаа хандуулан,өөрийн хувийн үзэл бодлоо минимализм болон Surrealismus  зэрэгтээ хослуулан архитектурт шингээн бүтээлээ хийдэг. Түүний гол багаж нь цахилгаан хөрөө ^^ 

1. Gordon Matta-Clark, Splitting, 1974 


1974 онд тэрээр Нью Жерсий дэх 2 давхар байшинг яг голоор нь хуваахаар сонгон авсан ба сонирхолтой нь энэхү хуваалтын дараа зүсэлтээр өрөө рүү орж ирэх нарны туяа түүний анхаарлыг ихээхэн татсан тул тэрээр гэрэал зургийг нь аван коллаж хийсэн байдаг. 


 Тэрээр мөн л өөрийн энэхүү ажилаа бусад шиг кино болгон баримтжуулсан байдаг. Мөн зургаар. Түүний энэхүү ажилийн дээврийн зүсэлтийн хэсгүүд нь одоо John Gibson Gallery д байдаг.

Түүний талаарх видеог сонирхоорой 


2. Gordon Matta Clark, Conical Intersect, Biennale de Paris, 1975



3. Gordon Matta-Clark: Window Blow-Out, 1976

 

Comments