Хуучин Югаславын урлаг болон архитектур

За Югаславын зарим нэг хөшөө дурсгалаас товч дурднаа.

Хуучин Югаславт маш олон сонирхолтой хөшөө дурсгалууд байдаг ба ихэнх нь бетоноос бүтсэн энгийн геометр дүрстэй гэхдээ их сайхан монутентууд байдаг.

Энэ бүх дурсгалуудыг үзүүлсэн нэг клип байдаг ба сонирхоорой



1. Monument dedicated to concentration camp victims at the Jasenovac camp,
held by the Ustasha, Bogdan Bogdanović 1966 

Богдан Богданович нь өөрөө серби гаралтай архитектор, хот төлөвлөлтийн онолч хүн бөгөөд маш олон архитектур болон хот төлөвлөлтийн талаар ном бичсэн. Түүний хамгийн алдартай бүтээл нь доорх хөшөөт дурсгал юм.


Уг газар нь дэлхийн 2 р дайны үед европд байсан цорын ганц устгал хийгдэж хорих лагер байсан хэсэг юм. Энэ газар маш олон хүн алагдаж байсан ба тиймээс тэдгээр хүмүүсийн гэгээн дурсгалд зориулагдан бетон хийцлэлээр 6 дэлбээ бүхий цэцэг хийсэн нь энэ бүтээл юм. Тухайн үед үй олноороо Еврэй, Серби болон Хорватын иргэд энэхүү газар алагдсан. Энэхүү хөшөөний ард нацист дэглмийн эсрэг самбар байдаг. 

2. Monument to the Revolution, Kozara / Mrakovica, Dušan Džamonja 1969-72

Душан Джамоня бол Югаславийн барималч. Тэрээр маш олон сонирхолтой хэлбэр дүрстэй дэлхийн 2р дайны амь үрэгдэсдэд зориулж хөшөө дурсгал хийсэн байдаг. Түүний нэг нь энэхүү Хувьсгалын хөшөө юм.


Козара уулын орой дээр нь энэхүү бүтээл сүндэрлэн байх ба 68500 серби иргэд 2500 Югаслав цэргийн гэгээн дургалыг хүндэтгэсэн хийжээ. Энэхүүү бүтээл нь 20 сегментэд хуваагдсан ба бүгд ялалт болон ялагдлыг харуулсан утга санаатай. Урган бүтээлч нь өөрөө бүтээлээ хэлэхдээ энэ боло гэрэл болон харанхуйн тоглоом гэжээ. Ил гарсан хэсэг бүр ялалт амийг илтгэж байгаа бол далд сүүдэрлэгдсэн нь харин эсрэгээрээ үхэлийг илтгэсэн байна. Энэхүү дурсгалт цогцолбор нь мөн музей болон 9921 Югаслав цэргийн нэр бүхий дурсгалын самбараас бүрддэг. 

3. Monument to Kosmaj partisan on top of Kosmaj mountain, near Belgrade, Vojin Stojić and Gradimir Vedakovic 1971



Энэхүү дурсгал нь Белградын өмнө хэсэгт нацистүүдийн эсрэг тэмцэж явсан 5000 цэргийн дурсгалд зориулагдсан. Мөн л өмнөх бүтээлийн адил хамгийн өндөр цэг дээр нь баригдсан тулд харагдах байдал сүртэй байдаг байна. 6 хэсгээс бүрдсэн тус бүрдээ 40 м өндөр төмөр бетон хийцтэй бруталист маяг хөшөө юм. 

4. Monument to the uprising of the people of Kordun and Banija, Petrova Gora,  Vojin Bakić, bis 1982


Сербийн тэмцлийн билэг тэмдэг зовлон шаналалыг агуулсан утга бүхий энэхүү бүтээл нь харамсалтай нь бусад бруталист хөшөө дурсгалын адил хуулийн дагуу хамгаалагдаж чадаагүй ба жилээс жилд гадна талын метал хавтангууд нь алга болж байлаа. Үнэндээ 12 давхартай дүйцэхүүц энэхүү бүтээл нь Петр уулын орой дээр сүндэрлэдэг байна.
Ингээд өнөөдөр Кроациуд битээлийн анхны санааг өөрчлөн Телевизийн антены цамхаг болон ашиглагдаж байна. 

5. Monument to the Negev Brigade, Dani Karavan, 1963–68

Энэ бол дээр дурдсан бүтээлүүдээс арай өөр юм. Гэхдээ энэ нийтлэлдээ хамт бичихээр боллоо. Уг монумент нь 1948 оны Израилийн тусгаар тогтнолын төлөөх дайны эргэн дурсахуйд зориулан олон улсад бүтээлээрээ танигдаж чадсан Дани Краваны бүтээл юм. 

Энэхүү бүтээл нь ямар ч хол зайнаас харагдах ба хотын зүг чиг заагч билэг тэмдэг болжээ.  Энэ бүтээл нь үнэхээр надаа таалагддаг ба 18 хэсэг бүхий 18000м2 талбай дээрх минималист урсгалын Ланд арт төрлийн байгууламж юм. Мөн 324 дайнд амь үрэгдсэн цэргүүдийн нэр нэг хонгил дотор нь сийлээстэй байдаг. 




Comments

  1. Hi, surlag undur? Odoonoos zav zaitai bolj exlej bnu..? Welcome back! Oyutan bxdaa ene Bogdan Bogdanovic-iin talaar blog deer niitlel deer niitlexeer sudlaj nooroglon bichij exlesen bolov ch xaramsaltain duusgaj amjilgyi udii xyrchee..

    ReplyDelete

Post a Comment