За Речил Вайтрийд гэж хэн бэ гэдгээс эхлье.
Тэр бол Англи гаралтай барималчин бүсгүй юм. Түүний онцлог нь 1993 онд хамгийн анхны Турнерийн нэрэмжит шагнал хүртсэн эмэгтэй гэдэг нь бөгөөд тэрээр маш онцгой нэг төрлөөр буюу цутгалтын төрлөөр бүтээлээ турвидаг.
Түүний хамгийн алдартай бүтээл нь House гэх цутгамал Викторианий үеийн эгнээ байрнуудын нэг юм. Түүгээрээ ч тэрээр Турнерийн шагнал хүртсэн.
Өөр бас миний мэдэх нэг бүтээл нь сурч буй хотод маань байдаг ба Еврэй нарын дурсгалд зориулсан "Нэргүй номын сан" юм. Энэхүү бүтээл нь дайны үед мянга мянгаараа шатсан гайхалтай бүтээлүүдийг төлөөлүүлэн номоор номын сан хийн түүнийг бетоноор цутгасан дурсгалт хөшөө юм.
Үүний дараагаар түүний хамгийн алдартай Хаус бүтээлээ хийсэн байдаг.
Энэхүү бүтээлийн бүтсэн түүх нь их сонирхолтой.
Түүний Сүнс бүтээл нь анх Турнерийн шагналд нэр дэвшиж байсан байдаг. Тэгээд тэрээр хэлэхдээ, яг энэ Сүнс бүтээлээ дуусгасны дараа шууд Хаус бүтээлийх нь санаа орж ирсэн гэдэг. Яг үнэндээ галлерейн орон зайнд багтсан Сүнс ийг илүү том хэмжээтэйгээр олон нийтийн зай талбайд хийх нь түүний гол зорилт байсан юм. Тийм ч учраас түрүүн хэлсэнчлэн тэрээр тохирох байрыг хайж эхэлсэн.
Ghost 1990
Тухайн үед Wennington Green дах байшингуудыг нурааж эхэлсэн боловч нэг байшин нуралгүй үлдсэн байдаг. Учир нь байрны эзэмшигч Сидней Гэль нураалгахыг хүсээгүй бөгөөд тэмцэж эхэлсэн ба үүнийг хаа байсан германаас Речэл сонсоод цуг авч үлдэхийн төлөө утсаар тэмцсэн байдаг. Эцэст нь Гель байшинг дахин шинэчлэх гэдэг дээр санал нийлэн хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бүхний үр дүнд нэг шийдвэрт хүрсэн түр хугацаа олгох явдал байлаа. Ингээд Речэл Хаус төслөө багийнхантайгаа хийж эхэлсэн. Ингээд дотор талаас нь эхлэн бетоноор бүрж эхэлсэн ба асуудал гарж ирсэн нь хэрвээ бетон хагарч эхлэвэл жинхэнэ том асуудал болох байсан ба Лингвүүдийн зөвөлгөөтэйгээр амжилттай 1993 оны 10 сарын 25 нд нээлтээ хийсэн юм.
Нээлтийн дараагаар маш гоё зүйл болсон нь олон нийтийн санал бодол урлаг судлаачдын дундах хүчтэй хэлэлцүүлэг юм.
Ямар ч талаасаа энэ үнэхээр гайхалтай урлагын бүтээл болж чадсан юм. Тийм ч учраас та нарт цаг гарган онцгойлон бичиж байгаа маань энэ юм.
"We knew the sculpture would
generate interest from the beginning" - Лингвүүд
"House was a lightning conductor’. Whether they were praising it as ‘one of the most extraordinary and imaginative public sculptures created by an English artist this century" - Andrew Graham-Dixon
Энэхүү бүтээлийг үзэхээр дэлхийн булан бүрээс л хүмүүс ирж байсан ба дэмжигчдийн бүлэг ч бий болоод амжсан. Речэл хэлэхдээ: Хүмүүс бид үргэлж л ямар нэг өмнө нь байгаагүй зүйлийн талаар хүлээн авахдаа өөр өөрсдийн онцгой бодолтой байдаг.
Хаус бүтээл нь анх нээлтээ хийснээсээ хойш л анхаарлын төвд байсан ба хүмүүс өмнө нь хэзээ ч контемпорари урлаг байгаагүй, үзээгүй мэт л хариу үйлдэл гаргаж байсан юм.
Ингээд уг олныг шуугиулсан бүтээл нь Турнерийн шагналыг хүртсэн ба үүний хажуугаар К нийгэмлэгээс зохион байгуулдаг Анти Турнерийн Хамгийн муу английн уран бүтээлчээр ч шалгарсан юм. Энэхүү шагналыг хачирхалтай нь £40000 дагалддаг ба Речэл авахыг хүсээгүй боловч авахгүй бол энэхүү мөнгө нь шатах болно гэдгийг мэдээд бодлоо өөрчилсөн юм. 30000 ийг нь санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа уран бүтээлчдэд харин үлдсэн 10000 ийг нь гэр оронгүй хүмүүст хандивласан юм.
Мөнгө шатаана гэдэг дээр тодруулахад 1994 онд £1,000,000 шатаасан юм. Бичлэг нь энэ доор байна.
Буцаад бүтээл рүүгээ ороход уг төсөл маань анх хэлсэнчлэн түр хугацаагаар буюу 80 хоног байхаар анх хийгдсэн боловч 3 сарын турш байсан ба 20 жилийн дараа ч мөн л Британий урлагийн сор байж чадсаар байна.
Төгсгөлд нь
"but it opened up a dialogue. It really did change contemporary art in the UK"
Comments
Post a Comment