National Autonomous University of Mexico on the campus of Mexico City

1. Central Library (UNAM Biblioteca Central) by Juan O'Gorman 1956

За энэхүү бүтээл нь архитектурын ангийн оюутнуудын ерөнхийдөө мэдэж байх ёстой бүтээлийн нэг юм. Юнескогийн дэлхийн өвд бүртгэлтэй байдаг. UNAM төв номын сангийн гадна фасад нь тэр чигтээ O'Gorman /арихитектор зураач/-ний мурал бүтээлээр чимэглэгдсэн юм. 1948 онд анхны санал ирэд 1950 онд барилгын ажил эхэлсэн. Уг номын сан нь өөрөө 16000м2 талбайтай. 1956 онд нээлтээ хийсэн байдаг. 

4 фасад нь бүгд өөр өөрийн түүх утга агуулгыг илэрхийлдэг. Сонирхуулахад дэлхийн хамгийн их талбай дээр хийгдсэн мурал бүтээлээр тооцогддог. 

Хойд талаас нь эхлэвэл энэхүү хэсэгт эртний мексикчүүдийг аж байдлыг харуулдаг. Могой, загас, эмгэн хумс, каной завь зэрэг хөвөн буйгаар гол дүрслэн эртний Азтекүүдийн нийслэлийг дүрслэсэн.


Урд талд нь харин колончлолын үеийн дүр зургийг харж болно. Тухайн үеийн испаничүүдийн бодол, бурхан болон чөтгөрийн зөрчил, шашин, дэлхийн дүр зураг, соёл зэргийг энэхүү хана нь дээр дүрсэлжээ. Колоний орнуудын хөгжлийн схем болон уугуул оршин суугчид европийн улс орны хоорондын холбоог ч мөн өгүүлсэн. Мөн 2 буланд нь нар сарыг дүрсэлснээрээ уугуул иргэдийн аж байдлаас колоний замналыг өгүүлжээ.


Зүүн талын хана нь орчин үеийн дэлхийг өгүүлсэн байдалтай. Яг төвд нь атом дүрсэлж үйлдвэржилт, өөрчлөлт шинэслэлийг, харин дээр байгаа нар сар нь үхэл амьдралын дүрслэл болон зурагджээ. 


Баруун талын хана нь Их сургууль болон орчин үеийн мексикийн сэдэвтэй. Яг голд нь мексизийн газар нутаг харагдах ба еранхийдөө их сургуулийн дүр зураг бүхэлдээ харагдана. Шинжлэх ухаан технологи урлаг спорт гээд бүгдийг багтаан харуулжээ.

Илүү их мэдээллийг доорх линкээс сонирхоорой. 

https://flashmoment.wordpress.com/2013/10/16/mexico-city-central-university-city-campus-of-the-universidad-nacional-autonoma-de-mexico-%E5%A2%A8%E8%A5%BF%E5%93%A5%E5%9C%8B%E7%AB%8B%E8%87%AA%E6%B2%BB%E5%A4%A7%E5%AD%B8ciudad-universitaria-camp/

2. Мөн нэг бүтээл нэмээд танилцуулахад David Alfaro Siqueiros гийн Хүмүүс их сургууль руу, Их сургууль хүмүүс рүү гэсэн сэдэвтэй бүтээл байна. Тэрээр мексикийн сошиал реалист төрлийн зураач бөгөөд Диаготой хамт Мексикийн мурализмийг үүсгэн бий болгосон гэхэд болно.  4000м2 талбай дээр 10м өндөр орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг харуулсан 3 хэмжээст мозайкан бүтээл. 


3. Tower of Administrative building (Rektorat) of the National Autonomous University of Mexico on the campus of Mexico City. Architects: Mario Pani, Enrique del Moral and Salvador Ortega Flores.



Comments