Энэ асуултыг надаас маш олон хүн асуудаг ба би байнга нэг юм аа хэлсээр байгаад жаахан залхах шинжтэй. Зарим хүмүүс Австри Австрали 2оо ялгахгүй байж сурмаар байна мэдээлэл өгөөч гэж тэвчээр алдуулах нь ч бий. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгомоор санагдлаа.
Тэгэхлээр байнаа...
Австри бол Австрали биш ээ гэж юун түрүүнд хэлмээр байна.
8,5 сая хүн амтай европын төвд байрлах орон шүү дээ. Герман, Словен, Итали, Словакай, Унгар, Чех, Швецарь, Лихтэнштайнтай хэллэдэг газарзүйн байрлалын хувьд маш сайхан гэж хэлж болно. Нийслэл Вена хот нь ажиллаж амьдрахад маш тохиромжтой маш тайван урлагаар амьсгалсан сайхан хот.
Миний хувьд Вена хотын Технологийн их сургуульд нь Мастераар сурахаар ирээд сурсаар л байна. Сэтгэл ханамж 100 хувь байдаг.
Би монголд мастераар ямархуу байдгийг мэдэхгүй ч миний доод курсийн оюутнууд хүртэл мастерийн зэргээ монголд аль хэдийн хамгаалсан харагдах юм.
Миний сонссноор архитектураар мастераа хамгаалахад 37 кредит байдаг гэсэн. Хэрвээ та Австрит сурахыг хүсэж байгаа бол 120 кредит судлах хэрэгтэй болно. Ном журмаараа бол семестер бүр 30 кредит тэгээд 2 жил сураад төгснөө гэсэн үг. Сүүлийн семестрийн 30 кредит нь манайхаар мастерийн судалгаа байдаг.
Гэхдээ монголд баклаврын сургалт нь 120 хавьцаа байдаг харин энд 180 байдгаас үүдэн зөрүү 60 кредитыг давхар судлах хэрэгтэй болдог. Ерөнхийдөө 1 кредит долоо хоногийн хичээлийн цаг гээд манайхаас зөрдөггүй. 30 кредит бол бас л маш их хөдөлмөр цаг шаарддаг гэх үү дээ.
Хамт амьдардаг өрөөний маань охин Боснианаас ирсэн архитектурын баклавраар сурдаг. Ерөнхийдөө манайхтай тун төстэй байгааг анзаарсан. Гэхдээ их хурдацтай илүү чанартай байгаа нь харваас илт байдаг. Гараар ч зурна хажуугаар бүх программ нтрээ эзэмшинэ. Рендер нтр гэж сүржгэнэхгүй харин макет бол дэндүү чамбай анхнаасаа хийж төлөвшдөг. Тэгээд тэрийгээ маш сайхан зургийг нь аваад л самбарууд дэрээ бэлдэж зохиомжлон тавих шинжтэй. Архитектурын физик, байгууламжийн онолоо заримдаа надаас асууна чадахаараа тусладаг ч зарим нь миний огт харж байгаагүй юм байх жишээтэй.
Ерөнхийдөө архитектурын ангийханд зориулсан өрөө танхим РС нтр үзүүлэлт маш сайн, ном нтр хүртэл маш хангамж сайн. Хичээл бүр дээр дор хаяж 3 багш байна. Өөрөөр хэлбэл нэг хичээлийг 3 багш явуулна. Олон өөр санаа бодол ер нь их нээлттэй танхим-н байдалтай. Энэ нь надаа маш их таалагддаг илүү боломж бий болдог. Оюутнууд ч цагийн юмыг яг цагт нь хураалгах цаг тухайн өдрийн 23:59:59 гээд хаагдах зэрэг. Бичээд байвал их л юм байна. Үндсэн асуудалдаа орвол
Австри улсын их дээд суралцахыг хүсэгчидийн бүрдүүлэх бичиг баримт.
1. Ерөнхий боловсорлын гэрчилгээ
2. Их дээд сургуулийн диплом болон түүнтэй адилтгах гэрчилгээ
3. Төрсний гэрчилгээ
4. Гадаад паспорт
5. Сурах эрхийн тодорхойлолт “ Австри улсын их дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгчид нь өөрийн сонирхож буй мэргжилийн дагуу Монгол Улсын их дээд сургуулиудад суралцах эрхтэй байх ёстой” .
Жишээ нь: Сурах эрхийн тодорхойлолт
Бат овогтой Болд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн Засгийн сургуульд 2016-2916 оны хичээлийн жилд Бизнесийн Удирдлага мэргэжилээр бакалавр ( Магистр,Доктор )-ын зэрэгт захиралын № тоот тушаалын дагуу элсэн суралцах эрхтэй нь үнэн болно.
Эдгээр бичиг баримтуудыг Герман хэл дээр баталгаат орчуулгын газараар орчуулуулж, нотариатын газараар баталгаажуулж, Монгол Улсын гадаад хэргийн яамаар дахин баталгаажуулна. Эцэст нь Монгол Улс дахь Австри Улсын өргөмжит Консулын газраар мөн дахин баталгаажуулна.
Жич: 2010 оноос хойшхи 11,12 жилээр төгсөгчидөд 2 жил их дээд сургуулиудад суралцсан тодорхойлолт ба дүнгийн хуулбар заавал хэрэггүй.
“ Zulassungsbescheid “ буюу УРИЛГА гарсаны дараа БНХАУ-ын Бээжин хот дахь Австри Улсын Элчин Сайдын Яамнаас виза хүснэ.
Виза хүсэхэд бүрдүүлэх бичиг баримтууд:
1. Zulassungsbescheid буюу УРИЛГА
2. Гадаад паспорт
3. Төрсний гэрчилгээ
4. Их дээд сургуулийн диплом болон түүнтэй адилтгах гэрчилгээ
5. Австри улсад ирээд оршин суух байрны тодорхойлолт
6. Хувийн данс ( 9780 euro) байршуулсан байх
7. Цагдаагийн тодорхойлолт
8. Амь насны даатгал, 2% цээж зураг
Виза хүлээн авахад:
1. Гадаад паспорт
2. Онгоцны билет
3. Гэнэтийн ослын даатгал
4. 2% цээж зураг
Монгол Улс дахь Австри Улсын өргөмжит консулын хаяг:
Энх тайваны өргөн чөлөө7 , POB 344 ,Монгол Улс Улаанбаатар 51,
Утас, Fax: + 976 11 324- 804
Email: hk_at_ub(at)magicnet.mn
Цагийн хуваарь: Да – Ба 9-13 14-15
БНХАУлсын Бээжин хот дахь Австри улсын элчин сайдын яамны хаяг:
Jianguomenwai, 5, Xiushui Nanjie
(chinesisch: 奥地利使馆,建国门外秀水南街5号)
100600 Peking, Volksrepublik China
Telefon: +86 10 6532-9869 und +86 10 6532-9879
Telefax: +86 10 6532-1505
Цагийн хуваарь: Да- Ба 9:30 – 11:30 /АМОХ fb group-с авсан мэдээлэл болно/
Амьдрахад хэр их мөнгө шаарддаг вэ гэж бас асуудаг.
Манай сургуулийн төлбөр 756 билүү 786 евро семестрийн байдаг. Үнэтэй бол биш байгааз. Сар бүр даатгал төлнө эрүүл мэндийнв Тэр нь 54 евро ба өвдөж зовоход 100 үнэгүй эрүүл мэнлийн үйлчилгээ авна. Анх ирэхэд нийтийн тээврийн билет 150 евро ба 2 дах семестер-с 75 евро зундаа 59 Евро байдаг. Байр бол янз янз. Би хувьдаа дотуур байранд байдаг ба 245евро төлдөг. Манай байр их тухтай байрлал их сайтай. WIHAST.at хаягаар урилга чинь гарсан бол захиалж болдог. Тэгээд байр үсрээд л сарын 350евронд хангалттай олдноо.
Ажил хийх боломжийг бас их асуудаг.
Хэл устай бол ажил олон байдаг. Цагийн үнэлэмж 6-10 евро байдаг. Баклаврийн оюутан сарын 386 евроны цалин авах эрхтэй энэ нь долоо хоногийн 10 цагийн ажлийн эрх гэсэн үг. Мастер 20 цагийн эрхтэй байдаг. Гэхдээ хараар ажиллах боломж асар ихээ. Монголчууд хаа очиж их учир дэм дэмэндээ байдаг. Миний хувьд онгоцны буудал дээр промошн хийдэг байж байгаад саяны семестер хичээл гээд ажиллахгүй удсан байна.
Хэлний курс энд ирээд хийж болдог. 2 жилийн хэлний курсын хугацаа өгөх ба энэ хооронд EPD шалгалтаа давах хэрэгтэй. Хэлний курсын хугацаанд семестрийн 386 евро төлөх ба сургалтын төлбөрийн 745 евро төлөхгүй харин 18 евро төлнө.
Оюутан бүр гэр бүлийхнийгээ урих боломжтой байдаг 3 сарын виз өгөгддөг.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/260356544568/ энэдээс асууж болно.
Өөр газар сурдаг оюутнууд маань ч гэсэн иймэрхүү мэдээллээ бусадтайгаа хуваалцвал сайнсан.
За ингээд амжилт.
This comment has been removed by the author.
ReplyDeletebi suraltsmaar bgaa ymaa. zaaval endees german helnii medlegtei yvah ymuu. esuul shuud visa meduulleed helnii kurst suuh uu
ReplyDelete